Д.Сумъяабазар: Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниудаа давуу байдалтай оролцуулна

Д.Сумъяабазар: Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниудаа давуу байдалтай оролцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр барилга байгууламжийн зураг төсөл зохиогчийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр тун удахгүй УИХ-аар хэлэлцэх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг товчхон танилцуулаад "Хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн шинэтгэл хийнэ" гэлээ. Хууль батлагдаж эрх зүйн чадамжтай болсноор зураг төслийн компаниудтайгаа гэрээ, хэлэлцээр хийж, цаашид хамтарч ажиллах илүү том боломж бий болох юм. Мөн Улаанбаатар хотод ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Үүнийг Засгийн газраас дэмжиж жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон. Түүнчлэн Хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа юм.

Хотын дарга Д.Сумъяабазар "УИХ, Засгийн газрын хэмжээнд нийслэлийг дэмжиж, санхүүжилтын асуудлыг шийдэж байгаа учраас хотын хөгжил, бүтээн байгуулалтыг та бүхний дэмжлэгтэйгээр хийж чадна гэж бодож байна. Ирэх жилүүдэд хийх зам, барилга, байгууламжийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниудаа давуу байдалтай оролцуулна" гэлээ. Мөн Улаанбаатар хотыг шинэ төлөвлөлт, шинэ өнгө төрхөөр орчин үеийн хот болгохын тулд өнөөдөр зураг төслийн компаниудтайгаа уулзаж, санал солилцож байгаагаа онцоллоо. Тэрбээр "Ашгийн төлөө явж болно. Гэхдээ ирээдүйгээ харж, зөв төлөвлөлт, зураг төсөл гаргаж ажиллах ёстой. Хариуцлагатай байх хэрэгтэй. Бид хамтдаа том бүтээн байгуулалт хийнэ. Ингэхийн тулд та бүхний мэдлэг, туршлага хэрэгтэй байна. Сэтгэлтэй, зүтгэлтэй, мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байна" гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга зам"-ын талаар товч танилцууллаа. Тэрбээр түгжрэл үүсгэдэг шалтгааныг танилцуулсан юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хүргэж өгөх, авах цагаар түгжрэл эрс нэмэгддэг байна. Мөн авто замын сүлжээний даац хэтэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 130 мянган автомашины илүүдэлтэй байгаа аж. Цаашлаад судалгаанд оролцсон иргэдийн 30 гаруй хувь нь автомашин худалдаж авна гэжээ. Хэрвээ энэ байдлаараа явбал дөрвөн жилийн дараа тэг зогсолт хийхээр байгаа аж. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд зам, барилга, байгууламжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэх юм.

Танилцуулгын дараа зураг төслийн компаниудын төлөөллүүд нийслэлийн удирдлагуудаас асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, "Бид нэгдэж ажиллахгүй бол энэ том төслүүдийг хийж чадахгүй. Өмнө нь метро, BRT төслийг хийчихсэн бол өнөөдөр түгжрэлийн асуудлаа шийдчихсэн байх байсан. Гэтэл өнөөдөр өөр, өөр төслүүд ярьсаар байна. Тэгэхээр одоо л том төслүүдээ явуулж хамтарч түгжрэлийн асуудлаа шийдэх ёстой" гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн ГБЭТ ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, Гавьяат барилгачин Б.Эрхэмбаяр "Хотын дарга томоохон төслүүдийг хийх Ажлын хэсэг байгуулна гэж байна. Энэ маш зөв. Мөн том төсөл хэрэгжих гэж байгаа байршлуудын газрын асуудлыг маш тодорхой болгох ёстой. Газар чөлөөлөлтийг сайн хийх хэрэгтэй. Бид хотынхоо төлөө хичээл, зүтгэл гаргаж ажиллана. Хамгийн гол нь хотын захиргаан дээр Ажлын хэсгээ зангидаж ажиллах ёстой шүү" гэлээ.

Харин Хотын дарга дулааны шугам сүлжээ, зам, барилга байгууламжийн ажил хийхийн тулд газар чөлөөлөлт хийх шаардлагатай байгаа. Энэ ажлыг хийхгүйгээр том бүтээн байгуулалт хийнэ гэж байхгүй. Гэхдээ хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийг хийнэ. Хүний газрыг булааж авч болохгүй. Ингэхийн тулд маш их өртөг гарахаар байна" гэсэн юм. Мөн "Том бүтээн байгуулалт хийх төслүүд дээрээ дотоодын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой. Дотоодын зөвлөх компаниудыг бүртгэж, сайн компаниудыг шалгаруулж, бодлогоор дэмжиж ажиллавал маш том хүч байгаа" гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн Хотын дарга анх удаа зураг төслийн компаниудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаад талархал илэрхийлж байсан юм.

Хотын дарга дотоодын зөвлөх компаниудын үнэ цэнийг өсгөх, чадамжийг нь нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр "Том төслүүдэд бүгд хүртээмжтэй байдлаар оролцоно. Маш их ажил байгаа. Ажлын хэсэгт төлөөллүүдийг оролцуулна" гэсэн юм. Тус уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэллээ. Тэрбээр "Бидэнд ярих асуудал их байна. Технологи, шийдэл, норм, стандартыг өөрчлөх шаардлагатай. Одоо хууль, эрх зүйгээ хамтдаа өөрчилнө. Мөн газар хөдлөлт их болж байна. Туул гол дагуу өндөр барилга барих нь зөв үү, буруу юу гээд ярих асуудал их байгаа. Газар хөдлөлтийн асуудал маш их байна. Энэ талаар Японы талтай яриа, хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Би Улаанбаатар хотоо санхүүгийн төв байгаасай гэж боддог. Бид санхүүгийн эрх чөлөөтэй хот болбол барилга, байгууламжаас эхлээд аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр бүх ажлаа хийж чадна. Бид бүхний оролцоо, хамтын шийдэл, хамтын хүч Улаанбаатар хотод өнгө нэмнэ. Засаг даргын хувьд үндэсний компаниудаа бүх талаар нь дэмжинэ" гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Шадар сайд отроор яваа малчидтай уулзав

    Шадар сайд отроор яваа малчидтай уулзав