Өнгөрөгч зургадугаар сард Сонгинохайрхан дүүрэг “Сантис боловсролын төв”-тэй хамтран хэрэгжүүлсэн “IELTS-600” төсөл амжилттай хэрэгжиж зургаан сарын хугацаанд “Сантис боловсролын төв”-д англи хэлний гурав болон дөрөвдүгээр түвшний мэдлэг эзэмшсэн сурагчид олон улсын сертификатаа гардан авлаа.
Энэхүү төслийн гол зорилго нь сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх юм.

Уг төслийн санамж бичгийг байгуулсны дараа эхний шатанд шалгарсан 63 сурагчдын дунд англи хэлний түвшин тогтоох шалгалтыг зургадугаар сарын 3-ны өдөр 143 дугаар сургууль дээр зохион байгуулж байв. Тус шалгалтад 25 сурагч тэнцэж нэг жилийн хугацаанд "Сантис" боловсролын төвд үнэ төлбөргүй суралцах эрхтэй болсон. Харин тэдгээрээс 21 сурагч эхний гурав, дөрөвдүгээр түвшний сургалтад амжилттай хамрагдаж олон улсын сертификатыг гардан авлаа. Эдгээр сурагчдын англи хэлний түвшинг нэмэгдүүлэх сургалтууд цаашид дахин үргэлжлэх юм.


Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
