О.Амартүвшин: Байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал

О.Амартүвшин: Байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал

Боловсрол, шинжлэх ухааны яам, МҮХАҮТ хамтран "Мэргэжлийн боловсрол ба ажил олгогчдын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад танхимаар 70 гаруй, цахимаар 100 гаруй оролцогч оролцож, санал солилцов.

   Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Мэргэжлийн боловсрол, сургалт ба ажил олгогчдын хамтын ажиллагаа, түншлэл” сэдвээр илтгэл тавилаа. Өнөөдрийн байдлаар 76 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 42594 суралцагч 15 салбарын 185 мэргэжлээр суралцаж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан, эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас үүдэн зарим салбарт ажиллах хүчний хомстол үүсэх нөхцөл үүсэж буйг тэмдэглэлээ.
     Мэргэжлийн боловсрол эзэмшсэн шинэ төгсөгчийг ажилд аваад дадлагажуулахад 2,5-3 жил буюу 5-8 сая төгрөгийг ажил олгогчийн зүгээс зарцуулж байж, ур чадвартай ажилтан болгон сургаж авч байна. Мэргэжлийн боловсрол, сургалт нь хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байранд шаардагдах ур чадварыг эзэмшүүлж чадахгүй байгаа учраас хувийн хэвшил, ажил олгогчид, боловсролын байгууллагуудын нягт хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  

Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж, мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлнэ гэдгийг илтгэлдээ дурдав.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцууллаа. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн шинэ төгсөгчдийн 30 гаруй хувь нь л мэргэжлээрээ ажилд орж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг дагасан системийг бүрдүүлэх, хувийн хэвшил, төр хаана, яаж хамтарч ажиллах вэ гэдэгт хуулийн гол концепцийг гаргахыг зорьсон гэлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Мэргэжлийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлага, мэргэжлийн боловсролын тогтолцоонд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ХАҮТ-ын хуулийн шинэчилсэн найруулга ба боловсролын тогтолцоог сайжруулах боломж"-ийн талаар мэдээлэл хийлээ.
      Ноолуурынхаа 60 хувийг гүн боловсруулахад бид 670 сая ам.долларын борлуулалт хийх боломжтой. Харин боловсруулалт хийхэд 3600 нарийн мэргэжилтэн шаардагдах тооцоо байна. Энэ мэтээр ААНБ-ын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд нийцсэн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. ААНБ, МСҮТ-ийн уялдааг хангах, төр хувийн хэвшил хамтран мэргэжилтэй ажилтнаа бэлтгэхэд Германы ХАҮТ-ын жишээ буюу хосолсон загварыг ашиглах боломжтой гэв. 
    Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн удирдагч Беате Диппмарын илтгэлд ХБНГУ-ын мэргэжлийн боловсролын тогтолцоонд Танхимууд чухал үүрэгтэй оролцдогийг онцлон тэмдэглэсэн. Тухайлбал, аж ахуй нэгжүүдэд зөвлөх, сургалтын агуулга, чадварын үнэлгээг тодорхойлох, аж ахуй нэгж дээрх сургалтуудыг хянах, сургалтын гэрээг бүртгэх, явцын, эцсийн шалгалтыг зохион байгуулах, суралцагч болон ААНБ хоорондын маргааныг шийдвэрлэх, зуучлах зэрэг ажлуудыг хариуцан явуулдаг байна. Мөн Танхимын дэргэд төгсөгчдийг үнэлэх Үнэлгээний зөвлөл ажиллаж, суралцагчдыг үнэлэн, гэрчилгээ олгодог аж.

 Ажил олгогчийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх арга зам, мэргэжлийн боловсрол, сургалт дахь нийгмийн түншлэлийн талаар  МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар танилцуулав.

Оролцогчдын зүгээс сургалтын төвүүдийг цэгцлэх, хяналт тавих, чадамжийн гэрчилгээ, МСҮТ гэх ойлголтыг өөрчилж зөв маркетинг хийх, мэргэшүүлэх сургалт, давтан сургалтын талаар саналаа илэрхийлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хориотой буюу нийтийн эдэлбэр газар, явган хүний зам талбай, автобусны буудлын орчимд дураараа байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлнэ

    Хориотой буюу нийтийн эдэлбэр газар, явган хүний зам талбай, автобусны буудлын орчимд дураараа байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлнэ