Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойн хурал боллоо

Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойн хурал боллоо

    Монгол Улсад Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байна. Түүхт ойд зориулсан баярын хурал Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Тус хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр,
Мянганаар өртөөлсөн Монгол төрийн гал голомтыг энэ цаг үед түүчээлж буй Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн түүхт ойн баярыг мэндийг дэвшүүлье.

 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн морин цагт Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээх эх орончдын тэмцэл ялалтад хүрч, 200 гаруй жилийн дараа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин мандуулж VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулсан билээ.

 Богд хааны зарлигаар “тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэсэн”
- Гомбын Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Минжиддоржийн Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Гадинбалын Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Галсанцэвэгмидийн Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Мижиддоржийн Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоон томилсон түүхтэй.

    Эзэнт гүрний гал голомт хоёр зуу гаруй жилийн туршид харийн ноёрхолд автаж, Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдсан байсан түүхийн нэн эгзэгтэй цаг үеийг эцэг дээдэс минь ийнхүү ялан дийлсэн билээ. Монгол Улсын анхны таван яам нь улсын төсөв санхүү нь бүрдээгүй, бие даасан хууль эрхзүйн тогтолцоо нь төлөвшөөгүй, дэлхий дахинд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй, зэвсэгт хүчин нь хөгжин бэхжээгүй амаргүй хүнд сорилтын цаг үеийг амжилттай даван туулж чадсан мартагдашгүй түүхэн гавьяатайг түүхт 110 жилийн ойн индрээс онцлон тэмдэглэх нь зүйтэй.
 

Түүхэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж чадсан анхны таван яамны сайд, эх орончдодоо Засгийн газраа төлөөлж гүн хүндэтгэл илэрхийлье.

Эрхэм нөхөд өө,
 
Өнөөдөр Та бидэнд өмнөх үеийнхнээс дутахгүй хүндрэл бэрхшээл, түүнийг ялан туулах түүхэн сорилт тулгараад байна.
     Хүн төрөлхтөн дэлхийн II дайнаас хойш туулж үзээгүй цар тахлын хүнд сорилттой тулгарч, дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, гадаад харилцаа, боловсрол зэрэг бүхий л салбарт төдийгүй, та бидний амьдралын хэмнэл танигдахын аргагүй өөрчлөгдлөө.
 
Монголчууд биднийг энэ сорилт тойрсонгүй ээ. Экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, 200 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон амаргүй цаг үед та бид хамтдаа төр түмнийхээ төлөө ажиллаж байна.

 

Манай улс цар тахлын халдварыг дотооддоо алдалгүй 10 сар барьж чадсан нь вакцинжуулалттай золгох томоохон боломжийг бүрдүүлж чадсаан. Вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй эхлүүлж, шуурхай зохион байгуулж чадсанаар өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66 хувийг бүрэн тунд, зорилтот бүлгийн 47 хувийг нэмэлт III тунд хамрууллаа.

Вакцинжуулалтын үр дүнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлж, энгийн амьдралын хэмнэлд үе шаттайгаар шилжүүлж, хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж, эдийн засгаа алхам алхмаар сэргээх боломж бүрдсэн билээ.

 Өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын хүндрэлийг даван туулах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барилаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого шиг, энэхүү цогц бодлого эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад түүхэн ач холбогдол өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.
 
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилтот хөтөлбөр юм.
 

Цар тахлыг даван туулах амаргүй тэмцэлд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг үл ялган, хичээнгүйлэн ажилласан төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье.

Цар тахал таамаглаагүй хүндрэл, төсөөлөөгүй сорилтуудыг учруулсаар байгаа ч Та бид өнөөдрийн сэтгэлзүйд автан хөгжлийн үндсэн зорилтуудаасаа ухарч няцах ёс зүй үгүй ээ.
 
Өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засаж, ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ийг хэрэгжүүлэх нь “Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжих суурь нөхцөл мөн.
 

 

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд
 
·      Төрийн үйлчилгээг цахимжуулах замаар авлигыг бууруулж, Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.
 
·      Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгох эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлнэ
 
·      Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана.
 
·      Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
 
·      Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж, хөгжлийг хязгаарласаар байна. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.
 
·      Төрийн алба иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, энгийн байх ёстой. Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч байх учиртай.

 
“Эрдэм илүү, сахилга ариун, хэрэгт хичээнгүй” байх нь анхны таван яамны албан хаагчдын үндсэн шаардлага, төрийн түшмэлийн ёс зүйн жишиг байжээ.
Монголын төр өнгөрсөн зууныг тусгаар тогтнол, эрх чөлөөг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол ирэх зууныг эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулах болно.
Шинэ зууны их үйлсэд нь амжилт хүсье“ гэлээ.
    Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойн хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа.
Засгийн газрын анхны таван яамыг төлөөлж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж үг хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Даржаагийн Жамцыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 

    Даржаагийн Жамцыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа