Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг Хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцсон нь анх удаа болсон үйл явдал байлаа. Иймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргасан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон 23 гишүүн болон Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт зэрэг гишүүд нэгдэж,  хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, нам үл харгалзан Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилснаа өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм.

Э.Бат-Амгалан: Дүүрэг, нийслэл, Засгийн газрын түвшинд хамтарч ажиллана

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Нийслэлд хүн амын 50 хувь нь оршин сууж байна. Энэ хэрээр түгжрэл, дахин төлөвлөлт, агаар, орчны бохирдол гэх мэт тулгамдаж байгаа олон асуудал бий. Иймээс нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүд санал нэгтэй, түр хороо байгуулахаар боллоо. Түр хороо бодлогын гурван түвшинд ажиллана. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, гарц, гаргалгаа олоход анхаарах юм. Хоёрдугаарт, нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад нийслэл, дүүрэг, Засгийн газрын хэмжээнд хамтарч ажиллаж, дэмжин тусална. Гуравдугаарт, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад  хууль, тогтоомжид Хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллана. Түр хороо ажилласнаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван амьдрах орчин сайжирч, нийгэм, эдийн засгийн өсөлт дээшилнэ. Энэ ажилд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо туйлын чухал. Иймээс дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.

Ж.Сүхбаатар: Түр хороо УИХ-ын түвшинд Улаанбаатар хотын

хөгжлийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргана

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Түр хороо УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хороотой адилхан эрхтэй. Түр хороо УИХ-ын түвшинд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлаар шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавина. Түр хороо байнгын хороо шиг байнгын ажилладаггүй. Тодорхой асуудлуудыг шийдээд явна. Засгийн газар нийслэлийн асуудлыг анхаарч байна. Түр хороог мөн орон нутгаас сонгогдсон гишүүд маань ч дэмжиж байгаа. Одоо бид бодлогын түвшинд уялдаа холбоогоо хангаж ажиллахгүй бол хэзээ болтол нийслэлийн удирдлагад гэж даатгаж орхих вэ, мөн бие биен рүүгээ түлхэх вэ. Энэ бол Засгийн газрын нүүр тулах асуудал мөн гэж Ерөнхий сайд мэдэгдсэн бол УИХ-ын дарга Улаанбаатар хотын асуудал Монгол Улсын хөгжил, эдийн засаг, эрх зүйн тулгамдсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Түр хороо албан ёсны шийдвэр гаргадаг, чиглэл, үүрэг өгдөг. Мөн эргээд иргэдийнхээ өмнө тайлангаа тавина. Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэдэг хөдөө, орон нутгийнхаа хөгжлийг орхигдуулна гэсэн үг биш. УИХ энэ жил Улаанбаатар хот руу чиглэсэн эдийн засаг, эрх зүйн ажлуудыг хийнэ. Энэ хүрээнд ч Түр хороо дээрх асуудлуудыг барьж авч,  энэ чиглэлд төвлөрч ажиллана” хэмээн ярьсан юм.

С.Бямбацогт: Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод анхаарах ёстой

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийг түргэтгэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах Түр хороо байгуулахаар боллоо. Орон нутгийн сонгогдсон цөөн гишүүн үүнд оролцож байгаагийн нэг нь би. Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь амьдарч байна. Үлдсэн 30 гаруй хувь нь 21 аймаг, 330 сумын төвд амьдардаг. Үлдсэн 20 хүрэхгүй хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Тиймээс төвлөрөл Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл хамгийн том тулгамдаж байгаа асуудал. Иймээс нийслэлээс сонгогдсон гишүүд нийслэлийн хөгжлийн бодлогыг дэмжих Түр хороо байгуулж байна. Хамгийн гол тулгамдсан асуудал түгжрэлийг хэрхэн шийдэх, үүнийг дагаад Улаанбаатар хотын төвлөрлийг хэрхэн сааруулах вэ гэдэг бодлого явах ёстой. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод анхаарах ёстой. Үүнээс гадна иргэддээ нутагтаа сайхан амьдрах боломжийг бий болгох, төвлөрлийг сааруулах, 21 аймгийн төвийг хот болгох хэрэгтэй. Үүний тулд хэрхэн хууль, эрх зүйн болон татварын орчныг бүрдүүлэх вэ гэдгийг цогцод нь ярих ёстой. Ийм ч учраас би Түр хороо байгуулахад хамтарч оролцож байгаа юм” гэв.

Б.Энхбаяр: Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд нэг цул болж, бодлогын дэмжлэг үзүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ Түр хороо УИХ-д анх удаа байгуулагдаж байгаа. Үүний үр дүн хамгийн түрүүнд төсвийн бодлого дээр гарах ёстой. Хотын төсвийг улсын төвлөрсөн төсөв рүү бүгдийг татаж, орон нутаг руу тараадаг. Гэсэн атлаа Улаанбаатар хотод хогоо ачих шатахууны мөнгө ч байхгүй болчихсон байдаг. Энэ бодлого дээр Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд нэг цул болж, бодлогын дэмжлэг үзүүлнэ. Тиймээс үр дүн гарна. Мөн алсын бодлогоос гадна ойрын бодлогыг цаг алдалгүй авч хэрэгжүүлнэ” хэмээв.

Х.Ганхуяг: Түгжрэл, хөрсний бохирдол, гэр хорооллын асуудлуудыг шийдэхээр хичээж ажиллана

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Түгжрэлийг шийднэ гэдэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг давхар шийднэ гэсэн үг. Гадаадад амьдралын стандарт гэж байдаг. Улаанбаатар хотод 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Үүнээс болж түгжрэл бий болдог. Явган хүний замыг блокоор хийснээс болж хүүхдээ тэрэгтэй нь түрэх, мөн дугуйгаар зорчих боломжгүй байдаг. Тэгэхээр явган хүн, дугуйн замын стандарт, оршин суугчдын тоонд хамааруулсан нийгмийн, төрийн үйлчилгээг ойртуулах, Улаанбаатар хотын аль ч хэсэгт амьдарч байсан төвд амьдарч байгаатай адилхан үйлчилгээг хүргэж байж түгжрэлийг шийднэ. 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Бид хамгийн ихдээ 50 мянган айлыг дэд бүтцэд холбох боломжтой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гэр хорооллыг барилгажуулан гэж асар их хэмжээний зам барьдаг, эрчим хүч татдаг ч өөрчлөгдсөн зүйл байдаггүй. Тэгэхээр бид гэр хорооллын бүсийг яах вэ гэдгийг шийдэх ёстой. 50 мянган айлыг дэд бүтцүүлж, бусдыг нь газар чөлөөлөх байдлаар орон сууцанд оруулах тооцоо, судалгааг хийж үзэх ёстой. Тэгэхгүй бол ойрын 20, 30 жил үүнийг шийдэх боломжгүй. Дэд бүтэц татахад улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө гарах тоо байдаг. Түр хороо байгуулж байгаа нь Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдэх цаг болсны илрэл. Бид тооцоо, судалгаан дээр үндэслэсэн шийдвэрийг гаргаад явна. Улаанбаатар хотын удирдлагууд, Засгийн газартай хамтран ажиллана. Түгжрэл, хөрсний бохирдол, гэр хорооллын асуудлуудыг шийдэхээр хичээж ажиллана” хэмээн ярив.

Ц.Сандаг-Очир: Түр хорооны гол зорилго бол

Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх юм

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Автомашины хөдөлгөөнөөс гадна оюун санааны, төрийн үйлчилгээний, банк, санхүүгийн, авлига, хээл хахуулийн гээд олон түгжрэл байна. Түр хорооны гол зорилго бол Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, УИХ, Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг юм. Өнөөдрийн тулгамдсан асуудлыг зөвхөн улс, нийслэлийн төсвийг хараад бүтэхгүй. Намрын чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Улаанбаатар хотод концессын гэрээ хийх, мөн бонд босгох эрхийг нь өгсөн. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх боломж, бололцоог эрх зүйн хувьд яаж нээж өгөх вэ гэдэгт Түр хороо анхаарал хандуулж, тусалж, дэмжиж ажиллана. Түр хорооны ажлын эхний үр дүн Хот тосгоны  эрх зүйн байдлын тухай хууль, удахгүй өргөн барих Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас харагдана. Жил бүр улсын төсөв рүү нийслэлийн хамаг эх үүсвэрийг нь татчихдаг. Энэ асуудлыг Түр хороо эхний ээлжид шийдэх ёстой. Дэд бүтэц хүрэлцээтэй байгаа, эрчим хүчний шугам, дулаан нь тавигдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэгт одоо байгаа эрчим хүчний эх үүсвэрийг нь ашиглаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах тал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгцээ, шаардлага байна. Мөн Богдхан төмөр замыг Багахангайгаар дайруулах ёстой”  гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нэхмэлийн шар байрнуудын дундах тохижилтын ажлыг эхлүүллээ

    Нэхмэлийн шар байрнуудын дундах тохижилтын ажлыг эхлүүллээ