Н.АМАРТҮВШИН: Барилгын салбарын инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, мэдээлэл олж авах, ур чадвараа дээшлүүлэх оролцоо нэмэгдсэн

Н.АМАРТҮВШИН: Барилгын салбарын инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, мэдээлэл олж авах, ур чадвараа дээшлүүлэх оролцоо нэмэгдсэн

Барилгын хөгжлийн төвөөс салбарын мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүдэд зориулсан заавал суралцах болон сонгон суралцах багц цаг тооцох сургалтыг зохион байгуулдаг. Тус төвөөс зохион байгуулж байгаа сургалтуудын талаар Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшингээс тодрууллаа.

-Барилгын хөгжлийн төвөөс салбарын инженер, техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Жилд дунджаар хэчнээн суралцагсад хамруулдаг вэ?
-Барилгын салбарт 60 мянга гаруй инженер техникийн ажилтнууд бий гэсэн судалгаа байдаг. Тэдгээр мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж шинэ мэдлэг, мэдээллээр хангах, орчин үеийн дэвшилтэд технологи, норм стандарт, салбарын хууль эрхзүйн орчин гэх мэт заавал суралцах болон сонгон суралцах багц цагийн сургалтуудыг зохион байгуулдаг. 

    Бид цар тахал, хөл хорионы үед сургалтуудаа цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулснаар олон давуу талыг бүрдүүлж чадсан.

Тухайлбал, хөдөө орон нутаг болоод гадаад улсад сурч, хөдөлмөрлөж буй инженер техникийн ажилтнууд орон зай үл хамааран хаанаас ч сургалтад хамрагдан мэдээлэл авч чадлаа. Түүнчлэн суралцагсдын тоо, оролцоо улам нэмэгдлээ. Жилд дунджаар 1000 орчим инженер, техникийн ажилтнууд хамрагддаг байсан бол өнгөрсөн жил харьцангуй өндөр тоогоор буюу 5000 гаруй инженер техникийн ажилтан /ИТА/ хамрагдлаа. 

  Энэ нь нэг талаас Барилгын салбарын инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, мэдээлэл олж авах, ур чадвараа дээшлүүлэх оролцоо нэмэгдсэнтэй, нөгөө талаар цахим сургалт нь суралцагсдад цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгож, үр дүнтэй байгаагийн илрэл.

-Заавал суралцах ёстой багц цагийн сургалт гэж та ярилаа. Багц сургалтаас гадна бусад сургалтын талаар?
-Зэрэг горилж буй инженер техникийн ажилтнууд 10 багц цагийг хангаж байж шалгалт өгөх эрх үүсдэг. Үүний 5 нь заавал үзэх ёстой, харин үлдсэн 5 нь сонгон суралцах боломжтой байдаг. Заавал суралцах багц цагийн сургалтаар Салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, түүнийг дагалдан гарсан дүрэм журмын талаар мэдлэг олгодог. Үүнийг тухайн ажлын хэсэгт ажилласан болон боловсруулсан зөвлөх, тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд заадгаараа онцлог. 

Үүнээс гадна салбарын ИТА нарт зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, Төсөвчний анхан шатны мэдлэг олгох зэрэг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж байна.

-Барилгын салбар дахь инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгодог. Зэрэг горилох инженерүүд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Мэргэшсэн зэрэг горилох инженер техникийн ажилтнууд мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Харин зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтнүүд нь мэргэшсэн зэрэг нь хугацаагүй эрхтэй болсноос хойш гурван жилийн хугацаанд заавал суралцах сургалтын гурван багц цагийг хангасан байх ёстой байдаг. Хэрэв хугацаа нь гурав болон түүнээс дээш жил хэтэрсэн тохиолдолд 5 багц цагийн хичээлд суух шаардлагатай болдог. Зэрэг ахиулснаас хойш тус бүр хоёр удаа сунгаснаар хугацаагүй эрхтэйд тооцдог. Манай мэргэжилтнүүд зэрэг авснаас хойш сургалтад хамрагдан багц цаг хангах талд дээрх анхаарахгүй байснаас шалтгаалж зэргийн хүчинтэй хугацаа дуусахад шалгалтад орох шаардлага хангахгүй болчихдог. Үүнээс болж зэргээ хугацаанд нь сунгуулж чаддаггүй асуудал гардаг.  

Мөн мэргэжлийн алдаа дутагдал гаргасныг эрх бүхий байгууллагаас тогтоосон мэргэжлийн ёс зүйн дүрэм, стандартыг зөрчсөн бол зохион байгуулагч байгууллагын саналыг үндэслэн мэргэшлийн зэргийг зөвлөлөөс хүчингүй болгож болдог.

-Сургалтыг тогтмол хийснээр ямар давуу талтай вэ? 
-Барилгын салбарт дэвшилтэд технологи нэвтэрч, норм, норматив, стандарт өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Энэ бүх цаг үеийн мэдээлэл, өөрчлөлтийг барилгын салбарынхан алхам тутамдаа авч, мэдэж байх ёстой. Иймдээ ч манай төвөөс барилгын салбарын инженер, техникийн ажилтнууддаа тогтмол мэдээлэл өгч, сургалтад хамруулснаар тэдний ур чадвар нэмэгдэх, аюулгүй ажиллагаагаа хангах, дэвшилтэд технологи, ололтыг салбартаа нэвтрүүлэх, нутагшуулах зэрэг давуу талтай. 

Зөвхөн салбарын мэдээлэл, норм, норматив, стандартыг таниулахаас гадна байгууллагын менежмент, хувь хүний хөгжил, манлайлал зэрэг сэдвээр сургалт хийгддэг. Ингэснээр нийгмийн харилцаанд дутагдалтай байгаа ёс зүй, хандлагыг өөрчлөхөд салбарын инженер, техникийн ажилтнууд маань манлайлах, өөрийгөө хөгжүүлэх, бусдад зөвөөр үлгэрлэж, мэдлэг, мэдээлэлтэй болж байна. 

Мөн Төсөвчний анхан шатны мэдлэг олгох сургалтад барилгын салбарын ИТА нараас гадна ААНБ-ын удирдлага, санхүүгийн ажилтнууд, менежерүүд хамрагдсанаар төсвийн талаарх анхан шатны мэдлэгтэй болж төсөвтөө өөрсдөө хяналт тавих чадвартай болж байна.  

-Сургалт зөвхөн цахимаар явагдаж байна уу? Эсвэл 
-Танхимаар заавал орох ёстой сургалтууд бий. Тухайлбал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, чадавхжуулах сургалтыг танхимаар ордог. Суралцагсад ХАБЭА-н жишиг танхимд дадлага сургуулилт хийдэг. Харин бусад сургалтыг цахимаар хийж байна. Сургалтыг хосолмол хэлбэрээр зохион байгуулах нь илүү үр дүнтэй байдаг тул цаашид танхим болон цахим хэлбэрийг хослуулахаар төлөвлөж байна. 

-Барилгын салбарын хэмжээнд анх удаагаа практикт суурилсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхимд нээгдсэн байна? 
-Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс Жайка Олон Улсын байгууллагатай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2022 оны хооронд хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд манай төв дээр барилгын салбарын ХАБЭА-н жишиг танхим нээгдсэн. Энэ нь барилгын салбарын хэмжээнд анх удаагаа ийм төрлийн практикт суурилсан танхим гэдгээрээ онцлогтой. 

Энэхүү танхимд VR төхөөрөмжийг ашиглан ослыг бодит мэтээр мэдрэх, өндөрт ажиллах аюулгүй ажиллагааг ханган ажиллах талаар турших, барилгын шат, тавцан дээр дадлага хийх, анхны тусламж үзүүлэх, Барилгын талбайд өглөөний уулзалт, гимнастик,  цугларалт, мэдээлэл хэрхэн хийх, ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх чадамжид суралцах ур чадварыг эзэмшинэ. 

Энэ жишиг танхимд барилгын салбарын бүхий л инженер техникийн ажилтнууд болоод ажил олгогч хэн ч хамрагдаж, сургалт, дадлага хийх боломжтой юм.

-Одоо ямар сургалтууд явагдаж байна вэ?
-БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан 2022 оны сургалтын төлөвлөгөөний дагуу мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүдэд зориулсан заавал суралцах болон сонгон суралцах багц цаг тооцох гуравдугаар сарын сургалт эхэлж байна. 
     Энэ сарын 09-25-ны хооронд зохион байгуулахаар бүртгэл явагдаж байна. Сургалтаар Барилгын салбарын эрх зүйн орчин, шинээр батлагдсан норм, норматив, барилга, байгууламжийн төсөв, үнэ бүрдлийн нормативын баримт бичиг, ХАБЭА-н сургалт, төсөвчний анхан шатны мэдлэг олгох, Барилгын салбарын шинэ дэвшилтэд технологи, эрчим хүчний хэмнэлттэй барилгын техник технологи зэрэг цогц мэдээллийг өгөх юм. 

Цахим сургалтад хамрагдсанаар тухайн хичээлийн бичлэгийг сургалт үргэлжлэх хугацаанд цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч хаанаас, хэзээ ч, хэдэн ч удаа давтан үзэх боломжтой.

Нэг ёсондоо цахим сургалт нь сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ илүү баталгаажуулах давуу талтай.

-Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж И-Монголиа платформоос бүхий л мэдээллийг авах боломж нэмэгдсээр байна. Тэгвэл Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа энэ систем руу хэрхэн нэгтгэгдэж байгаа вэ?

-“Барилгын хөгжлийн төвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн сан” платформыг бид хөгжүүлж байна. Тухайлбал энэ платформд барилгын салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой дата сан, шинэ норм, норматив, стандартууд, сургалтын зарим өгөгдөл зэрэг мэдээлэл холбогдсон. Цаашид баригдаж байгаа болоод ашиглалтад орсон барилга, байгууламжийн мэдээлэл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, барилгын материалын үйлдвэрлэл болон үнийн судалгаа, салбарын статистик мэдээ, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа гээд салбартай холбоотой бүхий л мэдээлэл “Нэгдсэн бүртгэл мэдээллийн сан”-д байршина. Мэдээллийн сан ашиглалтад орсноор манай төвийн үйл ажиллагаатай холбоотой олон үйлчилгээнүүд E-Mongolia систем руу шууд холболтоор хийгддэг болно.

   Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, "E-Mongolia" системд нэгтгэгдсэн. Үүнд,  Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг цахим үйлчилгээний нэгдсэн системээс авах боломжтой болсон.

-Ярилцсанд баярлалаа
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 2 Дуртай
Нийт сэтгэгдэл 5
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Sambuu - 3 жил өмнө

    Barilgiin hugjliin tuviin surgalt sain shuu.

  • Зочин - 3 жил өмнө

    Manlailagch zaluu shuu amjilt husey.

  • манай нөхөр инженер яаж сургалтанд суух вэ.

  • Bayarmaa - 3 жил өмнө

    Oilgomjtoi goy medeelel ugsun baina bayarlalaa.

  • Зочин - 3 жил өмнө

    Цахим сургалт маш их давуу байдлыг бий болгож байгаа баярлалаа.

  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын хэргийг прокурорт буцаалаа

    Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын хэргийг прокурорт буцаалаа