• 0
  • 1069

“Төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай (ЖАЙКА) хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.

Дөрөв дэх хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.01.17) “Төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгууллаа. Цахим хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Васеда Их Сургуулийн Улс төр, эдийн засгийн факультетийн профессор Инацүгү Хироаки болон Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөл болох 260 гаруй албаны хүмүүс цахимаар оролцов. Цахим хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа удирдан явуулсан юм.

 

Монгол Улсын төрийн албаны бүтээмж, чадварыг дээшлүүлэх, хараат бус өндөр ёc зүй бүхий төрийн албыг төлөвшүүлэх асуудал нэн чухлаар тавигдаж байгаа талаар Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов. Тэрбээр, “Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх сард тохионо. Энэхүү түүхт ойг тохиолдуулан “Япон лугаа адил хөгжье” уриалгын дор Япон Улсын хөгжлийн замнал, загвараас суралцах зорилго бүхий энэхүү цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ бол Японы хөгжлийн загвар болон тогтолцоог шууд хуулбарлан гэсэн үг биш. Ололт амжилтад хүрсэн туршлагаас суралцаж, өөрийн орны нөхцөл байдалд зохицуулан хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Бидний энэхүү уриалгыг дэмжиж, санал санаачилга гарган, цуврал хэлэлцүүлэг өрнүүлж байгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлье. Монгол Улс ардчилал, зах зээлийн замаар замнасан өнгөрсөн 30 жилийн туршлага, сургамжаа нэгтгэн дүгнэж, ирээдүйн зорилтоо шинэчлэн тодорхойлох бодлого, зорилт дэвшүүлж байгаа энэ үед бусад орны жишиг туршлага, тэр дундаа үсрэнгүй хөгжилд хүрсэн Япон Улсын тогтвортой мэргэшсэн, бүтээмж өндөртэй төрийн албаны тогтолцоо болон Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн талаарх жишээ, туршлага бидэнд маш чухал ач холбогдолтой” хэмээв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлээд “Японы төрийн албан хаагчийн үйлдэл ямагт ёс зүйд нийцсэн байх ёстой гэдэг үүднээс төрийн албан хаагч бүрт ёс зүйн карт тараан өгдөг. Үүнийгээ байнга биедээ авч явахыг даалгадаг. Ёс зүйн карт дээр таван зүйлийг бичсэн байдаг. Үүнд, “Нийт ард түмэнд үйлчлэх ёстой гэдгээ ухамсарлан ажил үүргээ шударгаар биелүүлж байна уу, Ажил албан тушаалаа хувийн эрх ашгийн төлөө ашиглахгүй, ард иргэдэд хардлага, үл итгэх байдлыг төрүүлэхүйц үйлдэл хийхгүй байх, улсынхаа эрх ашгийг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажил үүргээ биелүүлэх, ажлын бус цагаар хийж буй үйлдэл ч төрийн албан хаагчид итгэх итгэлд нөлөөлнө гэдгийг ухамсарлаж байна уу” хэмээн бичсэн байдаг.  Япон Улс бусад улс орны тогтолцоог судлан өөрийн оронд тохирсон тогтолцоог бий болгосон. Өнөөдөр Монгол Улсын төрийн албан хаагчийн тогтолцоог шинэчлэхэд Японы төрийн албан хаагчийн тогтолцоо болон албан хаагчийн ёс зүйн талаар судлан ашиглах сайхан боломж байгаасай гэж хүсч байна” хэмээн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ онцлон тэмдэглэв.

 Үүний дараа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өөрийн санаачилсан “Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл”-ийн талаар товч танилцуулга хийв.

Үргэлжлүүлэн Васеда Их Сургуулийн Улс төр, эдийн засгийн факултетийн профессор Инацүгү Хироаки “Японы төрийн албаны тогтолцоо ба захиргаа”, “Японы төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвүүдээр илтгэл тавилаа. Тус илтгэлд хүний нөөцийн удирдлагын бүтэц механизм, Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн хөгжил, цалин, хүний нөөцийн үнэлгээ, орон нутгийн төрийн албан хаагчийн тогтолцоо зэрэг сэдвүүдийг дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн “Японы төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” илтгэлд Төрийн захиргааны байгууллага болон улс төрийн харилцаа, Төрийн албан хаагчийн тогтолцооны шинэчлэл, Засгийн газрын Хүний нөөцийн газар байгуулсан нь зэрэг сэдвүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцов.

 Хэлэлцүүлгийн төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Өнөөдрийн хэлэлцүүлэгт Монгол орны өнцөг булан бүрээс төрийн бүх шатны  албан хаагчид өргөнөөр оролцлоо. Маш сонирхолтой хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Бидний зүгээс төрийн албаны тогтолцоо, ёс зүйн чиглэлээр маш сайн мэдээллийг авч чадлаа. Монгол Улс төрт ёсны эртний уламжлалтай. Орчин үеийн хөгжилтэй уялдуулж байгаа. Үүнийг уялдуулахад 90-ээд оноос хойш манай нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт огцом өөрчлөлтүүд гарч байгаа. Энэ өөрчлөлтийг зөв манлайлж байгаа хүмүүс бол төрийн албан хаагчид. Цаашдаа ч манлайлахын тулд та бүгдийн өгсөн зөвлөгөөг дагаж, ажилдаа үе шаттайгаар тусгах болно. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье” хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    МАН-ын удирдах зөвлөл: БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг дэвшүүллээ

    МАН-ын удирдах зөвлөл: БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг дэвшүүллээ