Б.ЭРХЭМБАЯР: Дур мэдэн цахилгааны холболт хийж, шаардлага хангахгүй кабель байрлуулснаас амь насаа алдах хүртэлх эрсдэл үүсэж байна

Б.ЭРХЭМБАЯР: Дур мэдэн цахилгааны холболт хийж, шаардлага хангахгүй кабель байрлуулснаас амь насаа алдах хүртэлх эрсдэл үүсэж байна

     Энэ удаагийн “Байцаагчийн нэг өдөр” буланд Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Эрхэмбаярыг урьж, “Цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдал” сэдвээр ярилцлаа.

-Урин дулааны цагт цахилгааны гэмтлээс үүдэлтэй ослын тоо нэмэгддэг. Гарч буй осол гэмтлийн гол шалтгаан юу байна?

-Ослын гол шалтгаан нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй байдалд тавих хяналт хангалтгүй, хууль тогтоомжийг мөрдөж, хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой байдаг. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэх үүднээс дурдвал, 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан эрчим хүч хэрэглэгч иргэн дур мэдэн холболт хийж, шаардлага хангахгүй кабель байрлуулснаас бага насны хүүхэд хүчдэлд нэрвэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн Баянзүрх дүүрэгт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас газарт дур мэдэн буусан айлын хашаанд газар шорооны ажил гүйцэтгэх явцад механизм шугамын утсанд хүрснээр нэг айл шатаж, бага насны 2 хүүхэд хүнд бэртсэн, Өмнөговь аймагт дулааны шугамын ажлыг гүйцэтгэх явцад өргөх механизмыг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст байрлуулж, аюулгүйн зай хэмжээг мөрдөөгүйн улмаас 3 хүн хүчдэлд нэрвэгдэж хүнд гэмтсэн осол гарсан.

Тийм учраас манай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дор бүрнээ хариуцлагатай байж, кабелынхаа аюулгүй байдлыг ханган мэргэжлийн байгууллагаар үзлэг, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөе. Эрчим хүчний тухай хуульд ч /30.1.8 дахь заалт/ цахилгаан эрчим хүч хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага өөрийн эзэмшлийн шугам сүлжээний аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй гэж заасан байдаг.

-Сая та дурдлаа. Агаарын шугамын хамгаалалтын зурвас газарт дур мэдэн бууснаас үүдсэн ослын тухай. Хамгаалалтын зурваст байрласан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Улсын хэмжээнд эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст 8100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байрлан үйл ажиллагаа явуулж байгаа тоо байна. Дур мэдэн ийм үйлдэл хийх нь өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулаад зогсохгүй шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээ хийх үед цаг хугацаа алдах, шугам таслах, гэмтээх зэрэг аваар осол гарах, хохирол үзүүлж болзошгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх, аюулгүй байдлыг хангуулах талаар тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ч хамгаалалтын зурвасын зөрчил төдийлөн буурахгүй байна.

Шугам сүлжээ эзэмшигч байгууллагууд хамгаалалтын зурвас газраа баталгаажуулж, мэдээллийн санд бүртгүүлдэггүй эсвэл холбогдох шатны засаг дарга, газрын албанаас хамгаалалтын зурваст газар олгодог зөрчил дутагдал ихээр гарч, хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг.

Иргэд газар өмчлөх, эзэмших, худалдан авахдаа өндөр хүчдэлийн шугамын доор болон ойролцоо байрлаж буй эсэхийг сайтар судалж, нягталж, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагаас тодруулга авах нь зүйтэй юм.

-Хяналт шалгалтын явцад түгээмэл илэрдэг ямар зөрчил байна вэ. Ер нь манай улсад хэдэн цахилгаан эрчим хүч хэрэглэгч байдаг юм бол?

-Улсын хэмжээнд 720 мянга гаруй цахилгаан эрчим хүч хэрэглэгч бий. 2020 оны байдлаар. Эдгээр хэрэглэгчдийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагын 29 улсын байцаагч хяналт тавин ажилладаг. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор 2976 объектод хяналт шалгалт хийснээс 452 объект их, 1001 объект дунд, 1523 объект бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байдаг. Хяналт шалгалтаар нийт 14525 зөрчил дутагдлыг илрүүлж, арилгуулсан.

Цахилгаан эрчим хүч хэрэглэгч иргэдийн /айл өрх/ хувьд шаардлага хангахгүй зориулалтын бус кабель хэрэглэх, өөрсдөө дур мэдэн кабель шугамдаа техникийн бус холболт хийх, өөрийн ачаалалд тохирохгүй кабелийг ашиглаж даац хэтрүүлэх, бусад айл өрхөөр дамжуулан цахилгааны холболт хийх,  кабель шугамыг модон хашаан дээгүүр, газраар ил татах буюу байрлуулдаг зэрэг зөрчлүүд түгээмэл гардаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Богд ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

    Богд ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа