П.Нямдаваа, А.Нота нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

П.Нямдаваа, А.Нота нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

   Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР:
Дэлхийд үнэлэгдсэн олон бүтээл туурвин нээлт хийж, вирусологи, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, вирусологич, төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор, Эрүүл мэндийн яамны Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга Пагважавын Нямдаваа;
Мэдрэлийн мэс заслын салбарт шинжлэх ухаан, сургалт, эмнэлэг, үйлчилгээний нэгдлийг ханган ажиллаж, уураг тархины судасны эмгэгийн онош, мэс засал, эмчилгээг онолын хувьд баталгаажуулж практикт бүрэн нэвтрүүлэн, үр дүнг нь дэлхийн түвшинд хүргэсэн Ардын эмч, “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Ануарын Нота;

АРДЫН ЭМЧ ЦОЛООР:
“Гурван гал” эмнэлгийн нүдний мэс заслын зөвлөх эмч, гавьяат эмч Моломын Алтанхүү;
Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, гавьяат эмч Рамишийн Асай;
Нийслэлийн Өргөө амаржих газрын зөвлөх эмч, гавьяат эмч Буяндэлгэрийн Бүлтэн;
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, гавьяат эмч Рүвжирийн Шагдарсүрэн;
АРДЫН БАГШ ЦОЛООР:
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биологийн тэнхимийн тэргүүлэх профессор, гавьяат багш Агваандарамын Гүрбадам;
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх профессор, гавьяат багш Дэнсмаагийн Дүнгэрдорж;

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Жанчивын Оюунбилэг;
 ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасгийн их эмч Пүрвээгийн Алтанцэцэг;
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Сономын Амармандах;
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч Жамбын Батмагнай;
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургуулийн ахмад багш, профессор Лувсангийн Мөнгөнцэцэг;

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Лхасүрэнгийн Намжилсүрэн;
“Жинст” эмнэлгийн ерөнхий эмч Самдангийн Норжмаа;
“Эх үрсийн холбоо” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Үзэгийн Сагараажав;
Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал, их эмч Цэдэв-Очирын Төмөр-Очир;
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дотрын зөвлөх эмч Гунгаагийн Тунгалаг;
Хавдар судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, их эмч Сэнгээгийн Хүрэлсүх;
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн зөвлөх эмч Доржийн Чулуунцэцэг;
 ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
 Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургуулийн ахмад техникч Ерөөлтийн Баасанхүү;
Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Цээхүүгийн Ганхүү;
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан Доржийн Нарангэрэл;
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга асан Дорлигжавын Нарантуяа;
“Этүгэн” анагаах ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын багш Дашдаваагийн Отгонбаатар;
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн асрагч Сүхбаатарын Отгонбаяр;
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Нагнийн Сайжаа;
Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх тасгийн сувилагч Дашдаваагийн Урантөгс;
Сүхбаатар дүүргийн “Дотны туслагч” өрхийн эрүүл мэндийн их эмч Чойжилжавын Цэрэндолгор;
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Балдансүрэнгийн Цэцэгдэлгэр;
 ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийн багш, профессор Цэвэгжавын Цэрэгмааг шагналаа.
Мөн уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний аргыг түгээн дэлгэрүүлж, эрүүл мэндийн салбарт авьяас чадвар, мэдлэг туршлагаа дайчлан үр бүтээлтэй ажилласан, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Өргөө амаржих газрын эх баригч Зундуйн Даариймаа, “Манба дацан” нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Ганбаатарын Одонцэцэг, “Энхийн хайр мед” хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Даваагийн Сүрэнжав нарыг, Алтан гадас одонгоор “Төгөл” ахмадын сувиллын аж ахуйн ажилтан Галхүүгийн Гансүх, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эрхлэгч, их эмч Цэрэнсамбуугийн Үржиндэлгэр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Содовын Алтанбагана, Хавдар судлалын үндэсний төвийн дурангийн тасгийн их эмч Баатарнумын Амарбат нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    32 хуулийн төслийг эцэслэн баталлаа

    32 хуулийн төслийг эцэслэн баталлаа