• 0
  • 1093

БСШУСБХ: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг “Эрдэнэт” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэх 2021-2022 онд хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцлээ

БСШУСБХ: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг “Эрдэнэт” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэх 2021-2022 онд хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14 цаг 16 минутад ирц бүрдсэнээр эхлэв. 

Хуралдаанаар Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн  хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, монгол хэл, уран зохиолын сурах бичгүүдэд үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл болон Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайланг хэлэлцэх гэсэн дөрвөн асуудал төлөвлөснийг Байнгын хорооны дарга Г.Дамдинням танилцуулав. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, монгол хэл, уран зохиолын сурах бичгүүдэд үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах ажлын хэсэг байгуулах шаардлагагүй талаар санал хэлж, саналаа тайлбарлав. Ингээд Л.Энх-Амгалан гишүүний гаргасан горимын саналаар дээрх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн  хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан байгуулж, тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Дамдинням хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчныг сайжруулах чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулагдаж буйг тэмдэглэв. 

Байнгын хорооны нэгдүгээр сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувийн саналаар дэмжиж, тогтоолын төсөл батлагдав. Тус байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сард Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Мөн Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсгүүд хуралдах болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. 

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явцын тайланг хэлэлцлээ. Ажлын явцын тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан танилцуулав.

Танилцуулгадаа, ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 10 удаа хуралдаж, ажлын явцтай танилцах, ажлын дэд хэсэгт үүрэг, чиглэл өгч ажилласан талаар тэмдэглэв. Ажлын хэсгийн хуралдаанаар ижил төсөөтэй хэрэгжүүлсэн төслүүдтэй танилцаж, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирох сайн туршлага болон бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг сонсож, алдаагүй хийх шийдэлд хүрч, ариун цэврийн байгууламжийн технологиудтай танилцан, ажлын дэд хэсгээс сонгосон төсөлд тохирох 2-3 технологийн мэдээлэлтэй танилцсан байна. Мөн ажлыг шуурхайлах, төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх талаар ажлын дэд хэсэгт сануулж, үүрэг чиглэл өгөх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр холбогдох байгууллага руу албан тоот илгээж, үүрэг чиглэл өгсөн байна. Албан тоотоор 21 аймгийн Засаг дарга нарт захиалагчийн зүгээс хяналт тавих, ариун цэврийн байгууламжаа чанартай гүйцэтгүүлж, хүлээж авах чиглэл өгч ажилласан талаар ажлын хэсгийн ахлагч танилцуулав. Ажлын хэсгийн гишүүд аравдугаар сард Дундговь аймгийн Дэлгэрхангай, Эрдэнэдалай суманд баригдаж байгаа ариун цэврийн байгууламжтай очиж танилцсан байна. 

Тэрбээр, төслийн хэрэгжилтийн талаар танилцуулахдаа …Улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой үйл ажиллагаа явуулж байна. Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг 4 багц /ээлж/ болгон шинэчлэхээр төлөвлөсөн.

I ээлж: 16 аймгийн 54 суманд 195 объект 15 багц /82 сургууль, 49 цэцэрлэг, 64 дотуур байр/ төсөвт өртөг 26,620.0 сая.төг,

II ээлж: 16 аймгийн 49 суманд 173 объект 16 багц /70 сургууль, 44 цэцэрлэг, 59 дотуур байр/ төсөвт өртөг 23,769.0 сая.төг,

III ээлж: 16 аймгийн 180 объект, IV ээлж: 16 аймгийн  170 объектод төсөл хэрэгжүүлнэ. Төсөвт өртөг 50,000.0 сая.төгрөг байна гэв. 

Ажлын хэсгийн ахлагч мөн, цаашид ээлж тус бүрт анхаарах асуудлын зэрэгцээ санал, дүгнэлтээ танилцуулав. Дэд ажлын хэсгийн ажлын гүйцэтгэл хангалтгүй учир нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахад анхаарах, зураг төсвийг яаралтай батлуулж, ажлыг шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, санхүүжилтийг хууль тогтоомжийн хүрээнд олгох, гүйцэтгэгч компанийг хохиролгүй төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авах, Монгол Улсын Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад төслийн ажилд анхаарлаа хандуулах, чиглэл, зөвлөмж өгч ажиллах, 2022 онд төлөвлөсөн 816 байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах, ариун цэврийн байгууламж барих төслийн ажилд хариуцлага алдсан албан хаагчдад зохих хариуцлага тооцох гэсэн санал, дүгнэлт танилцууллаа. 

 Ажлын хэсгийн тайлан, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Б.Жаргалмаа нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн асуултад холбогдох яамдын албан тушаалтнууд хариулт өгөв. Тухайлбал гишүүн Ё.Баатарбилэг 2021 онд төлөвлөсөн ажил удааширсан учир 2022 онд энэ ажлаа бүрэн дуусгах шахуу төлөвлөгөөтэй ажилламаар байна, худалдан авах ажиллагааг эртхэн зарлах шаардлагатай гэж саналаа хэлэхийн зэрэгцээ 2022 онд бүрэн хийж дуусгахад хүндрэл гарах уу, дуусгах боломжтой юу гэдгийг салбарын сайдаас тодрууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2021 онд хариуцлага алдсан, удааширсан гол асуудал нь технологи сонгох гэж хугацаа алдсантай холбоотой. Одоо гэрээ цуцлах асуудал үүсвэл шүүхээр явж хугацаа алдах эрсдэлтэй. Бусад ажил хэвийн үргэлжлэх боломжтой талаар хариулт өглөө.  Ажлын хэсгийн тайлан, танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар тайланд үндэслэн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлах асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолын төсөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг Засгийн газарт өгөхийн зэрэгцээ тогтоолын хэрэгжилтийн тайланг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд 2022 оны зургаадугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасан байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлэв. Ингээд гишүүдийн хэлсэн саналуудыг  тусган, Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн  69.2 хувийн саналаар дэмжин, тогтоолын төсөл баталснаар хэлэлцэх асуудал дуусаж, хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эдийн засгийн байнгын хороо Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Эдийн засгийн байнгын хороо Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ