Говь-Алтай аймаг дахь Залуучуудын холбоо ШИНЭ БАГАА бүрдүүллээ

Говь-Алтай аймаг дахь Залуучуудын холбоо ШИНЭ БАГАА бүрдүүллээ

       Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшингээр ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж, нутгийн залуустай уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Энэ үеэр Говь-Алтай аймаг дахь Монголын залуучуудын холбооны ээлжит чуулган зохион байгуулагдаж, Залуучуудын холбооны шинэ бүрэлдэхүүнийг сонгож баталсан юм.  

   Чуулганд Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул Н.Амартүвшин, Хүндэт зочноор Говь-Алтай аймгийн уугуул, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн, ахмад багш Б.Тэгшбүрэн, н.Готов, н.Пүрэв, Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны тэргүүн, “Naru” фото студийн үүсгэн байгуулагч, захирал Д.Нармандах, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, Олон улсын сэтгүүлч, зохиолч Т.Сайхнаа болон Говь-Алтай аймгийн 130 гаруй залуус оролцлоо.

Чуулганыг нээж Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин үг хэлэхдээ “Тэртээ 1921 оны дунд үед Нийслэл хүрээнд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй арав гаруй залуучууд цугларч “Бошгыг Халах Залуучуудын Эвлэл”-ийг байгуулснаар Монголд Залуучуудын холбоо байгуулагдах шанг татаж байлаа.

Тэр үеэс хойш олон мянган залуусын хүч, оролцоо, манлайллаар 100 жилийн шаштир, түүхийн хуудас бичигдсэн юм. 

    Энэ цаг мөч бүрт хамт байсан үе үеийн залуусаар бид бахархаж, ахмадуудынхаа алтан сургаал, үгийг алхам тутамдаа санаж явах учиртай юм. МЗХ-ны түүхийн дараагийн шинэ зуун эхэлж байна. Залуус бид амжилтаа илүү бататгаж, алдаагаа залруулж ажиллана. Гагцхүү нэгдмэл нэг байж Монгол залуусынхаа үнэ цэнэ, ур чадвар, боловсролыг Дэлхийд гаргаж чадна...“ хэмээн онцоллоо. 

Мөн Говь-Алтай аймгийн уугуул, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн, ахмад багш Б.Тэгшбүрэн “Залуучуудын холбоо бол эх орны бэлтгэл хүч, туслагч байх ёстой. Эх оронд хаана хөдөлмөр, оюуны хэрэгцээ, хаана бүтээн байгуулалт, соёл урлагийн хэрэгцээ, шаардлага байна тэнд залуучууд явж байх ёстой. Монголын залуучууд уулыг эргүүлэх, усыг оргилуулах хүчтэй байсан, байсаар ч байх болно.

Өнөөгийн залуучуудад хандаж хэлэхэд өөрийгөө хайрла, оюун ухаанаа хөгжүүл, өөрийгөө битгий басаарай. Монголын залуучууд дэлхийн хүн болсон шүү.  Өөрийгөө дайчла, өөртөө итгэ...” гэлээ.

     Чуулганд Ая зохиогч, дуучин, МУСТА Л.Сүхбаатар, “Алтай" чуулгын гоцлол дуучин, МУСТА Б.Баасандаш нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бол Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээр волейболын спортын мастер, аймгийн тамгын хэлтсийн нягтлан бодогч н.Бат-Ирээдүй, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр “Халзан ишиг бэйкер”-ийн ахлах бэйкер Б.Сугармаа нар шагнагдлаа.

  Чуулганаар Говь-Алтай аймаг дахь Залуучуудын холбооны тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүд, хяналтын хорооны гишүүдийг сонгож баталсан юм. 

 Говь-Алтай аймаг дахь Залуучуудын холбоо

Тэргүүнээр Ё.Хатанбаатар /“Буудайн хөх уулс” ХХК-ийн захирал/
Дэд тэргүүнээр Б.Баян-Эрдэнэ /Хувиараа бизнес эрхлэгч/
Нарийн бичгийн даргаар Б.Шаравнямбуу /Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн улсын байцаагч/
Нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа /Есөнбулаг сумын ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэн/

Тэргүүлэгч гишүүнээр
1.    Б.Ганширэм “Аз жаргал” хэвлэлийн газрын захирал
2.    А.Сарантуяа Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга
3.    М.Мягмарбаяр “Алтай” усан спорт чийрэгжүүлэлтийн газрын захирал
4.    Г.Заяа Алтайн мэдээ агентлагийн захирал
5.    Б.Оюунцэцэг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн инженер
6.    Г.Энхдэлгэр Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор
7.    Г.Гончигсумлаа “Их буудал” ХХК-ийн менежер
8.    Г.Одмаа “Халзан ишиг” бэйкерийн менежер
9.    А.Баярсайхан “Тайшир-Гуулин” УЦС-ын инженер
10. Д.Сумъяабазар АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн оюутан
11. Б.Эрдэнэсүрэн “Уран шувуу” урлангийн захирал
12. Т.Мөнх-Амар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын залуучуудын оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
13. М.Даваабаяр Насан туршийн боловсролын төвийн шинжлэх ухааны багш
14. Г.Сүрэнхүү Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
15. Г.Жамбал ГБХЗХГ-ын “Залуус” фитнес клубын багш, дасгалжуулагч

Хяналтын хорооны гишүүнээр
1.    Т.Рэнцэнпүрэв “ХААН” банкны Говь-Алтай салбарын бизнес хөгжил хариуцсан менежер
2.    Б.Эрдэнэ-Очир “Хантайшир” утга зохиолын нэгдлийн дэд тэргүүн, яруу найрагч
3.    Т.Баярзул Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн нар сонгогдож ажиллахаар боллоо.


 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 6 Зөв 1 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 10
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Altai - 3 жил өмнө

    Vneher mundag zaluusig olj songojee..

  • Dorjoo - 3 жил өмнө

    Nam dagaj ali neg tald uilchlehgui bol saihan l bag burdej.

  • Shonkhor Janchiv - 3 жил өмнө

    Нутгийн мундаг залуустаа амжилт хүсье..

  • Зочин - 3 жил өмнө

    Estoi saihan medee bn.

  • Алтай - 3 жил өмнө

    болж дээ. залууст амжилт хүсье: нэгдээд хүчтэй яваарай.

  • Bilgee - 3 жил өмнө

    Hamtran ajillanaa zaluustaigaa.

  • Зочин - 3 жил өмнө

    Hatnaadaa amjilt husey.

  • Зоригоо - 3 жил өмнө

    Хөөх тэр ахмад ямар мундаг үг хэлээ вэ янзтай.

  • Зочин - 3 жил өмнө

    Zuv zaluus songogdson bn amjilt.

  • Зочин - 3 жил өмнө

    Залуустаа амжилт хүсье.

  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Захиалагч нарынхаа барааг дахин захиалах гээд явж байна

    Захиалагч нарынхаа барааг дахин захиалах гээд явж байна