Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг чуулганы хуралдаанд хамгийн сайн ирцтэй оролцдог, хуулийн төсөл хэлэлцэхэд хамгийн түрүүнд үг хэлдэг гишүүн хэмээн магтаж, салхи хагалагч гэж онцлоод амжив. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тухайд өнгөрсөн онд чуулганы 64 удаагийн нэгдсэн хуралдаанд ганц ч удаагийн хоцролт, таслалтгүй оролцсон гишүүнээр нэрлэгдэж, “Оны шилдэг”-ээр тодорсон. Мөн удаах байранд УИХ-ын гишүүн Х.Баделхан, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар багтсан юм.
Like
1
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
