Ж.Батзандан: Таны гарт өнөөдөр Монголыг аврах бүрэн боломж иржээ. Бүрэн дүүрэн ашиглаарай

Ж.Батзандан: Таны гарт өнөөдөр Монголыг аврах бүрэн боломж иржээ. Бүрэн дүүрэн ашиглаарай

УИХ-ын гишүүн, “Шинэ нам”-ын дарга асан Ж.Батзандан Австрали улсад суух Элчин сайдын зөвлөхөөр ажиллахаар явсан билээ. Тэрээр улс төрөөс ч тийм ч амар гарах хүн яав ч биш. Хэдий хүний газарт ажиллаж амьдарч байгаа ч түүнийг улс төрийн цөллөгт явуулсан гэж ярих хүмүүс олон. Улс төрийн орон зайд түүний дуу хоолой дутагдаж байгаа ч тэрээр Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хэлэх үгээ захидал хэлбэрээр бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргье. 

Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танаа.

Эрхэм Ерөнхий сайд Танд энэхүү захидал очих өдрийн халуун мэндийг хүргэе. Өнгөрсөн түүхийг би сайн, муу гэж дүгнэхгүй. Гэхдээ түүхийн сургамжийг бид хэзээ ч мартаж болохгүй. Хэдхэн жилийн өмнө төрийн ордны зүүн жигүүрт бид танилцаж “нам харгалзахгүй нэгдэн тэмцэж байж намчирхсан, талцсан Монголоо нэгтгэж аврах” тухай ярилцаж байж билээ. Тэр үед миний бие АН-ыг шинэчлэх замаар Монголоо аврах тухай боддог байсан бол харин Та МАН-ыг шинэчилбэл Монгол өөрчлөгдөнө хэмээн ярьдаг байлаа.Төд удалгүй бид нэгдэж хоёр намыг олон жил удирдсан “Э” дарга нарын бүлэглэл буюу МАНАН-ын сүлжээг задлах тэмцлийг өрнүүлж билээ. Монгол түмэн ч энэхүү тэмцлийг уухайлан дэмжиж Эрдэнэт, Оюутолгой, Cалхит, Цагаан Суварга гэх мэт алдагдсан ордууддаа эзэн болох, төрөөс МАН-ын 60 тэрбумын бүлэглэлийг зайлуулах, АН-аас Эрдэнэтийн 49, эрүү шүүлтийн бүлэглэлийг холдуулах, хууль ёсыг гажуудуулж, иргэдэд хилс хэрэг тохдог хонгилын шүүгч, прокуроруудад хариуцлага тооцох асуудлыг эхлүүлж билээ. Тэр цагаас хойш олон үйл явдал өнгөрчээ. Хорвоо эргэдгээрээ эргэж, түүхийн шар хуудсууд ч бичигдсээр л байна. 5 гишүүний тэмцэлд нэгдэн орсныхоо төлөө миний бие 2019 оны 1-р сард “АН” намаасаа, Э дарга нартаа хөөгдөж, аргагүйн эрхэнд зарим нөхдийн хамт ШИНЭ нам байгуулж билээ. АН-ыг “Э” дарга нарын бүлэглэлээс чөлөөлөх бидний хүсэл мөрөөдөл талаар болсон ч, таны өөрийн намаа шинэчлэх мөрөөдөл биеллээ олсонд талархал илэрхийлье. Монголын улс төрийн хоёр тулгуур нам АН, МАН хоёр шинэчлэгдэх нь Монгол улсад хэрэгтэй. Цаашид ч Монгол улс хоёр намын тогтолцоогоор бус олон намын систем рүү шилжих ёстой гэж ярьдаг байснаа бид хэзээ ч мартах ёсгүй юм.

Өнөөдөр Та Монгол улсын хамгийн том эрх мэдэл бүхий улс төрч болжээ.


Иймд таны улс төрийн манлайлал дор Монгол оронд улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон шинэчлэлүүд хийгдээсэй хэмээн миний бие чин сэтгэлээсээ хүсч буйгаа илэрхийлье.Таны үед Монгол улсад ардчилал, шударга ёс сэргэж, хүний эрхийн хамгаалал сайжирч, баялгийн шударга хуваарилалт хийгдэж, Монгол улс олигархи бүлэглэлийн савраас бүрэн гарч олон түмний амьдрал сайжирсан он жилүүд байгаасай. Мөн миний бие МАН залуу үеээ дэмжиж буйд талархаж байгаа хэдий ч Монголын улс төрийн тулгуур хүчний нэг болсон АН-ыг зориуд задлах, хагалан бутаргах гэсэн зарим нөхдүүдийн санаатай хорон явуулгыг хараад санаа зовнихын зэрэгцээ энэхүү хууль бус ажиллагааг таслан зогсооход Таныг анхаарлаа хандуулаасай хэмээн хүсч байна. Түүнчлэн 60 тэрбумын бүлэглэлтэй тэмцсэн шигээ сонгуулийг луйварддаг, сонгогчдын саналыг худалдан авдаг, ямар ч технологийн баталгаагүй хар машинаар сонгууль хийсэн болж жүжиглэдэг бурангуй тогтолцоог үтэр түргэн халах ёстой. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай хэмээн Монголын ард түмэн сургадаг. Өндөрт гарсан хүн нэгэн өдөр буух нь ойлгомжтой ч бууж ирсэн нь чухал биш, харин үлдээсэн өв нь илүү үнэтэй байдаг.

2020 оны сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Та бүхэн намайг Австрали улс руу томилж, Ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж ир хэмээн илгээсэн билээ.  Иймээс миний бие энэ нутагт ирж бүтэн 1 жил орчим судалгааны ажил хийж, номын дуу сонслоо.

Энэ бүс нутагт ардчилал, зах зээлийг гайхамшигтай хөгжүүлсэн, чөлөөт худалдааг эрхэмлэсэн Шинэ Зеланд, уул уурхай, хөдөө аж ахуйг зөв хослуулж өндөр хөгжилд хүрсэн Австрали улс, Тариат сум шиг жижигхэн газар нутаг дээрээ таван сая иргэнээ тансаг амьдралд хүргэсэн Сингапур, хулхи ардчилал, хулгай, авлигын замыг сонгож арчаагаа алдаж яваа Филиппин, Индонези, Малайз гээд олон улс орнуудын туршлагыг судлав. Шинэ Зеланд, Австрали, Сингапур улс хэрхэн авлига багатай 10 орны нэг болсныг, Австрали улс яагаад сүүлийн 30 жил эдийн засгаа тасралтгүй өсгөж, нэг хүнд оногдох ДНБ-ээ 50 мянган долларт хүргэснийг, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, амьдралын чанараа яаж эрс сайжруулсныг судлан нөхдийн хамт “Шинэ Хувьсгал” хэмээх номоо бичиж хэвлүүллээ. Энэхүү номонд Монгол оронд зайлшгүй хийх ёстой 18 эрс шинэчлэлтийг тусгасан ба эдгээр нь Таны дэвшүүлсэн “Шинэ Cэргэлтийн бодлого”, Алсын Хараа-2050 хэмээх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахад чухал дэмжлэг болно хэмээн итгэж байна. Өнөөдөр Монголчууд бид хамтдаа хөгжлийн гацаа болсон хагас социалист хэв маягийн тогтолцоогоо үндсээр нь халж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шудрага ёсоо бодит утгаар нь бэхжүүлж, чөлөөт эдийн засаг, хувийн өмч, чөлөөт худалдааг хөгжүүлэх замаар өнөөгийн мухардлаас гарна. Бид системийн өөрчлөлт хийх тухай, МАНАН дэглэмийг үндсээр нь халах тухай мөрөөддөг байсан. Түүнээс бус нэг хүнийг нөгөө хүнээр, нэг намыг нөгөө намаар нь солиод юу ч өөрчлөгдөхгүй юм байна гэдэг талаар хангалттай ярьдаг байлаа. Тиймээ, Та бол өнөөдөр зөвхөн МАН-ын дарга биш, Монголын ард түмний Ерөнхий Сайд билээ. Иймд хамт жагсаж, тэмцэж явсан нөхрийн хувьд хэлэхэд сөрөг хүчнийг дарж биш, хамтарч, хамгаалж байж Ардчиллыг босгодог, иргэдээ мөрдөн мөшгөж биш, өмгөөлөн өмөөрч байж чөлөөт нийгэм төлөвшдөг. Таны гарт өнөөдөр Монголыг аврах бүрэн боломж иржээ. Бүрэн дүүрэн ашиглаарай. Эцэст нь дуулгахад мөхөс миний бие засгаас өгсөн үүрэг даалгавар, судалгааны ажлаа хийж дуусгасан тул эх орондоо удахгүй очно. 


Тэртээ 2018, 2019 оны хөхөө өвлийн хүйтэнд яагаад олон мянган иргэд 5 гишүүнийг дэмжиж Сүхбаатарын талбай дээр цуглаж байсныг, тэнд хэн, юу ярьж байсныг сануулахаар, мэдсэн, судалсан зүйлээ хэрэгжүүлэхээр Монголдоо очно.
 

Таны ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.
Монгол түмнийг минь бурхан тэнгэр ивээг.
Таныг гүнээ хүндэтгэсэн: Жалбасүрэнгийн Батзандан: 
Австрали улс, Канберра хот. 
2022-01- 10

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 21 Зөв 3 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 5
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Чимгээ - 4 жил өмнө

    Намчирхаж талцах нь хамгийн их гай болж байнаа.

  • Zochin - 4 жил өмнө

    Ireesei.

  • Ж. Батзандан нь Монголоо гэх зүрх сэтгэл нь агуу юм даа. Хурдан ирээрэй..

  • Зочин - 4 жил өмнө

    Батзандан нийгэмд үгүйлэгдэж бна эх орондоо хурдан ирэх хэрэгтэй.

  • элбэг - 4 жил өмнө

    ёстой нэг пялдагдаж ѳгч дээ хѳѳрхий.

  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Д.Сумъяабазар: Хугацаа алдсан ч юм уу, тайлбар хүлээж авахгүй

    Д.Сумъяабазар: Хугацаа алдсан ч юм уу, тайлбар хүлээж авахгүй