Гитар “УЙЛУУЛАГЧ” гэх хочтой дуучин, гитарчин О.Гантулга, СТА, дуучин Б.Алтанжаргал, морин хуурч Д.Мөнхсайхан нарын ЯРУУ ХАМТРАЛ аялал тоглолтоо АНУ-аас эхлүүлжээ.
Тэд 4 сарын 10-наас 4 сарын 30-ны хооронд АНУ-д ажиллаж, амьдарч, сурч буй нийт Монголчууддаа зориулан Wind Whisper Homeland тоглолтоо өргөн барих юм.
“Хорвоод ганцхан ээждээ”, “Эхийн тухай дуу”, “Буурал аав”, “Монголоороо байгаасай”, “Эвийн түшигтэй анд”, “Намрын дурсамж” зэрэг олон сайхан хит дууг гитар, морин хуурын хослол, ардын дууны хөг аялгуугаар коверлон дуулсан ЯРУУ ХАМТРАЛ АНУ-ыг ШУУГИУЛЖ явна.
Танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан доор тоглолт үргэлжилж байна. Эх нутаг, элгэн садан, ижий ааваа алс холын нутгаас санан суугаа Монголчууд маань ЯРУУ хамтралын аялгуунд учирч, сэтгэлдээ хөг нэмсээр байна.
Яруу хамтрал нь Морин хуур, гитарыг хослуулан, ардын дууны хөг хэмнэлийг оруулж уран бүтээлээ туурвидагаараа онцлог юм.
Өчигдрөөс эхлэн УДШ-ийн гадаа Ардчилсан намын гишүүд жагсаж байгаа. Харин өнөөдрөөс тэдний жагсөаалыг эсэргүүцэн бас нэгэн жагсаал замынх нь эсрэг тал...
© 2013-2021