• 0
  • 1652

БГД-ийн шилдэг 10 багш нар БНСУ-ыг зорино

БГД-ийн шилдэг 10 багш нар БНСУ-ыг зорино

Баянгол дүүрэг Боловсролын салбарыг дэмжих, Боловсролын жишиг дүүрэг болох зорилт дэвшүүлэн шат дараалалтай ажлуудыг хийсээр байгаа юм. Энэ хүрээнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ыг санаачлан зохион байгууллаа.  

Тодруулбал,  2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс, 11 дүгээр сарын 20-ны хооронд нэгдүгээр шатны уралдааныг зохион байгуулсан юм. Уг уралдаанд ЕБС, СӨБ-ын байгууллагуудын 200 гаруй багш нар “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд оролцсон. Харин 2022 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр хамгийн оновчтой илэрхийлэлтэй 80 багшийн эсээ бичлэгийг батламжлан, хоёрдугаар шатанд шалгарсан 20 багш илтгэлээ хэлэлцүүлж, үүнээс шилдэг 10 багшийг сонгон шалгаруулсан юм.

Илтгэлийн уралдаанаас шалгарсан 10 багш БНСУ-ын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах бөгөөд БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛАЛ-д 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцох эрхээр шагналаа. Шилдэг 10 байрыг танилцуулъя.

1.    Ерөнхий боловсролын 28-р сургууль-Ц.Одгэрэл

2.    Ерөнхий боловсролын “Гурван тамир” сургууль-А.Хишигням

3.    СӨБ-ын 141-р цэцэрлэг-Г.Отгонтуяа

4.    Ерөнхий боловсролын 93-р сургууль-О.Сарантуяа

5.    Ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургууль-О.Мөнхзаяа

6.    Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургууль-Ч.Мягмардаш

7.    Ерөнхий боловсролын 113-р сургууль-А.Дэлгэрмаа

8.    Ерөнхий боловсролын 20-р сургууль Б.Цагаанцэцэг

9.    СӨБ-ын 40-р сургууль-Э.Ичинхорлоо

10. СӨБ-ын 77-р цэцэрлэг-Б.Үнэнжаргал

Шүүгчдийн бүрэлдэхүүнд  Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, JUMP академийн захирал Д.Тунгалагсэлэнгэ, Нийгмийн зөвлөх үйлчилгээ хүрээлэнгийн тэргүүн, АШУҮИС-ийн НЭМ-ийн багш Б.Цэвэлмаа, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл, Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Оюунбилэг, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ч.Гандулам ажиллаа. Боловсролын жишиг дүүрэг болох зорилт тавин ажиллаж буй Баянгол дүүргийн ИТХ-ын даргын санаачилгыг дэмжин, JUMP академи, БНСУ-ын Ханбад Их сургуулийн хамт олон хамтран ажилласан юм.

БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа

БГД-ийн хувьд Боловсролын жишиг дүүрэг болох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд багш нарынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, гадаад дотоодод туршлага судлуулах зорилт тавин “JUMP” олон улсын сорилтын төв академи, БНСУ-ын Ханбад их сургуультай хамтраад багшийн тэтгэлэгт хөтөлбөрийг 10 сард зохион байгуулсан юм. Баянгол дүүрэгт ЕБС-иуд, СӨБ-ын 3170 орчим багш байдаг. Үүнээс 213 багш “Баянгол дүүргийн хөгжилд оруулах хувь нэмэр” гэсэн сэдвийн дагуу өөрсдийнхөө үзэл бодол, санааг дэвшүүлэн ЭССЭ бичиж ирүүлсэн юм. Энэ ЭССЭ-нээс өнөөдөр шилдэг 20 илтгэлийг сонсож байна. Мөн шилдэг 10 илтгэлийн эзэн БНСУ-ыг зорих учиртай юм. Жил болгон багшийн тэтгэлэгт ЭССЭ илтгэлийг зохион байгуулна. Олон улсын боловсролын төвшинд багш нар маань ямар төвшинд явж байна. Багш нар өөрийгөө яаж хөгжүүлэх ёстой юм, Дижиталын эрин үед багш нар хүүхдүүдээ яаж сургах ёстой юм гэх мэт олон зүйлийг сурч мэдэх, сонирхол багш нарт байгаа. Шилдгээр шалгарсан багш нар буцаж ирээд үүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлэх нь чухал юм. Нэг ёсондоо Монгол улсад нутагшуулах энэ нөхцөлийг бүрдүүлж өгч байгаадаа маш их баяртай байна.

146-р сургуулийн математикийн багш П.Мөнхбар

БГД-ээс зохион байгуулж байгаа “Багшийн хөгжил дүүргийн хөгжилд хувь нэмэр оруулах нь” гэдэг сэдвээр оролцлоо. Би итгэлдээ өнөөгийн нийгэмд залуу багш нар ховордоод байгааг хөндөж бичсэн. Ховордох хүчин зүйлс нь цалин хөлс муутай, ажиллах анги танхим, технологийн хэрэгслийг нь хангаж өгөөгүйгээс шалтгаалаад залуу багш нар ерөнхийдөө багшийн мэргэжлийг сонгох ховор болсон байна. Тиймээс бид нарт технологийн баазыг нь хангаад өгөөч ээ тэгэх юм бол бид нар хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд үүнийгээ оролцуулаад шинэ боловсон хүчинд бэлтгэхэд хувь нэмрээ оруулж чадна” гэсэн санааг дэвшүүлсэн. Уг хөтөлбөрт хамрагдаж байгаа маш их баяртай байна. Бас залуу багш нар маань өөрийгөө сорин уралдаан, тэмцээнд орж байгаарай гэж хэлмээр байна.

“JUMP” академийн сургалтын төвийн захирал Б.Тунгалагсэлэнгэ

Манай сургалтын төв БГД-ийн ИТХ-аас санаачилж байгаа энэхүү үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр 10 шилдэг багш шалгараад БНСУ-ын Ханбад их сургууль буюу Солонгос улсруу аялуулах үнэ төлбөргүй 100 хувийн тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдана. Өөрөөр хэлбэл 100 хувь өөрсдөөсөө зарлага гарахгүйгээр явах боломжийг олгож байгаа юм. “JUMP” академи Баянгол дүүрэгт байрладаг. Тиймээс манай сургалтад БГД-ийн олон сурагчид хамрагддаг. Мөн БГД-ийн ИТХ өөрсдөө багшаа дэмжиж ажилладаг Ийм учраас бид БГД-ийн сонгон хамтран ажиллаж байна. 

Ханбад их сургууль нь БНСУ-ын Тэйжон хотод оршдог. Шинжлэх ухаан, технологийн сургууль юм. Шинжлэх ухаан нь улс орны хөгжилд маш их нөлөөлж  байна. Шинжлэх ухааны хөгжлөөс суралцах шаардлагатай. Үүнтэй уялдуулан БНСУ-ын Ханбад их сургуулийн сонгосон. Шилдэг 10 багш маань нэгдүгээрт, БНСУ-аар аялна. Хоёрдугаарт Солонгост дэвшилт ямар технологи хэрэглэж байна. Ямар бодлогоор боловсролын байгууллага ажиллаж байна гэдгийг судлах юм.  

“Оюуны ундраа” цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Ч.Мягмардаш

Энэ хөтөлбөрт орох болсон шалгаан бол өөрийнхөө бодож байсан санаа, үзэл бодол, үгээ олон нийтэд хүргье гэж болож оролцсон. Ийм хөтөлбөрүүдэд багш бүр оролцох ёстой гэж боддог. Би итгэлдээ олон санааг дэвшүүлсэн. Жишээлбэл, Хүн бол оюун ухаан дээр оршин тогтнодог. Даяаршиж буй энэ дэлхийд Монгол хүн бүрийн дархлаа, үндэсний өв уламжлалаа сэргээж дэлхийд Монгол гэдэг нэрийг цуурайтуулснаар үндэсний дархлаагаа бий болгож өгөх ёстой гэж ойлгодог. Энэ чиглэлээр үгээ хэлэх гэж илтгэл болгоод оролцоод явж байна.. Олон багш нарыг нүдийг нээж, дадлагажуулах, сурч мэдэх тал дээр анхаарч ажиллаж байгаа ИТХ-ын хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна

Нэгдүгээр байрын эзэн ЕБС-ийн 28-р сургуулийн бага ангийн багш Ц.Одгэрэл

20 гаруй жил багшлахдаа ажлаа хамгийн өндрөөр үнэлүүлж байгаа цаг үе бол өнөөдөр юм. Тэргүүн байр авна гэж огт бодсонгүй үнэхээр их баяртай байна. БНСУ-ын Ханбад сургуулийг зорьж очин бага насны хүүхдийн боловсролыг судалж ирнэ. Энгийнээр тайлбарлавал Японд цэцэрлэгт явж байсан охин манай нэгдүгээр ангид орсон. Тэр охин хэнээс ч шалтгаалахгүйгээр ганцаараа дүгнэтэл номоо уншаад сууж байдаг. Тиймээс Япон, Солонгос хөгжлийн хувьд адилхан улс орнууд шүү дээ. Яавал тэр охин шиг хүүхдийг ийм мундаг болгох вэ?  гэдгийг л сурч ирнэ л гэж бодож байна. Эссэгээ бичихдээ “Дүүргээ хөгжүүлнэ гээд том зүйлийг ярихгүйгээр хүн болгон өөрийнхөө чаддаг жижиг зүйлээс эхлэх нь зүйтэй юм болов уу? гэж бодоод бага ангийн сурагч 5 жил 825 өдөр сургуульдаа ирдэг. Тэгвэл 825 минутыг л хогоо хогийн саванд хийх тухай. Хэрвээ 825 өдөр сонссон тэр хогны асуудлыг сонссон хүүхэд бол насан туршдаа хог хаяхгүй улмаар гэрийнхэндээ нөлөөлнө улмаар дүүргийн маань хөгжилд үүнээс эхэлнэ. Дүүрэг маань хоггүй дүүрэг болох боломжтой улмаар нийслэл маань хоггүй байх боломжтой юм” гэж үзээд эссэгээ бичсэн маань нэгдүгээр байранд шалгарсандаа маш их баяртай байна.

Хоёрдугаар байрын эзэн “Гурван тамир” сургуулийн олон улсын хөтөлбөрийн менежер А.Хишигням

Дүүргийн хөгжилд багшийн оролцоо гэсэн энэ сэдвийн хэлэлцүүлэгт орох болсон гол шалтгаан нь бол нэгдүгээрт, би БГД-ийн оршин суугч энэ дүүрэгтэй 116 жил амьдарч байгаа. Хоёрдугаарт, БГД-ийн сургуулийн багшаар ажиллаж байгаа учраас ажил мэргэжлийн аль ч талаасаа энэ дүүрэгт холбоотой учраас Дүүргийн хөгжилд иргэн хүний үүднээс хувь нэмэр оруулах зөв гэж бодож өөрийнхөө санаа бодлыг бодлого боловсруулж байгаа төвшинд хүргэх зорилгоор оролцсон. Би математикийн багш мэргэжилтэй хүн. Энэ жилийн хоцрогдлыг оношлох үнэлгээний үр дүнгээр манай математикийн сургалтын хоцрогдол 35,8 хувьтай байгаа. Тэгэхээр энэ хоцрогдлыг арилгахад боловсролын байгууллагад олон жил ажилласан багшийнхаа хувьд болон өөрийнхөө хувьд ямар хувь нэмэр оруулах боломжтой вэ? гэдгээ бодож саналаа хуваалцсан байгаа. Илтгэлд өөрийнхөө хийж хэрэгжүүлсэн ажлууд болон арга туршлагуудаа судлахад дүүргийн хөгжилд нөлөөлөх нөөц боломжууд байгаа харагдсан..Үүн дээрээ түшиглэж хамтарч ажиллах саналыг хэлэлцсэн юм. БНСУ-ыг зориод Солонгосын боловсролын конвенц нь юу юм, Дунд боловсролын сургалтыг авч явж байгаа үндсэн үзэл баримтлал нь юу байгаад байна, сурагчдын сурлагын амжилтыг дээшлүүлэх асуудал их чухал тэр тал дээр Солонгосын боловсрол ямар онцлогтой байдаг бол гэдгийг сонирхож, судалж ирнэ. Шилдгээр шалгарсандаа маш их баяртай байна.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, авлигатай тэмцэх газрын дундын мэдээллийн сан үйл ажиллагаанд орлоо

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, авлигатай тэмцэх газрын дундын мэдээллийн сан үйл ажиллагаанд орлоо