Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэрт гарахгүйн тулд ерөнхий шүүгчээр “Туг тахих уу”

Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэрт гарахгүйн тулд ерөнхий шүүгчээр “Туг тахих уу”

Цэцийн дарга Н.Чинбат Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг “хорхойтой араандаа” зуучихаад байгаа талаар учир мэдэх хүмүүс ярьж байна. Цэцийн есөн гишүүнийг гурвыг Дээд шүүхээс санал болгодог. Өнгөрсөн онд Дээд шүүхээс санал болгосон хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нар тэдний оронд очсон. Оны өмнөхөн буюу 12 дугаар сард дахиад Дээд шүүхээс “Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүс материалаа ирүүлнэ үү” гэсэн зар тавьсан нь Цэцийн даргын уур унтууг хөдөлгөсөн гэнэ.

Учир нь ийнхүү зарлагдсан Цэцийн гишүүний орон тоо нь Н.Чинбат даргын өөрийнх нь суудлыг хөнджээ. Н.Чинбат 2017 онд Дээд шүүхээс нэр дэвшин Цэцийн гишүүн болсон бөгөөд 2021 оны 11 дүгээр сард төрийн алба хаах насны дээд хязгаар 65 хүрчээ. Тийм ч учраас Дээд шүүх түүнийг “орлох” гишүүний орон тоог зарласан байна.

Энгийн иргэд бүгд 60 нас хүрээд л гавьяаны амралтаа авдаг бол дээр нь зөвхөн хөх тэнгэр л байдаг Цэцийн дарга 60 байтугай, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 хүрээд ч тэтгэвэрт гарахгүй гэж чардайж байна. Нэгэн иргэн Цэцэд хандан Дээд шүүх Цэцийн гишүүний орон тоог ийнхүү зарласан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж мэдээлэл гаргасан байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Туулхүү уг иргэний мэдээллийн дагуу Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн учир Дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа түдгэлзжээ. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн даргынх нь орон тоог зарласнаараа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянахаар “маргаан үүсгэсэн” Г.Туулхүү нь Цэцийн дарга Н.Чинбатын хамгийн ойрын хүний нэг гэдгийг олон хүн мэднэ. Тийм ч учраас эрх ашгийг нь хөндөөд байгаа асуудлаа шийдүүлэхээр өөрийн хүнээ сонгож маргааныг хуваарилсан бололтой.

Хуулийг чанд биелүүлэх учиртай Цэцийн дарга өөрөө бусад иргэнээс илүү эрх эдлэн албан тушаалтайгаа зууралдах нь дэндүү ичгүүртэй явдал биш гэж үү.

Сонирхолтой нь Цэцийн гишүүн 65 нас хүрвэл тэтгэвэрт гарах эсэх асуудлаар зургаан жилийн өмнө буюу 2016 онд иргэний мэдээллээр Цэцэд маргаан үүсэж байжээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн заалтыг тухайн үед Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн байдаг. Үндсэн хуулийг манах үүрэг бүхий Цэц ямар нэг асуудлаар өмнө нь шийдвэр гаргасан бол дахин ийм маргааныг хүлээж авдаггүй, хоёр өөр шийдвэр гаргадаггүй байх учиртай байгууллага. Гэтэл яагаад Цэцийн даргын “суудал” хөндөгдмөгц хэн нэгэн иргэн мэдээлэл гаргаж, Цэцийн дарга өөрийн гараар хамгийн сайн харилцаатай гэж олны дунд яригддаг гишүүндээ хуваарилж, нэг засаглалын тэргүүн болсон Ерөнхий шүүгчийг оролдож эхэлснийг энгийн логикоор “тэтгэвэрт гарахгүй байхын төлөөх” тэмцэл гэж нэрлэмээр юм уу. Дээдлэх ёстой Үндсэн хуулийн гол зарчмын нэг тэгш байдал Цэцийн дарга Н.Чинбат гэх насаараа төрийн дээд албан тушаалуудыг “зайдалж ирсэн” ахмадад хамаагүй юу.

Эсвэл байнга улс төрчидтэй холбон яригддаг Цэц ямар нэгэн даалгавар биелүүлэх шаардлагатай учир суудлаасаа үхэн хатан зууралдаж байна уу. Ямар ч байсан Цэцийн 65 нас хүрсэн даргыг чөлөөлөх асуудал ийнхүү түдгэлзсэн байдалд оржээ.

Хөшигний цаадах үйл явдал ингээд дуусахгүй. Н.Чинбат яг өөрийнхөө асуудлаар “хүч түрэн” шийдвэр гаргахаас ичсэн үү яасан, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй холбоотой дахин нэг маргаан үүсгэсэн сураг байна. “Чи миний суудлыг хөндөв үү, тэгвэл би чамайг” гэсэн занаа Цэц хэмээх том байгууллагын тэргүүнд байгаа нь арай л жигшмээр. Тэр нь мөн л өмнө олон жилийн турш Цэцээр явж байсан асуудал гэнэ. Бүр 2007 оноос хойш үүнтэй холбоотой арваад гомдол Цэцэд очиж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс удаа дараа татгалзаж байжээ. Нэг талын гомдлоор Цэцийн бага суудлын хуралдаан хуралдаж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид энэ асуудлаар маргаан үүсгэх үндэслэлгүй гэсэн шийдвэр ч гарч байсан байна. Энэ нь Дээд шүүхийн тогтоолд талууд Ерөнхий шүүгчид гомдол гаргахад Ерөнхий шүүгч нь хянаад, ажлын албаараа дамжуулж хариу өгдөгтэй холбоотой асуудал юм. Цэцэд удаа дараа очсон энэ асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг ч удаа үүсгэж байгаагүй Цэц тогтсон практикаа эвдэж, гэнэт Ерөнхий шүүгчээр “туг тахих”-аар шийдсэн нь мөнөөх л Чинбаттай холбоотой.

Ингэж хардах үндэс нь Цэцэд ирсэн иргэний мэдээллийг гишүүдэд хуваарилах үүргийг Чинбат дарга гүйцэтгэдэг бөгөөд энэ мэдээлэл бас л Г.Туулхүү гишүүнд очиж, тэр нь хууль дээгүүр даван гишгэлж, маргаан үүсгэсэн тогтоол гаргаад, энэ асуудлаа 3 дугаар сарын 28-нд Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Төрийн институцүүдээс огтхон ч шинэчлэгдээгүй, бүр хууль нь хүртэл өөрчлөгддөггүй байгууллага бол Үндсэн хуулийн цэц. Цэцийн үйл ажиллагаа нь олон нийтэд төдийлөн ил биш, өргөдөл гомдол хуваарилах, бага суудал, их суудлын хуралдаандаа орох гишүүд ямар журмаар сонгогдож томилогддог нь нууц, гишүүний тогтоолд иргэн гомдол гаргахад Бага суудлын хуралдаан нь хаалттай явагддаг, дургүйгээ хүрэхээр өгсөн өргөдөл гомдол, зарим маргааныг хэдэн жилээр ч шийдэхгүй дарна, дур нь хөдөлвөл ямарч асуудлыг

Үндсэн хуулийн маргаан болгож чаддаг, дур зорго ноёлсон ужгирсан байгууллага.

Энгийн иргэдээс эхлээд Их хурлын гишүүн хүртэл хууль зөрчвөл шалгагддаг, их бага хариуцлага хүлээдэг бол Цэцийн гишүүн зөвхөн гэмт хэргийн үйлдэл дээрээ л баригдахгүй бол яасан ч бай ямар ч хариуцлага тооцохгүй, хуулийн лут том хамгаалалтыг улс төрчдөөр өөрсөддөө бий болгож чаджээ. Тийм ч учраас үеийн үед Цэцийн гишүүдийг тойрсон хэл ам тасардаггүй. Та ч, би ч 60, үсрээд 65 хүрээд тэтгэвэрт гарах бол Үндсэн хуулийг манах ёстой Цэцийн дарга суудалтайгаа зууралдаж, гарын хүнээрээ хууль бусаар хэрэг үүсгүүлэн өөрийгөө хамгаалуулж, хараат бус ажиллах ёстой шүүх засаглалын дээд байгууллага Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хэрэг үүсгэчихээд байгаа нь Н.Чинбат хаана хүртэл “дор орсныг гэрчилж” байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 1 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    АТГ: Тусгай зөвшөөрөл, төсвийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна

    АТГ: Тусгай зөвшөөрөл, төсвийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна