Улсын мөнгийг “ХҮҮЛДЭГ” эзэд буюу Чингис хаан банкныхан

Улсын мөнгийг “ХҮҮЛДЭГ” эзэд буюу Чингис хаан банкныхан

    Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг зарласан. Энэ дунд дампуурлын ирмэгт хүрсэн, басхүү эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байсан “Чингис хаан” банк дурдагджээ. 

 “Чингис хаан” банк 25 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж хэлбэрээр 2019 онд авсан. Зээлийн нийт үлдэгдэл 37.5 тэрбум төгрөгт хүрчээ. Зээл эргэн төлөлт 22 сараар хойшилсон. Мөн Арьс шир боловсруулах, үйлдвэрлэлийн төслөөр 2014 онд Хөгжлийн банкнаас 13 тэрбум төгрөгийн зээл авсан байна. 1 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй гэж Хөгжлийн банкнаас мэдэгдсэн. 

Иргэдийг зээлээ төлөхгүй бол муу зээлдэгч болгодог Чингис хаан банк өрөө муу “зээлдэгч” болж орхиж. Бас эдийн засгийн ч “гэмт хэрэгтэн” гэж хэлж болохуйц. Нэхэн сануулвал 2020 онд Чингис хаан банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг нээн шалгаж байсан юм.  Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг нээгээд байсан. 

Тус банкинд татвар төлөгчдийн, улсын хэдэн зуун тэрбум төгрөг байршиж байсан.

Чингис хаан банкинд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум төгрөг, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 28 тэрбум төгрөг, ЭМДЕГ-ын 25 тэрбум төгрөг, Тавантолгой ХК-ийн 10 тэрбум төгрөг, Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум, НДЕГ-ын 5 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны нэг тэрбум төгрөг, Сангийн яамны 2 тэрбум төгрөг, албан журмын даатгагчдын холбооны 1,7 тэрбум төгрөг, ЖДҮХС-ийн 1,4 тэрбум төгрөг гээд төрийн өмчит компани, яам агентлаг, сангийн зэрэг 120 гаруй тэрбум төгрөг байршиж байсан бөгөөд зарим төрийн байгууллага шүүхэд гомдол гаргаж байсан удаатай. 
   ИНЕГ 2.6 тэрбум төгрөг 3.6 хувийн хүүтэй байршуулаад авч чадаагүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байсан. НДЕГ, Хадгаламжийн даатгалын корпорац зэрэг байгууллагууд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Чингис хаан” банкны эсрэг зарга мэдүүлээд байсан аж. 

Харилцагчдынхаа ч мөнгөн гүйлгээг хийж чадахгүй болтлоо үйл ажилллагаа нь доголдсон Чингис хаан банкны эзэд төрийн мөнгийг хувьдаа “завшсан” байж болохоор байгаа юм.

Чингис хаан банк нь 2001 онд ОХУ-ын санхүүжилтээр байгуулагдсан Монголын анхны гадаадын хөрөнгө орууулалттай банк гэдэг. Харин 2015 онд 100 хувь дотооддын хөрөнгө оруулалттай болж өөрчлөгдсөн бөгөөд Нью Стандарт Финанс ХХК-ийн 100 хувь эзэмшилд шилжжээ. Тэгвэл уг компанийн 40.6 хувийг Д.Батаа, 31.4 хувийг Ш.Бүтэд, 28 хувийг Ц.Баярсайхан эзэмшдэг бөгөөд тэд өөрсдийнхөө банкнаас зээл аваад, эргэн төлөлтөө хийгээгүй муу зээлдэгч нар болжээ. Үүнийг нотлох баримтууд цахим орчноо илхэн байна.

Чингис хаан банкны хувьцаа эзэмшигч Д.Батаа нь 8 тэрбум төгрөг, Ш.Бүтэд 30 тэрбум төгрөг Ц.Баярсайхан 31 тэрбум төгрөгийн зээлийг өөрсдийн банкнаасаа аваад зээлээ эргэн төлөөгүйн улмаас банкны үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн байдаг. Тэд Төрийн болон төрийн өмчит компани, ААН, байгууллага, яам, агентлагуудын хадгалуулсан мөнгийг зээлээд авчихсан нь энэ.

Өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан, өөртөө давуу байдал үүсгэн ийнхүү 70 орчим тэрбум төгрөгийг өөрсдөдөө авсан.

Төр банкинд мөнгөө хадгалуулдаг. Харин хадгалж буй банк нь төрийн мөнгийг “ХҮҮЛЭЭД” явна. Төрийн хадгалуулсан мөнгийг бүр банкны эзэд нь хүртэл банкнаасаа зээл аваад авчихдаг.

Одоогоор тус банкны гүйцэтгэх захиралаар Э.Ганзориг гэх хүн ажиллаж байна гэж цахим хуудаснаа байршжээ. 

Ийм увайгүй банкны эзэд хэн бэ? 
Дараагийн хэсэгт Чингис хаан банкны хувьцаа эзэмшигч Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нарын хэн бэ? гэдгийг хүргэх болно. 

Төр.мн
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Говь-Алтай аймаг: Сурагчдад 630 сая төгрөгийн таблет нийлүүлэх тендер зарласан

    Говь-Алтай аймаг: Сурагчдад 630 сая төгрөгийн таблет нийлүүлэх тендер зарласан