Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарсан. Тухайн үед хүү лифтний эвдэрхий хаалга налж зогсож байгаад унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Уг осолтой холбогдуулан “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээлэл хийлээ
Тэрээр "Манай байгууллагын үндсэн чиглэл нь нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатанд хяналт тавьж, гэрээт ААН, СӨХ-ны цахилгаан шатны засвар үйлчилгээг хийн ажилладаг. Өнөөдрийн байдлаар 160 ААН-ийн 70 цахилгаан шатанд засвар үйлчилгээ тавьдаг. Бид зөвхөн гэрээт СӨХ-ны цахилгаан шатын засварлаж, хяналт тавьдаг. Заавал мэргэжлийн лифтчин байх ёстой, сар бүр техник үзлэг хийлгэх хэрэгтэй байдаг ба ингэснээр эрсдэл гарахгүй. Осол гарсан байрны СӨХ-той гэрээгүй ба хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан. Нийслэлд 7000 гаруй лифт байдаг ба НМХГ, барилга хот байгуулалтын яам гээд эрх бүхий байгууллага дүгнэлт үйлдэн хяналт тавин ажилладаг. Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Нийтийн орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд тухайн цахилгаан шатыг ашиглагч байгууллага нь эвдрэл гэмтлийг хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг. Дээрх 7000 гаруй цахилгаан шатнас ашиглалтын хугацаа дууссан нь 134 бий. НЗДТГ болон Беларусь улсын хамтын ажиллагааны хүрээнд дээрх цахилгаан шатуудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.
Өчигдрөөс эхлэн УДШ-ийн гадаа Ардчилсан намын гишүүд жагсаж байгаа. Харин өнөөдрөөс тэдний жагсөаалыг эсэргүүцэн бас нэгэн жагсаал замынх нь эсрэг тал...
© 2013-2021