Сөүл дэх Батлан хамгаалах яамны Цэргийн дээд шүүх өчигдөр “Big bang” хамтлагын Сүнри 2021 оны наймдугаар сард гурван жилийн хорих ял авсан ч давж заалдах шатны шүүх хурлаар 18 сар болгож багасгалаа.
Түүний давж заалдах шатны эцсийн шүүх хурал болсон. Тэрээр одоо байгаа ялынхаа таван сарыг аль хэдийнэ эдэлсэн бөгөөд ийнхүү нэг жилийн дараа суллагдах болж байна. Өнгөрсөн онд болсон шүүх хурлын үеэр түүнд есөн өөр хэргээр гурван жилийн хорих ял, 1.15 тэрбум вонийн торгууль төлөх шийдвэр гарсан байлаа.
Уг хэргээс дурдвал, 2015 оны арванхоёрдугаар сараас 2016 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчдад зориулж биеэ үнэлэгч худалдаж авсан, “Burning sun” шөнийн клубынхаа хөрөнгөнөөс 528 сая вон завшиж, мөрийтэй тоглоом тоглосон зэрэг хэргүүд Энэ удаагийн давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө Сүнри дээрх хэргүүдийг үйлдсэн, оролцсон гэдгээ эрс няцаасан юм. Харин энэ оны шүүх хурлаар Сүнри бүх хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн. Тиймээс түүний ялын хугацааг 18 сар болгон бууруулжээ.
Өчигдрөөс эхлэн УДШ-ийн гадаа Ардчилсан намын гишүүд жагсаж байгаа. Харин өнөөдрөөс тэдний жагсөаалыг эсэргүүцэн бас нэгэн жагсаал замынх нь эсрэг тал...
© 2013-2021