Үндсэн хуулийг батлахад оролцсон депутатуудад хүндэтгэл үзүүллээ

Үндсэн хуулийг батлахад оролцсон депутатуудад хүндэтгэл үзүүллээ

Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

   Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал зэргийг шинээр тунхаглан баталсан нь өндөр ач холбогдолтой. Үндсэн хуулийг дагаад Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд батлагдсан гэдгийг тодотгож байлаа.

Уулзалтын үеэр депутатууд дурсамж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Д.Мөнхөө: 30 жилийн турш  нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн хамгийн том эрх зүйн акт болж чадсан

Ардын Их Хурлын хүндэт депутат Д.Мөнхөө: -Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хөдөлмөрчид Ардын Их Хурлын депутатаар  намайг сонгож, шинэ Үндсэн хууль батлах нэр төртэй ажилд гар бие оролцох боломж олгосон. Түүнээс өмнө би хоёр удаа депутатаар сонгогдож байлаа. Монголын дөрөв дэх шинэ Үндсэн хууль батлахад оролцсон 430 депутатын ес нь эмэгтэй  байсан.  Тухайн үедээ би эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагчаар ажиллаж байв. Бид Үндсэн хуулийн төслийг бүх шатны  эмэгтэйчүүдийн байгууллагаар хэлэлцүүлж, ирсэн санал бүрийг Ардын Их Хуралд албан ёсоор өргөн барьж байлаа. Монгол Улсын Үндсэн хууль 30 жилийн турш  нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн, хамгийн том эрх зүйн акт болж чадсан. Ийм нэр төртэй төрийн бичиг баримтыг боловсруулахад оролцсондоо баяртай байна.  

Г.Очирбат:  “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан

Ардын Их Хурлын хүндэт депутат Г.Очирбат: -Үндсэн хуулийг шинэчлэх санаачилга анх 1988 онд гарч байлаа. 1989 оны хоёрдугаар сард намын төв хороо Үндсэн хуулийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах комисс байгуулсан. Тус комисс хоёр жил гаруй ажиллаад, 1990 оны гуравдугаар сард Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн байгуулсан шинэ комисст ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан. 1990 оны долоодугаар сарын 29-нд Ардын Их Хурлын 12 дахь сонгууль болж байлаа. Үндсэн хуулийг шинэчлэх чиг үүрэг бүхий комисс сонгуулийн дараа байгуулагдсан улсын байгууллагад ажлаа хүлээлгэн өгсөн. Тийнхүү Үндсэн хуулийн төслийг боловсруулж, ард нийтээр хэлэлцүүлэн, хуралдаж, баталж байлаа. Үндсэн хууль бол маш ач холбогдолтой хууль. Үндсэн хуулиар “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан. Мөн “Монгол Улс нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс” хэмээн онцолж заасан түүхэн ач холбогдолтой хууль юм.

Р.Барсболд: Ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас өндөр үнэлгээ авсан

Ардын Их Хурлын хүндэт депутат Р.Барсболд: -Үндсэн хуулийн төслийг маш урт хугацаагаар, өдөр шөнөгүй хэлэлцдэг байсан. Тэр үед ардчилал гэдэг юу, парламент яаж ажилладаг талаар мэддэг хүн бараг байгаагүй гэхэд буруудахгүй. Яаж ажиллах арга замаа олж байсан гэх үү дээ. Шударга замаар ханддаг байсан гэж олон хүн дурддаг юм. Үндсэн хууль бол манай улсын болон ард түмний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж болно. Монгол Улсын Үндсэн хууль бол дэлхийд ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас тун өндөр үнэлгээ авсан хууль. Ер нь цаашдын хөгжил, тусгаар тогтнолд үүргээ гүйцэтгэсэн. Хэдий улс орны хөгжилд буруу, зөв зүйлс олон байсан ч Үндсэн хууль туг шиг урд нь байсан гэж болно. Үнэхээр сайн хууль болсон. Ер нь хууль гарлаа гээд гараа хумхиад сууж болохгүй. Хуулийн биелэлт хэр байгааг байнга хянадаг байх хэрэгтэй. Биелэлт дээр нь мэдээж улс хяналт тавих ёстой.

Н.Батбаяр: Үндсэн хууль 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон

Ардын Их Хурлын депутат, орлогч дарга Н.Батбаяр: -Өнөөдөр Үндсэн Хуулийн 30 жилийн ой тохиож байна. Одоогоос 32 жилийн өмнө анхдугаар ардчилсан сонгууль болж 430 депутат сонгогдсон. Миний хувьд Улаанбаатар хотын 43 дугаар тойрог буюу одоогийн Саппоро орчмоос сонгогдож байлаа. 1990 онд Ардын Их Хурал бага хурал болон Засгийн газраа байгуулсан. 1991-1992 оны хооронд буюу хоёр оныг дамнан 76 хоног тасралтгүй хуралдаж, шинэ Үндсэн хуулийг баталсан.  Үндсэн хуулийг батлахдаа эхний үгээс эхлээд төгсгөлийн үг хүртэл бүгдийг нь нэг бүрчлэн хэлэлцсэн. Зүйл, заалт бүрээр нь нэг бүрчлэн хэлэлцэж, депутат бүр нээлттэй саналаа солилцож, шийдвэрлэсэн. Урт хугацаанд хэлэлцэн баталсны үр дүнд тун чамбай хууль болсон. Үндсэн хууль бол 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон бичиг баримт. Үндсэн хууль гарснаар Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийд зарлаж, бие даасан төрийн бодлого явуулах боломжтой гэдгээ бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлж чадсан. Энэ утгаараа Үндсэн хууль бол Ардчилсан хувьсгалын оргил үйл явдал юм гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    АТГ Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авлаа

    АТГ Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авлаа