“ИРЭЭДҮЙ-АЛТАЙ” холбооны чуулганаар залуучуудын нийгмийн хөгжлийн асуудлыг түлхүү хөндлөө

“ИРЭЭДҮЙ-АЛТАЙ” холбооны чуулганаар залуучуудын нийгмийн хөгжлийн асуудлыг түлхүү хөндлөө

     Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооны ээлжит VI их чуулган амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд тус аймгийн 18 сумын төлөөлөл 220 гаруй залуус, оюутан оролцож, аймгийнхаа боловсролын чанар, залуучуудын эрүүл мэндийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, ажлын байрны хомсдолын талаар санал, бодлоо хуваалцаж, холбооны зүгээс анхаарч ажиллахыг хүсэв. 

“Ирээдүй-Алтай” холбооны тэргүүн М.Өлзийбат 2018-2022 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дэлгэрэнгүй тайлагнаж, “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төсөл, “Цагийн зөрүү” залуус хөгжлийн форум, “Түүчээ залуус” төсөл, ажлын байрны өдөрлөг зэрэг ТОП-10 ажлаа танилцуулсан. 

Өнгөрсөн хоёр жилд цар тахлын нөхцөл байдал холбооны үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр сааруулсан ч “Infinite Altai” цахим цуврал контент, “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийг эхлүүлсэн нь амжилттай хэрэгжиж, Монголын Оюутны Холбооноос 2021 оны орон нутгийн шилдэг холбоогоор шалгаруулсан гэдгийг чуулганы үеэр онцолж байлаа. 

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, поп дуучин С.Бичүү “Будаггүй уруулын амт”, дуучин, хөтлөгч Л.Сүхбаатар “Эрин зууны залуус” зэрэг дуугаараа мэндчилгээ дэвшүүлж, чуулганы төлөөлөгчдөд амжилт хүслээ.

Мөн “Ирээдүй-Алтай” холбооны бодлогын хорооны гишүүн, ХААН банкны салбарын захирал, илтгэгч М.Батбаяр, БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар илтгэл тавьж, бусдыг шүүмжлэхийн оронд, өөрийгөө хөгжүүлж, өөрсдөө манлайлахыг уриаллаа.  

    Ээлжит VI их чуулганаар холбооныхоо зарим дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулж, удирдах болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэв.

Тус холбооны Удирдах зөвлөл нь Бодлогын хороо, Бодлогын хэрэгжилтийн хороо гэх хоёр дотоод бүтэцтэй бөгөөд Бодлогын хорооны бүрэлдэхүүнийг аймгийн их чуулганаар, Бодлогын хэрэгжилтийн хорооны бүрэлдэхүүнийг сумдын бага чуулганаар сонгодог дүрэмтэй юм. 

Удирдах зөвлөлийн Бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон залуус
1.    Б.Азжаргал (“Ирээдүй-Алтай” холбооны гүйцэтгэх захирал)
2.    Н.Амартүвшин (БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч)
3.    З.Алтантуяа (“Элит эдүкэйшн” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал)
4.    Н.Энхбаатар (“Эртэч Монгол” хөтөлбөрийн санаачлагч, “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийн удирдагч)
5.    Г.Нямбаяр (NTV телевизийн сэтгүүлч)
6.    Г.Наранцэцэг (“Сигма хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал)
7.    М.Өлзийбат (“Алтайн хар азарга” группийн захирал)
8.    Т.Сайхнаа (“Ирээдүй-Алтай” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, сэтгүүлч)
9.    Н.Мягмарсүх (Монголын Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга)
10.    А.Баярсүрэн (Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний II төвийн нягтлан бодогч)
11.    Э.Нарандулам (“Ирээдүй-Алтай” холбоо Бодлогын хэрэгжилтийн хорооны гишүүн) 
12.    Б.Базархуяг (Бэрх богд ХХК-ийн захирал)
13.    Ө.Түвшинзаяа (Санхүү, эдийн засгийн их сургуулийн II дамжааны оюутан)

“Ирээдүй-Алтай” холбооны үндсэн дүрмийн дагуу чуулганы төгсгөлд Удирдах зөвлөл хуралдаж, гишүүдийн олонхын саналаар холбооны 6 дахь удаагийн Тэргүүнээр Т.Сайхнаа, Дэд тэргүүнээр Н.Амартүвшин, З.Алтантуяа, Б.Азжаргал нарыг сонгов. Холбооны 5 дахь тэргүүн М.Өлзийбат тамга, тугийг удирлагын шинэ бүрэлдэхүүнд гардуулж, ажилд нь амжилт хүслээ.

Шинэ тэргүүн Т.Сайхнаа холбооныхоо нэрийн хуудас болсон уламжлалт ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ холбооны зорилго, бодлого, агуулгыг шинэ шатанд гаргаж ажиллахаа илэрхийлэв. 

Их чуулганаар холбооны хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулдаг дүрэмтэй бөгөөд дараах залуусыг төлөөлөгчдийн олонхын саналаар сонгов. 

“Ирээдүй-Алтай” холбооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон залуус
1.    Д.Нандинцэцэг (Швейцар улсын хөрөнгө оруулалттай “Хүүхдийн баясгалан” ТББ-ын орлогч захирал)
2.    Д.Баярцэнгэл (АШУҮИС-ийн 5 дугаар дамжааны оюутан)
3.    М.Тодбилэг (“Ирээдүй-Алтай” холбоо Бодлогын хэрэгжилтийн хорооны гишүүн)

Их чуулганы үеэр Төгрөг сумын харьяат, МУИС-ийн оюутан Диваабалжирын Мөнгөнсүх, Цогт сумын харьяат, МУБИС-ийн оюутан Бадрахын Гантөгс, Эрдэнэ сумын харьяат, Мандах их сургуулийн оюутан Болдбаатарын Сүнжидмаа нарыг Монголын оюутны холбооны “Манлайгч оюутан” медалиар, Есөнбулаг сумын оюутан, залуучуудын салбар зөвлөлийн дарга Үүрцайхын Отгонзаяаг “Ирээдүй-Алтай” холбооны хүндэт шагнал “Түүчээ залуу” медалиар шагнаж, сурлага, хөдөлмөрөөрөө илүү сайн манлайлахыг хүсэв. 

Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо нь 2003 онд байгуулагдсан бөгөөд нам, улстөрийн харьяалалгүй, ашгийн бус, залуучууд, оюутнууд сайн дураар эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага юм. Тус холбооны тэргүүнээр 2003-2006 онд Р.Цогтбаатар, 2006-2008 онд Ц.Дашдорж, 2009-2013 онд Б.Сүхбаатар, 2013-2018 онд Ж.Амарсанаа, 2018-2022 онд М.Өлзийбат нар ажиллаж иржээ. 

“Ирээдүй-Алтай” холбоо болон түүний салбар зөвлөлүүд 2003 оноос хойш эрдэм шинжилгээний бага хурал, урлаг, спортын наадам, 
- “Good students” сургалтын тэтгэлэгт хөтөлбөр,
-“Цаст Сутайн урлан” залуу зураачдын үзэсгэлэн,
- Монгол Улсын ардын зураач Б.Чогсомын нэрэмжит зургийн уралдаан, 
-“Болор цом”-ын эзэн яруу найрагч Т.Очирхүүгийн нэрэмжит “Урам хайрла” яруу найргийн наадам, 
- “Ажлын байр” нээлттэй өдөрлөг, 
-“Алтайчуудын бэсрэг наадам” спорт-урлагийн өдөрлөг,
-“Салхи” уран илтгэлийн уралдаан зэрэг 20 гаруй ажил, арга хэмжээг тодорхой давтамжтайгаар уламжлал болгон зохион байгуулж ирсэн байна.

2021 оноос “Сэтгэлийн хүчээ ирээдүйд" төслийг нутгийн хүчитнүүдийн “Хантайшир” бөхийн дэвжээтэй хамтран хэрэгжүүлж, нутаг сэтгэлтэй олон хүний дэмжлэгтэйгээр 1 тэрбум төгрөгийн спорт заалыг Алтай хотод барьж байгуулж байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 58 сая төгрөгний нярайн амьсгалын аппаратыг хүлээлгэн өгөөд байгаа билээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 6 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 3
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Tselmuun - 3 жил өмнө

    goy yumaa daraagiin chuulgan yumnuud ni hezee boloh ve yaj oroltsoh ve medeelel ni haaguur gardag ve.

  • Зочин - 3 жил өмнө

    Энэ жил нутгийн залуус их идэвхтэй хурал хуй хийж байх чинь сайн байна шдээ.

  • Нараа - 3 жил өмнө

    Нутгийн залуустаа амжилт хүсье. Ихийг бүтээгээрэй.

  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энэ жил Улаанбаатар хотын 94 байршилд газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулна

    Энэ жил Улаанбаатар хотын 94 байршилд газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулна