Шинэ оны ЗОРИЛГОО эмх цэгцтэй ТОДОРХОЙЛОХ аргууд

Шинэ оны ЗОРИЛГОО эмх цэгцтэй ТОДОРХОЙЛОХ аргууд

Хүн аливаа өөрчлөлт, шинэчлэлтийг жилийн хэдийд ч эхлүүлж болох ч шинэ он гарахтай зэрэгцэн эхний алхмыг хийх нь илүү үр дүнтэй байдаг.

Учир нь шинэ оны мөч тоологдож эхлэхэд аливаа алдаа, түйтгэрээ мартаж бүхнийг шинээр эхлүүлэх эрч хүч ордог. Харин жилийн төлөвлөгөөг хэрхэн яаж эмх цэгцтэй гаргах талаар тэр бүр боддоггүй. Толгойд эргэлдэж буй олон зорилго, хүсэлтүүдээ ангилж ялган, шат дараатай алхмуудыг хийх нь зүйтэй юм. Тиймээс бид та бүхэндээ нэг жилийн төлөвлөгөөг хэрхэн үр дүнтэй гаргаж түүндээ хүрэх зөвлөгөөг хүргэж байна.

Судалгаагаар хүмүүсийн 45 хувь нь шинэ оны зорилгоо тодорхойлдог ба оны эцэс гэхэд тэдний ердөө найман хувь нь зорьсноо биелүүлж чаддаг болох нь тогтоогджээ. Мэргэжлийн сэтгэлзүйч болон бизнес эрхлэгчид оны төлөвлөгөөг гаргахдаа дараах зөвлөгөөний агуулгад санал нэгддэг байна. Сүүлийн хоёр жилийн цар тахал хүмүүсийн амьдрал, төлөвлөгөөнд багагүй саад учруулж буй. Гэхдээ л бид аливаа зорилтоо хойш тавилгүй нөхцөл байдалд тохируулан төлөвлөж хувийн хөгжил, амжилт болоод амьдралын чанар, таатай нөхцөлөө ахиулах нь юу юунаас илүү чухал юм.

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХОД УЧИР БИЙ – ТАНЫ ҮНЭТ ЗҮЙЛ ЮУ ВЭ?

Нэг жилийн хугацаанд хийх зорилгуудаа тодорхойл. Гэхдээ зорилгоо дур зоргоороо бүү тавь. Зарим хүн бодит байдалд төдийлөн нийцэхгүй зорилго тавьж алдаа гаргадаг. Өөрөөр хэлбэл нэг жилийн хугацаанд биелэх боломжгүй зорилго тавьж, өөрийгөө хэт дарамтад оруулж, эргээд өнөөхдөө хүрч чадахгүй тохиолдолд шантрах, дахин оролдож үзэх хүсэл тэмүүлэлгүй болох нь бий. Тиймээс бодит нөхцөл байдалд суурилсан зорилго тавих нь чухал.

Мөн зорилго амжилттай тавихын нэг хэсэг нь та юу хийхийг хүсэж байгаагаас илүүтэй хэн болохыг хүсэж буйгаа тодорхойлох явдал юм. Эхлээд өөрийн үнэт зүйлээ тодорхойлоорой. Таны амьдралд юу чухал болохыг гэрээ цэвэрлэж байхдаа, замд түгжирч явахдаа эсвэл ажлын алжаалаа тайлан амарч байхдаа гээд тайван орчинд эргэцүүлэн бодоорой. Үнэт зүйлс бол бидний амьдралдаа эрхэмлэдэг үндсэн нэгжүүд ба тэдгээрийг хамгийн чухлаас нь эхлэн жагсаагаарай.  Олон хүн зорилгоо тодорхойлохын өмнө өөрсдийн үнэт зүйлсийг эргэцүүлэхээ мартдаг. Тиймээс таны үнэт зүйл болон зорилго хоёр хоорондоо нягт уялдаатай байх ёстой.

Компьютерын шинжлэх ухааны профессор Райан О’Доннелл энэ талаар "Оновчтой зорилго тавихдаа таны хамгийн их санаа тавьдаг, амьдралын чухал зүйлийг эргэн харахаас эхлэх ёстой" гэж хэлсэн байдаг.

ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ШАТ ДАРААТАЙ АЛХМУУДДАА ХУГАЦАА “ЗООГООРОЙ”

Мэдээж төлөвлөгөөгүйгээр зорилго биеллээ олохгүй. Үнэт зүйлдээ тулгуурлан зорилгоо тодорхойлсны дараа түүнийг хэрхэн хэрэгжүүлэх стратеги боловсруулах хэрэгтэй.

Тодорхой төлөвлөгөө байхгүй бол бид бүгд зуршилт “амьтад” учраас өөрчлөлт гарах магадлал бага. Жишээ нь, хүүхдийнхээ боловсролд анхаарах, чадварыг нь хөгжүүлэх бол хэзээ ямар дугуйлан, сургалтад хамруулах, төсвийг хэрхэн олох, зарцуулах, өөрөө хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой талаар төлөвлөнө. Эсвэл шинээр томоохон эд зүйл /орон сууц, автомашин г.м/ худалдан авахаар төлөвлөж байгаа бол хуримтлалаа хэрхэн бүрдүүлэх, ямрыг хаанаас, хэзээ авах гэх мэт мэдээллээ тодорхой болгоорой.

ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТАНЫ ШИНЭ ДАДАЛ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Хүн сар хүрэхгүй хугацаанд буюу ердөө 21 өдөрт л аливаа шинэ дадлыг өөртөө суулгах боломжтой байдаг. Нэг үгээр өдөр бүр дасгал хөдөлгөөн хийнэ эсвэл ном тогтмол уншина гэж төлөвлөж байгаа бол тасралтгүй 21 хоног хийхэд цаашид таны оюун ухаан, бие организм үүнийг шинэ зүйл гэж хүлээн авалгүй тогтмол хийх боломж нь бүрддэг байна. Тиймээс өөртөө өөрчлөлт хийх эсвэл хүрэх гэж буй аливаа зорилгынхоо хүрээнд дадлыг бий болгох нь чухал.

Шинэ оны дөхөхтэй зэрэгцэн ихэнх тохиолдолд хүмүүс амьдралаа хэрхэн өөрчлөх талаар гайхалтай төсөөлөлтэй байдаг ба энэхүү оргилсон сэтгэл хөдлөл нь тухайн хүний зорилгодоо хүрэх эхний алхам болдог.  Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс өдөр тутмынхаа хэвшлээсээ салж чадахгүй байдаг нь тэдний шийдвэрт сөргөөр нөлөөлдөг байна.

НӨӨЦ “Б” ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХАД ИЛҮҮДЭХГҮЙ

Зарим зорилгодоо хүрэхийн тулд "Хэрэв... тэгвэл" гэсэн агуулгаар нөөц төлөвлөгөөг гаргаарай. Ирээдүйд хүний амьдралд гэнэтийн үйл явдал хэрхэн сөргөөр нөлөөлж болдгийг цар тахал бидэнд харуулсан. Тиймээс та аливаа эрсдэлийг тооцоолон урьдчилан төлөвлөхөд хэзээд илүүдэхгүй юм.

ЗОРИЛГОДОО ХҮРЭХ АЛХАМ БҮРДЭЭ ӨӨРИЙГӨӨ ШАГНА

Том зорилгоо биелүүлэхийн төлөө урагшилж буй нэг жижиг алхам, амжилт бүрдээ өөрийгөө урамшуулахыг хичээгээрэй. Гэхдээ энэ нь зөвхөн эд материал, хоол хүнс биш бөгөөд өөртөө урам өгсөн захиаг цахим шуудангаар явуулсан ч болно.

Зорилгоо биелүүлэхийн тулд шууд ханцуй шамлан, нүсэр ажил руу орвол та халширч, цааш үргэлжлүүлэх хүсэлгүй болох магадлалтай. Тиймээс бага багаар эхлээрэй. Жишээ нь, өдөр бүр фитнесст нэг цаг хичээллэх зорилго тавихын оронд долоо хоногт гурван удаа зүгээр алхаж эхлээрэй. Хэрэв ингэвэл бие болоод сэтгэлзүй том зорилго руу шилжихэд бэлтгэгдэнэ гэсэн үг.

Мөн нэг жилийн зорилгуудаа тодорхойлж, түүнд хүрэх алхмуудаа төлөвлөхөд тань туслах төрөл бүрийн аппликэйшн байдаг ба та ЭНД дарж дэлгэрэнгүй танилцаж, өөрт тохиромжтойгоо ашиглаарай.

Жилийн зорилго, төлөвлөгөө гаргах өөрийн туршлагаасаа та бусадтай хуваалцахыг хүсвэл доор сэтгэгдэл хэсэг бичнэ үү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг 10:00-15:00 цагийн хооронд ажиллана

    Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг 10:00-15:00 цагийн хооронд ажиллана