БНСУ-д найман сарын турш эмчлүүлсэн ч ухаан ороогүй Э.Энхбат начныг Сонгдо эмнэлэгт эмчилж буй. Түүний биеийн байдал дээрдэхгүй, хүнд байгаа юм. Олимпын аварга Н.Түвшинбаяр архидан согтуурсан үедээ Э.Энхбат начны толгойг хагалж, харгисаар зодож гэмтээсэн. Тэгвэл начны гэргий өнөөдөр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
Тэрбээр: "Яагаад заавал ганцхан тархийг нь гэж 3 цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн 8 сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр, бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож, ханийг минь яргалсан хүн араатан гэж байх юмаа" гэжээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
1
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
