Н.Алтанхуягийн гараар орж АЛГА БОЛСОН бондны мөнгө

Н.Алтанхуягийн гараар орж АЛГА БОЛСОН бондны мөнгө

   Н.Алтанхуяг тун их сандарч, Хөгжлийн банкны зээлдэгчид бондны мөнгөний асуудлыг цайруулахаар самбартай бичлэг хийж цацав. Гэхдээ түүний хийсэн энэ бичлэгийн утга санаа тун маруухан, өөртөө ямар нэг хир наалдчих бий гэж айж байгаа нь илт байх юм. Тэр айх нь аргагүй. Өнгөрсөн 10 жилийн дотор 10 бонд гаргажээ. Энэ бондыг өсгөхөд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс бол 2012-2016 оны үед засаг барьж байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар.  

2012 онд Н.Алтанхуягийн  Засгийн газар анх 1,5 тэрбум долларын “Чингис” бонд, 2013 онд 30 тэрбум иений “Самурай” бонд,  2015 онд Ч.Сайханбилэгийн 1 тэрбум юань буюу 160 сая долларын “Дим Сам” бонд , 2016 онд Ч.Сайханбилэгийн 500 сая $-ын “Мазаалай” бонд гарсан байдаг.

Асар их мөнгө. Гэвч энэ мөнгө эргэн төлөгдөхгүйгээр алга болжээ. Дээрх мөнгө хаашаа, хэний гараар орсныг нэхэн сурвалжлав.

Зам дагасан луйвар 

   Хэрэгжүүлэгчээр нь Зам тээврийн яам ажилласан энэ төсөлд 570 тэрбум төгрөг олгохоор хуваарилснаас 2014 оны дөрөвдүгээр сар гэхэд 369 тэрбумыг нь олгосон бөгөөд замын ажил 68 хувьтай явж байна гэж албаныхан мэдээлж байв. АН-ынхан тухайн үед нийтдээ 1,800 км зам баригдана гэж байсан. Гэвч мөнгө ч, зам ч эргэлзээтэй. Өнөөдөр тодорхой болсон зүйл гэвэл Н.Алтанхуяг өөрийн төрсөн нутаг Увс аймагт 2.8 тэрбум төгрөгөөр баригдах байсан 10 км хүрэхгүй замыг 28 тэрбумаар бариулсан. АН-аас УИХ-д сууж байсан Б.Гарамгайбаатар баригдсан замыг барина гэж хэлээд бас л 28 тэрбум төгрөг хувьдаа завшсан нь ил болов.

Гудамж төсөл

   Засгийн газар 2013 онд "Гудамж” төслийн нэгжийг байгуулж, бүтээн байгуулалтын ажилд зориулж Чингис бондын 13 хувь болох 200 сая ам.долларыг хуваарилсан байдаг. Гэвч өнөөдөр төслийн удирдагчид "Бид ердөө 80 сая ам.доллараар л бүтээн байгуулалт хийсэн гэж мэдэгдсэн. Үлдсэн 120 тэрбум нь юунд зарцуулагдсан нь бас л тодорхой бус байна.

Шинэ төмөр замын төсөл

Зам тээврийн яам хэрэгжүүлсэн Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн 267 км шинэ төмөр замын төсөлд Чингис бондын хөрөнгөөс 200 сая ам.долларын санхүүжилт хийгдэх шийдвэр 2013 онд гарч байв. 2014 оны дөрөвдүгээр сар гэхэд Хөгжлийн банк 164.2 сая долларыг нь олгосон байдаг. Мөн үед төмөр замын далан босгох буюу газар шорооны ажил 70 хувьтай, төмөр замын ажлын гүйцэтгэл 24 хувьтай явж байна гэж Засгийн газар мэдээлж байлаа. 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэж шийдвэр гаргагчид том дуугарч байсан боловч сураг нь таг чиг.

Энэ их их мөнгөний асуудалд Х.Баттулга Ерөнхийлөгч болохоосоо өмнө холбогдон шалгагдаж, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн түүхтэй.

Тодруулбал, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын зөвлөх, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилсан гэдэг. Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор энэ том мөнгөний асуудал мөн л нам дарагдсан. 

Таван толгойн цахилгаан станц

Өмнийн говийн бүсэд хэрэгжиж буй Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барих төслийг 50 сая ам.доллараар санхүүжүүлэх болсон юм. Үүний 14.82 сая ам долларыг төслийн нэгжид олгоод байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл баригдаагүй байна.

Эгийн голын усан цахилгаан станц

Чингис бондоос санхүүжсэн өөр нэг төсөл бол Эгийн голын УЦС-ын төсөл. 315 мегаватт буюу 600 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, 5.7 тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан баригдана гэх энэ мега төсөлд Чингис бондын мөнгөнөөс 2.3 сая ам.доллар гаргаж өгсөн.  Төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн нийт өртгийг 827 сая ам.доллар гэж тооцоолсон байгаа. 2007 онд 327.8 сая ам.доллараар босно хэмээн яригдаж байсан энэ төслийн өртөг өнөөдөр бараг тэрбум ам.долларт хүрчхээд байгаа юм. 2015 оны хавар Засгийн газар төслийн барилгын ажлыг 13 сарын дотор хийж гүйцэтгэнэ гэж бэлэн амалж байв. Гэвч мөнгө нь усан станц нь ч өнөөдөр алга. 

Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн төслүүд

Хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар. Тогтоолоор батлагдсан дүн 200.0 тэрбум төгрөг. Олгосон дүн 101.8 тэрбум төгрөг. Улаанбаатар хот гэр хороолол болон орон нутагт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн 92 төслийг хэрэгжүүлэхээр баталснаас 33 төслийг дутуу хагас хэрэгжүүлсэн гэдэг мэдээлэл байдаг бөггөөд бас л мөнгө нь ор сургагүй алга болжээ. 

Ноолуур, ноос, сүү оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг ХАА, хөнгөн үйлдвэрийн таван салбарын төслүүд

Хэрэгжүүлэгч нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам. ҮХААЯ, Голомт банктай хамтраад ҮХААЯ-ны таван салбарыг дамжуулан санхүүжилтийн гэрээ байгуулж, 2013 оны наймдугаар сарын 12-ны өдөр 269.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Голомт банканд 1.7 тэрбум төгрөгийг төслийн нэгжийн үйл ажиллагаанд зориулан олгосон. Тайлант хугацаанд Голомт банк нийт 189 компанийн материал хүлээж авснаас 64 зээлдэгчид зээл олгохоор баталсан байдаг. Зээл олгохоор шийдвэр гаргасан 64 төслийн батлагдсан зээлийн хэмжээ 100.7 тэрбум төгрөг буюу 37.4 хувь байна. Гэвч сүү, махны үнэ буурсангүй, үйлдвэр ч баригдсангүй.

Дотоодод барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх дөрвөн төсөл

Хэрэгжүүлэгч нь Уул уурхайн яам. Төмрийн хүдрийн гурван баяжуулах болон нэг барилгын арматурын үйлдвэрийг барихад зориулж 50.0 сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх болсон. Энэ мөнгө Хөтөлын нэрээр Худалдаа хөгжлийн банкныханы халаас руу орсон нь л тодорхой болж байна. Мөн үүнээс гадна  Н.Батбаяр, Н.Мөнхбат нар Худалдаа хөгжлийн банкны эзэн Эрдэнэбилэгийн “Кью Эс Си компани”, Хөтөл цемент, шохой компани, Худалдаа хөгжлийн банкинд их хэмжээний зээл өгчээ. Тодруулбал, Кью Эс Си компанид Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барихаар 2014 онд 71 сая доллар, Хөтөл цемент шохойн үйлдвэрт  нь 2012 онд 61 сая доллар, Худалдаа хөгжлийн банкинд  нь 2021 онд 6 тэрбумын зээл өгсөн байна. Өнөөдөр “сахал” хочит Эрдэнэбилэгийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн хэмжээ нь  508 тэрбум төгрөгөө  хүрээд байгаа нь тодорхой болсон.

Байшин үйлдвэрлэх комбинат төсөл

Хэрэгжүүлэгч нь Эрэл ХХК. Н.Батбаяр, Н.Мөнхбат нар “Эрэл”-ийн Эрдэнэбат гэгч нөхөрт 2013 онд 14 сая ам.доллар,  2014 онд 13.1 сая ам.доллар, 2015 онд 9 сая ам. Долларыг зээлсэн байдаг юм. Ингэхдээ ямар нэг барьцаа хөрөнгө авсангүй. Барьцаанд ирээдүйд мөнгө орох дансны хуулга, газар доорх шугам сүлжээ авч, энэ их мөнгийг өгчээ.

Ийнхүү Хөгжлийн банкыг луйвардсан, Монгол Улсыг барьцаалан хамгийн их зээл авчирч, хамгийн их үр ашиггүй тараасан хүмүүс нь 2012-2016 онд засгийн эрх барьж байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг байна. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 3 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт өдөртөө 4 градус хүйтэн байна

    Улаанбаатарт өдөртөө 4 градус хүйтэн байна