Хүчирхэг эмэгтэйчүүд ба эмгэнэлт улстөр

Хүчирхэг эмэгтэйчүүд ба эмгэнэлт улстөр

   “Гэр бүлээ хэрхэн авч явахаа мэддэг эмэгтэй хүн бүр улс эх орноо яаж удирдах шийдэлтэй маш ойр байдаг” хэмээн Английн алдарт улстөрч, Ерөнхий сайд, дэлхий дахинаа “Төмөр хатагтай” гэж өргөмжлөгдсөн Маргерит Тетчер нэгэн цагт хэлж байжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд ч гэсэн улс төрийн оролцоонд нөлөөг үзүүлэх чадалтай, эрчүүд шиг улс эх орноо төвхнүүлэхэд гар бие оролцож чадна гэдгийг хэлж байгаа юм. Түүний хувьд ч энэхүү хэлсэн үг шигээ амьдарч чадсан. 

   Даяаршлын давалгаанд гэр бүл доторх эмэгтэй болон эрэгтэй хүмүүсийн байр суурь, оролцоо маш ихээр өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийг гэр бүлийн уламжлалт хэв маяг буюу гэртээ суугаад хүүхдээ харах, гэрийнхээ ажлыг хийх гэх зүйлээс хөндийрүүлж эрчүүдээс илүү боловсрол эзэмших, ажлын талбар ахин түвшний ур чадварт суралцах боломжийг олгож байгаа юм. Ингэснээр бизнес болон улстөрийн талбарт  эмэгтэй лидерүүд олноор төрөн гарах болсон. Дэлхий дахинаа өрнөсөн энэ давалгаа ч Монголыг дайран өнгөрсөн. Бизнесийн салбарт Ц.Гарамжав, Н.Цэлмүүн, Б.Ундармаа, Л.Эрдэнэчимэг, улстөрд Ц.Оюунгэрэл, С.Оюун тэргүүтэй нийгэмд нөлөө бүхий эмэгтэйчүүд тодорсон. Гэхдээ тэдний хувьд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ амаргүй олон зүйлийг даван туулсан. Учир нь нийгмийн үнэлэмж нь эмэгтэй хүнийг үргэлж эрчүүдээс дутуу үнэлдэгт шалтгаан бий. 

Манай улсын хувьд 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог Үндсэн хуулиар дэмжиж ирсэн. Өөрөөр хэлбэл парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь ардчиллын суурь зарчмууд, ялангуяа хүний эрх, хүйсийн тэгш байдлыг тодорхойлох чухал үзүүлэлт юм.

Үндсэн хуулийн 16.11-д “Улс төрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-д “Гишүүддээ сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг хуульчилсан. Гэвч 1990 оноос хойшхи гурван удаагийн парламентийн сонгуульд нэг ч эмэгтэй нэр дэвшигч оролцоогүй. Харин 2004 оноос эхлэн нам доторх эмэгтэйчүүдийн оролцоо дээшилж, цаашлаад улстөрийн тавцанд эмэгтэй дүрүүд тодрох болсон. 

Сонгуулийн жил

Нийт нэр дэвшигчийн тоо

Нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоо

 

 

1992

293

 

 

3

3.9%

1996

302

 

 

8

10.5%

2000

602

 

 

9

11.8%

2004

244

40

16.3%

5

6.6%

2008

356

66

18.5%

3

3.9%

2012

544

174

32%

11

14.5%

2016

498

129

26%

13

17.1%

2020

606

151

25%

13

17.6%

Сонгуулийн жилүүдэд эмэгтэй нэр дэвшигчдийн тоо үргэлж нэмэгдсэн. Үүний шууд  нөлөө нь бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн амжилт гаргаж буй шууд холбоотой. 1990-ээс 2000-аад оны дунд үед гэхэд Монголд эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоо маш ихээр өсч эрчүүдтэй ижил түвшинд ажиллаж, амжилтыг олсон. Үүний нэг жишээ Монполимет группийн үүсгэн байгууламж Ц.Гарамжав гэх эмэгтэй. 

       Сонгинохайрхан дүүргээс 2016 онд сонгогдон УИХ-ын гишүүн болж байлаа. Гишүүн болсон цагаасаа эхлэн царай зүс, гадаад төрхөөрөө хүмүүсийн хэл амны бай болсоор ирсэн. Гэтэл тэрээр улстөрд орсон шалтгаанаа “Төрийн дарамт шахалтаас болоод хохирч яваа аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хараад  хууль эх зүйн орчинд орж санал хэлье, дуу хоолойгоо хүргэе гэж УИХ-ын гишүүн болъё гэж бодсон” гэдгээ хэлсэн.

Гэтэл улстөр гэдэг өөрийнх нь бодож байснаас илүү хачин, гадаадын тагнуул гэмээр эх орныхоо эсрэг ажилладаг хүмүүс байсан хэмээн сүүлд нь халагласан байдаг. Тэр хүмүүсийнхээ ч хар пи арын бай болсоор улстөрөөс зайгаа барьсан биз.  

Тэгвэл дээрхтэй адил гэмээр замналыг туулсан хүн гэвэл худалдаа үйлчилгээ, зочид буудал, банк санхүү, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан 10 орчим охин компани, 2000 давсан ажилтантай Бишрэлт группийг удирдан 11 жил дараалан Монголын Топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулахад ур ухаан, чадвараар удирдсан Б.Ундармаа.

Бас л улс төрийн хатуу тоглоомнд буруутан нэрээр цоллуулаад үлдсэн. Түүнийг өөрийн Капитал банкаараа дамжуулан тус банкинд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгийг завшсан гэдгээр олон нийтэд буруутан мэт цоллосон. Арьжааны банк гэдэг бол дамжуулагч санхүүгийн байгууллага буюу гол үйл ажиллагаа нь зээл юм. Харин банкнд байршиж буй мөнгийг хэн нэгэн дураараа хөдөлгөж гаргаж болдог газар биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Банкнаас мөнгө гарч байгаа бол энэ нь зээлийн үйл ажиллагаа байдаг. Тэгхээр банкны дампуурлын шалтгааны нэг том хүчин зүйл нь зээлдэгчид байх хэдий ч одоогоор ил болоод буй мэдээллээс хархад тус банкийг улс төрийн зорилготой дампууруулсан байж болзошгүй мэт. Сайн мэдээ нь гэвэл нийгмийн даатгалын сангийн энэ төлбөрийн дийлэнх нь эргэн төлөгдсөн байна.  
     Хөшигний ард ямар тоглоом өрнөж, ил гарсан дүр нь Б.Ундармаа болж, түүний эсрэг хар пиар-г хүчтэй явуулсан нууц ноёнтнууд нь хэн болох, нөгөөтэйгээр улс төрийн намын ямар том зүйлийг нүүрээрээ тахлаж буруутгаж, хэлмэгдүүлсэн гэдэг нь хэзээ нэгэн цагт тодрох биз. Зөвхөн энэ буруутгуулаар түүний худалдаа үйлчилгээ, зочид буудал, бизнесийн салбарт үлдээсэн үнэт зүйлийг үнэгүйдүүлэх боломжгүй.

Тэр хэдийгээр олон зүйлд буруутгагдаж байгаа хэдий ч Монголын урдаа барьдаг топ бизнес эмэгтэй гэдэг нь хөдлөшгүй үнэн. 

Харин улстөрч хүний замналаар кареерыг эхлүүлсэн ч эцэс сүүлдээ намынхандаа ад үзэгдэж, үзэл бодлын зөрчилдөөнд хүрсэн эмэгтэй бол Ц.Оюунгэрэл. Улстөр дэх кареер нь гадаад нөхөртэй гэдэг шүүмжлэлийг даван гарахаас эхэлсэн энэ эмэгтэй бол улстөрд маш содон дүр. Ямар сайндаа л БСШУСЯ-ны сайд байхдаа бөхийн өргөөнд орж бөх үзсэнээрээ тухайн үедээ “эмэгтэй сайд бөх үзлээ” хэмээн нилээд шуугиулсан. Хүний эрхийн асуудалд маш торгон мэдрэмжтэй хандаж чаддаг түүнд олон нийт маш ам сайтай. Ерөнхийлөгчид нэр дэвших болон намын даргын дотоод сонгуульдаа хүч үзсэн ч эрчүүдийн хор найруулгын золиос болоод дууссан. Гэхдээ л бууж өгөхгүйгээр өөрийнхөө намыг байгуулахаар ажиллаж байна. 

     Эмэгтэй хүн бүр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, тэр дундаа удирдах албан тушаалд эрчүүдтэй мөр зэрэгцэнэ гэдэг ус уухтай адил зүйл хэзээ ч байгаагүй. Хэрвээ ханцуй шамлаад эрчүүд давамгайлсан тоглоом руу орсон тэр цагаас л нэр хүнд, гэр бүл, ёс зүй, хувь хүний гэх бүх зүйлээ хаядаг. Нийгэм чамайг хэн ч болгоход бэлэн байх хэрэгтэй. Хүн бүр Үндсэн хуулийн өмнө нас, хүйс, итгэл үнэмшил, яс үндсээс үл шалтгаалсан эрх тэгш байх ёстой. Гэвч үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх нь эмэгтэйчүүдийг улстөрд дэмжиж буй мэт боловч энэ мэт жишээн дээрээс харахад л эрчүүд дийлсэн улстөрийн тоглоомонд эмэгтэйчүүд хохирогч, золиос болсоор байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна