Манай улсад 2-5 насны 305.783 хүүхэд байгаагаас 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 233.090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах байдал харьцангуй өндөр (86-93 хувь) байгаа, гурван настнуудын 73 хувь нь цэцэрлэгт хамрагдсан бол хоёр настнуудын 53.9 хувь нь цэцэрлэгт хамрагджээ. Үүнээс үзвэл, Улаанбаатар хотод 38.538, орон нутагт 334.159 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байгаа юм.
Улаанбаатар хотод нийт 674 цэцэрлэг бий. Тэдгээрийн 276 нь төрийн өмчит, 398 нь хувийн хэвшлийнх. Энэ хичээлийн жилд зургаан дүүргийн 17 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй байгаа бол хэт ачаалалтай 57 цэцэрлэг байна. Хэт ачаалалтай цэцэрлэгүүд 58 мянга орчим хүүхдийн орон тоонд 77 мянга орчим хүүхэд аваад байгаа юм. Ачаалал өндөртэй 57 цэцэрлэгийн найм нь орон сууцны, 26 нь шинэ хорооллын дунд байршилтай байгаа учраас орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авах юм.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
