ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна

ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна

       Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдээс цахимаар санал авч байна. Цахим  санал асуулга 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас улс орон даяар эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд энэхүү санал асуулгыг хэрхэн явуулах хийгээд өмнөх жилүүдэд ОНХС-ийн санхүүжилт ямар байсан талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлтээс тодрууллаа.

-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн онцлог юу вэ, энэхүү сан ямар эх үүсвэрээс бүрддэг вэ?

-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсад 2013 онд анх удаа Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг бий болгож, уг сангаас аймаг, нийслэлд орлогын шилжүүлэг олгох,аймаг, нийслэл нь мөн аргачлалын дагуу харьяа сум, дүүргийн ОНХС-д хөрөнгө хуваарилдаг болсон.

Тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь иргэдээс санал авч хэрэгжүүлдэг онцлогтой.

-Иргэд орон нутагтаа тогтвортой амьдран суурьшихад ОНХС-аар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ хэрхэн нөлөөлдөг вэ. Иргэд  саналаа өгөхдөө  ямар асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэж байна вэ?

-Иргэд ажиллаж, амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлаа тодорхойлж, саналаа өгснөөр тухайн тулгамдсан асуудлыг шийдэж, орчин нөхцөлөө сайжруулах боломжийг иргэдэд олгодог чухал ач холбогдолтой санал асуулга гэдгийг тодотгоё. Иргэдийн хувьд орчны тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, авто зам, замын засвар, нийтийн орон сууцны дээвэр, фасадын засвар, авто машины зогсоол байгуулах, явган хүний замыг засаж сайжруулах зэрэг саналыг голчлон өгдөг.  

-Нийслэлээс ОНХС-ийн үйл ажиллагаа, хэрэгжилтийг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа вэ. Тус сангийн төсөв дүүргүүдэд хэрхэн хуваарилагдаж, нэг хороонд ойролцоогоор хэдэн төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгждэг вэ. Сангийн төсөв өссөн үү?

-Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлээс дөрвөн итгэлцүүрийн дагуу дүүргийн хүн ам, хороодын тоо, байршил, алслалтаас хамаарч есөн  дүүрэгт олгох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлдог.  Дүүргүүдийн хувьд ч нэг хороонд олгох хөрөнгө оруулалтын төсвийг дээрх шалгуур үзүүлэлтэд тулгуурлан хуваарилдаг. Урьд жилүүдэд нэг хороонд дунджаар 20-30 сая төгрөг хуваарилагддаг байсан бол хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дунджаар 40-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгож байна.

-Цахимаар санал хурааж байгаа нь хорооны ажилтнуудын ажлыг хөнгөвчилж байна уу?

 -ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлын саналыг 2018 оноос өмнө  цаасан хэлбэрээр авдаг байсан бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар, Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ухаалаг утасны “SmartUB” аппликейшнийг 2017 оноос хөгжүүлсэн. Үүний үр дүнд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг цахимаар авах ажлыг 2018 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Ийнхүү цаасан суурьтай бус цахим санал асуулга авдаг болсон нь  дүүрэг, хороод, хэсгийн ахлагчдын ажлыг хөнгөвчилж байгаа.  

Энэ жилийн цахим санал асуулгыг Сангийн яамны “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн аппликейшн, “e-Mongolia” аппликейшн болон “e-Mongolia.mn” цахим хуудсаар дамжуулан авч байна.

-Өнгөрсөн хугацаанд ОНХС-д саналаа өгөх иргэдийн тоо нэмэгдсэн үү?

-ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Цахим санал асуулгад 2018 онд есөн дүүргийн 19 хорооны 13,000 иргэн, 2019 онд зургаан  дүүргийн 42 хорооны 76,330 иргэн, 2020 онд есөн дүүргийн 171 хорооны 347,077 иргэн, 2021 онд 171 хорооны 369,656 иргэд оролцсон. Ийнхүү жил ирэх тусам санал өгч буй иргэдийн тоо өсөж байгаа.

Гэхдээ энэ нь нийт саналын эрхтэй иргэдийн 46.21 хувьтай тэнцэж байгаа юм.  2022 оноос Сангийн яамны шинэ аппликейшн, цахим хуудсаар дамжуулан иргэдийн саналыг авч байгаа.

Цаашид иргэдийн санал асуулгыг энэхүү шинэ аппликейшн, цахим хуудсаар дамжуулан авч байх юм. Иргэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд ОНХС-ийн санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дэлхийн эрүүл мэндийн өдөр болон Монгол улс ДЭМБ-д гишүүнээр нэгдэн орсны 60 жилийн ойг тэмдэглэв

    Дэлхийн эрүүл мэндийн өдөр болон Монгол улс ДЭМБ-д гишүүнээр нэгдэн орсны 60 жилийн ойг тэмдэглэв