• 0
  • 1223

Сөхөрч биш сөрж туулах амьдрал

Сөхөрч биш сөрж туулах амьдрал

Манай редакцийн хамт олон Баянзүрх дүүргийн нэгдсэн  эмнэлгийн баруун хойно байрлах нэгэн нийтийн байрны жижигхэн өрөөнд суух Э.Алтаншагайн гэр бүлийг сурвалжилхаар очсон юм. Гэрийн үүдээр ороод л эхнэр нь сүүтэй цай, тавагтай идээгээр дайлж биднийг уриалгахан угтлаа. Суга таягтай хэрнээ инээмсэглэн суух  Э.Алтаншагай, хоёр хүүхдээ тойруулан эсгий урлалаа хийж суулаа. Эхнэр Б.Хонгорзул нь эдийн засагч мэргэжилтэй. Танилцаад 9 жил болж байгаа бөгөөд Орхон аймагтаа амьдардаг байсан гэнэ. Анх эхнэртэйгээ найзаараа дамжуулан танилцаж байснаа дурсаж суухад тэртээх есөн жилийн өмнөх аз жаргалтай мөчүүд нь сэтгэлд нь торсон уу гэлтэй нүдэнд нь аз жаргалын гэгээ татаж байсан юм.

Үүлэн чөлөөний нар адил энэ хорвоод үдлээд буцсан ихэр үрс

Тэд бусад залуу гэр бүлийн л адил хамтдаа тэмцэж амьдралаа босгож яваа залуу хосууд.  2020 онд эхнэр нь жирэмсэн болж эход харуулаад ихэр гэдгийг нь мэдсэн тэд гэр бүлээрээ шинэ хүмүүсээ хүлээж байжээ. 5 настай охин, 7 настай хөвгүүн нь ээжийгээ Улаанбаатар хот руу явахад нь хөөрхөн дүүг нь тэврээд ирнэ гэсэн итгэл тээн үлджээ. Гэтэл 2020 оны 3 сард хотод ЭХЭМҮТ-д ирж эмчилгээнд орсон ч Э.Хонгорзул хавангаа дийлэхээ больж, бөөрний дутагдалд орсноор эмч нар зөвхөн ээжийн амийг аврахаас өөр сонголтгүйд тулжээ. Ингээд бүсгүй  7 сартай дутуу төрж ихэр хүү, охинтой болсон ч хүүхдүүд ээжээсээ удамшсан тархины мэдрэлийн судлууд нь нарийссан, бөөрний дутагдалтай учраас аппаратыг нь салгахаас өөр аргагүй болсон гэнэ. Ингээд ихэр үрсээ 3 хоногийн зайтай аппаратыг нь салгуулжээ. Хэдий 900-хан граммтай ч гэсэн алган дээр мэндэлсэн үрсээ өөрийн нүдэн дээр аппаратыг нь салгуулах эх хүнд энэ хорвоо дээрх амьдын там гэлтэй. Нялх үрсээ хорвоогоос явуулсан бүсгүйн яриаг сонсож суухад элэг эмтэрмээр...

Үрээ алдаж хагацал үзсэн ч тэдний зовлон дууссангүй

Гэтэл тэдний зовлон үүгээр дууссангүй. Эхнэрээ эмнэлэгт хэвтэж байх үед эмчилгээний зардлыг нь  олох гэж нөхөр нь бүх л төрлийн ажил хийдэг байжээ. Ингэж явахдаа 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр машинд дайруулсан байна. Машинд дайруулаад угийн суулттай нурууны ясных нь гэмтэл сэдэрч хоёр суга таягтай явдаг болжээ. Э.Алтаншагай шөнө нь эхнэрээ сахина. Өдөр нь олдсон ажлаа хийж эхнэрийнхээ эмчилгээний мөнгийг олно. Ингэж явсаар нэг л мэдэхэд биегүй болсон байна. Угийн сонсгол муутай, тархины усжилттай гээд тал талын эмгэг хавсарсан нь энэ биед энэ их зовлонг яаж даадаг байна гэмээр. 2021 оны нэгдүгээр сард Э.Алтаншагайг нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд  в,с,д хавсарсан супер вирустай, элэгний хатууралтай гэх онош тодорчээ. Амьдралаа яах вэ, биеэ яах вэ гээд явж байгаа түүнд бурхан дахиад л хүнд сорилтыг өгөх нь тэр. Нурууны гэмтэл, сонсгол, тархи гээд өчнөөн олон асуудал байхад дахиад элэг. Энэ орчлон дээр Э.Алтаншагайгаас өөр энэ зовлонг даах хүн олдсонгүй юу?  Эмч нар элэгний эмэнд орох шаардлагатайг сануулсан бөгөөд, эмэнд орохоосоо өмнө нуруу, сонсголоо эмчлүүлэх ёстой учраас тэдэнд 6 сарын дотор эрүүл мэндийн бусад асуудлаа шийдэхгүй бол Э.Алтаншагайн элэг нь цаг хугацааг хүлээх боломжгүйг сануулжээ. Төрөөд, үрсээ алдаад Э.Хонгорзул 2 сар гаруй эмнэлэгт байх хугацаанд маш их хэмжээний зардлыг эмчилгээний төлбөрт гаргажээ. Тэд ах дүү, найз нөхдийн хүчинд л амьд үлдсэн гэж ярих. Хэрвээ ах дүү, найз нөхөд байгаагүй бол энэ бүх зовлонг давж чадахгүй байсан гэх. 

Амьдрал тэдэнд бууж өгөх мянган бэрхшээл өгсөн ч тэд бууж өгсөнгүй

 Хүү , охин хоёрынхоо төлөө амьдрахаас өөр сонголт үгүй. Шүдээ зуугаад зүтгэж явна. Хөл хориотой байх үед эхнэр нөхөр хоёр цагийн ажил хийж амь зуулгаа болгодог гэнэ. Мэдээж эмчилгээний төлбөр, эмээс эхлээд маш их зардал гардаг учраас хөдлөхгүй  л бол амьдрал шууд зогсоно. Эмээ авч чадахгүй, хоёр хүүхдээ хоолгүй хонуулна. Тийм учраас хөдөлмөрлөхөөс өөр аргагүй.  Нөхөр нь олон төрлийн эмгэг хавсарсан, хоёр хөл нь суга таягтай учраас хүнд ажил хийж чаддаггүй тул тогтвортой ажил хийж чадахгүй байгаа. Гэр бүлээрээ ярилцаж байгаад эсгий урлалаар 4-н бэрхтэй, эсгий дэвсгэртэй гэр хийж  эхэлжээ. Нөхөр нь гарын уртай учраас эсгий дэвсгэр дээрээ “Монгол” гэдэг үгийг уйгаржин бичгээр бичжээ. Гар урлалаа гэр бүлээрээ хамтдаа хийнэ.  Тухайлбал аав гэрээ эсгэж, монгол гэдэг үгээ бичиж, ээж бүслүүрийг нь оёж, дэвсгэрийг эмжинэ, харин хүү өрөлт  хийдэг бол охин монгол гэсэн бичгийн цоолтуурыг угааж тусалдаг гэнэ. Одоогийн байдлаар хөл хорионы үеийг ашиглаад 200 гаруй гэр хийчихсэн гэж гэрийн эзэгтэй ярьж байлаа. Хүний хорвоод мэндэлсэн ихэр үрсээ хажууд нь харж байгаад амьсгалын аппаратыг нь салгуулна гэдэг цусан зүрхтэй , усан нулимстай хэний ч зүрхийг сийчмээр...5-хан настай охин нь ээж,аавыгаа эрүүл болгоод тэнгэрийн оронд байгаа хоёр дүүтэйгээ сайхан амьдармаар байна гээд цурхиран уйлах.

Хорвоо хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн гэдэг жирийн нэгэн монгол залуугийн гэр бүлд дэндүү хатуудаа юу даа. Жижигхэн ч гэсэн өрөөндөө, нэг хөнжлөө нөмрөөд элэг бүтэн байх шиг жаргал үгүй, ханийгаа эдгээгээд дөрвүүлээ таван ханатай гэртээ аз жаргалтай амьдрах юмсан гэж гэрийн эзэгтэй санаа алдан хэлж суусан юм. Эрхэм уншигч та азын дөрвөн бэрх шиг амьдралынхаа төлөө зүтгэж яваа Э.Алтаншагайн гэр бүлд элэг бүтэн, эрүүл саруул болоход нь туслахыг хүсвэл зарж байгаа эсгий урлалаас нь худалдаж аваарай. Нэг нь  15 мянган төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Хэрвээ тэд 6 сараас өмнө 50-60 сая төгрөг цуглуулж чадвал эрүүл болж, нэгэн гэр бүл элэг бүтэн амьдрах боломжтой юм байна. Та бүхэн нэгэн гэр бүл элэг бүтэн, аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байгаа бол энэ гэр бүлд тусалж гар урлалаас нь худалдаж аваарай гэж чин сэтгэлээсээ хүсье. Сурвалжилгын эзэн Э.Алтаншагай дуулах дуртай. Сурвалжилгын төгсгөлд тэрээр Ухаарч амьдрах хорвоо дууг дуулж сонирхуулсан юм. Амьдралын их шуурганд сөхрөхгүй тэмцэж яваа залуугийн сэтгэлийн угаас гарч байгаа дуу сайн сайхан , аз жаргалаар үргэлжлээсэй.
Холбоо барих утасны дугаар: 95355423
Дансны дугаар: Хаан банк 5090468873-Э.Алтаншагай

ТӨР.МН
С.Нандинцацрал

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 3 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • 600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна

    “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар” "Томилолт зочны зардал"-даа 3 тэрбумыг тусгажээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн ордонд шатахуун импортлогчидтой ХААЛТТАЙ УУЛЗАЛТ хийхээр болжээ

    "Цахим үндэстэн” дижитал шилжилт үү ?  “Цар тахал”-ын дижитал шинэчлэлт үү?

    Дархан-Уул аймаг Зулзагын гол хүүхдийн зуслангаа бүрэн засварлана

    Сэлэнгэ аймагт шинээр өрхийн эмнэлэг нээгдэж, иргэдээ хүлээн авахад бэлэн болжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Хүүхдүүдээ авраад, өөрийгөө золиослосон венесуэл эмэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Суманчулууны начин цолыг сэргээлээ 

    Галт уулын халуун лава замдаа таарсан бүхнийг шатааж байна

    Цэцийн гишүүнд Д.Гангабаатарыг нэр дэвшүүлэхээр болов

    Аврагчдын хамтарсан дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо

    Реппер "Orice" гэх залуугийн хэргийг хаасан байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

    Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс НЭЭНЭ

    “Алдвал галдана” чэллэнжийг эхлүүллээ

    О.Энхмаа :Өнөөдрийг хүртэл Түлэнхийн төвийн газарт нийтийн зориулалтай 12 давхар барилга барих ажлыг цуцлахгүй байна

    Хятад улс ачааны хөлгийг сансарт хөөргөжээ

    Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосоны 100 жилийн ой тохиож байна 

    Дуучин Ц.Отгонбаяр: Эр хүний сүр жавхланг харуулсан УРАН БҮТЭЭЛ хийнэ

    Н.Сувд: Жуковын оршин суугчдын 80 гаруй хувь нь барилга барихыг дэмжиж байсан

    “Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

    Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна

    Дельта вирусийн шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

    СБД, эд хогшил, урсгал засвартай 135 сая төгрөгийн зардал тусгажээ

    Б.Мөнхбаяр хүүдээ амьдрал бэлэглэе

    “Өндөр ээж”-ийн ач хүү

    Хоёр Ардчилсан нам нэгдсэн ч “ХҮЧИРХЭГЖИХГҮЙ”

    60 настай эрэгтэй гэртээ хутгалуулж нас барсан байдалтай олджээ

    Дорноговь аймгаас олдсон байлдааны зориулалтай сумыг аюулгүй болгожээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    “Бохь” Н.Амарзаяа Гашуунсухайтыг “САМАРЧ” эхлэв үү?

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗАРЛИГ гаргахаар боллоо

    Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос Хүрэлсүх алд илүү

    МУГЖ Л.Дэмидбаатар тэнгэрт дэвшлээ

    “Хүчирхийлэгч” Ж.МӨНХБАТ, “Шаадаг” Г.Дамдинням нарт ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг АН-ын даргаар БҮРТГЭСЭНГҮЙ

    М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг АН-ын даргаар БҮРТГЭСЭНГҮЙ