Д.Батсайхан: АН-ын 117 000 гишүүний шийдвэрийг УДШ бүртгэх ёстой

Д.Батсайхан:  АН-ын 117 000 гишүүний шийдвэрийг УДШ бүртгэх ёстой

АН-ын УТЗ-ийн гишүүн Д.Батсайхантай ярилцлаа. 

АН-ын их хурлаар сунгаагаар сонгогдсон намын даргаа батламжилж, Улсын дээд шүүхэд материалыг нь хүргүүлээд байна. Ер нь энэ сунгаа явагдах болсон улс төрийн болоод эрх зүйн шаардлага нь юу байсан юм бэ? гэдгээс яриагаа эхлэе. 

-УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдал хүлээж, цөөнх болсон. АН-ын Үндсэн дүрэмд заасны дагуу намын удирдлагууд огцордог тогтолцоотой. Тиймээс ч 2020 оны 7-р сард АН-ын удирдлагууд огцорсноо мэдэгдэж, тамга тэмдгээ гардуулж өгсөн. Үүний дараагаар АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу намын даргын сунгааг орон даяар зохион байгуулах ёстой байдаг. АН-ын даргыг намын бүх гишүүдийн дунд сонгууль хийж тодруулдаг дүрэмтэй. 2020 оны намар сунгаа зарласан боловч тухайн үед “Ковид” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, хурал цуглаан хийх, олон хүн цуглуулах хориотой болсон. Үүнтэй холбоотойгоор хойшлуулж, 2021 оны 3-р сард сунгаа зохион байгуулсан боловч 2 талд сунгаа болчихсон. Мөн АН 2 Үндэсний бодлогын хороо, 2 Үндсэн дүрмийн хороо, 2 Дотоод сонгуулийн хороотой болсон нөхцөл байдлаас хамаараад Улсын Дээд шүүх бүртгэж аваагүй. Улсын Дээд шүүх 2021 оны 4 сарын 27-ны өдөр гаргасан шийдвэртээ танай нам дотооддоо 2 Үндэсний бодлогын хороо, 2 Үндсэн дүрмийн хороо, 2 Дотоод сонгуулийн хороотой болсон байна. Намын даргын 2 сунгаа зохион байгуулсан учраас бүртгэж авах боломжгүй гэсэн байдаг. Энэ шийдвэрээ гурван ч удаа гаргасан.

Өнгөрсөн 2021 оны 10-р сард АН-ын ҮБХ хуралдаж, 11 сарын 05-ны өдөр Онц Их хурал зохион байгуулсан. Уг хурлаар ҮБХ-ны гишүүдээ, ҮДХороогоо дахин баталгаажуулсан.

Ингээд цаасан болон цахим сонгуулийн аль нь хүчинтэй вэ? гэдэг асуудлаар Их хурлын гишүүдээр санал хураалгахад төлөөлөгчдийн олонхи нь цаасан сонгууль хүчинтэй, АН-ын дүрэмд цахим сонгууль гэж ойлголт байхгүй учраас цаасан сонгуулиар гарсан үр дүнгээ Дээд шүүхэд өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. 2021 оны 12 сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх 25 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, 38-р тогтоол гаргасан. Уг тогтоолоор ҮБХ нь 389 гишүүнтэй буюу нэг болсон байна. Үндсэн дүрмийн хороо болон Дотоод сонгуулийн хороо нэг болжээ. Харин намын даргыг батламжилсан нь дүрмийн зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 3-р сард сунгаагаар гарч ирсэн хүнийг Дээд шүүх бүртгэхгүй гэсэн шийдвэр хэвээрээ байгаа учраас дахин бүртгэх боломжгүй.

Тийм учраас Үндсэн дүрэмд заасны дагуу дотоод сонгуулиа дахин зохион байгуулаад бидэнд хандвал хүлээж авья гэдэг утгатай шийдэл өгсөн юм.

  Үүний дагуу 2022 оны 3 сарын 3-ны өдөр АН-ын ҮБХ хуралдаж, намын даргын сунгааг зарласан. Сунгаанд бүртгүүлэх гишүүд 3 сарын 9, 10-нд бүртгүүлэх хугацааг зааж өгсөн. Ингээд сунгаанд 2 хүн бүртгүүлж, 3 сарын 16-наас эхлэн 21 аймаг, 9 дүүргээр нэр дэвшигчид маань явж, гишүүдтэйгээ уулзалт хийн, 4 сарын 3-ны өдөр орон даяар сонгууль болсон.

Ардчилсан нам 200,000 гишүүнтэй. Үүнээс саналын эрхтэй гишүүдийн тоо нь 157,000 байдаг.

- Хоёр шалтгааны улмаас зарим гишүүд саналын эрхгүй болдог. Эхнийх нь 2017 оны дүрмийн өөрчлөлтөөр гишүүнчлэлийн татвар төлсөн хүн саналын эрхтэй байна гээд заачихсан учраас татвараа төлөөгүй гишүүд хасагдсан байсан. Хоёр дахь шалтгаан нь 2018 оноос намын цахим бүртгэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор цээж зургаа оруулаагүй ч юм уу бас бус шалтгаануудаас болоод бүртгэлд орж чадаагүй гишүүд санал өгөх эрхгүй болсон байсан. Ингээд 2021 онд 157,000 гишүүн санал өгөх эрхтэй гэж тогтоосон. Эдгээр гишүүдийн хүрээнд санал хураалт болсноос 117,000 гишүүн буюу 74,5 хувь нь санал хураалтанд оролцож, 113,000 гишүүн буюу санал хураалтанд оролцсон гишүүдийн 96,4 хувь нь АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжсэн. Ингээд АН-ын ээлжит бус Их хурлыг 2022 оны 4 сарын 7-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, уг өдөр ээлжит бус их хурал болсон.

 Уг их хуралд Монгол орны өнцөг, булан бүрээс намын гишүүдийн төлөөлөл ирж оролцсон. Нэг сумын гишүүд гэхэд хуралдаад нэг гишүүнээ төлөөлөгчөөр сонгодог. 330 суманд, 184 хороон дээр буюу нийтдээ 514 нэгж дээр намын гишүүд хуралдаж, их хурлын төлөөлөгчдөө сонгосон. Ингээд 1348 төлөөлөгч сонгогдсоноос 89,4 хувь нь буюу 1204 төлөөлөгч 4 сарын 7-ний өдөр хурлын зааланд хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, хурал хүчин төгөлдөр эхэлсэн. Уг хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, АН-ын даргыг ёсчлон батламжлах. Энэ ажлыг үндсэн дүрэмд заасны дагуу их хурлын төлөөлөгчдийн дунд дахин нууц санал хураалт явуулж, олонхийн саналаар тогтоолоо батламжилдаг зарчимтай. Ингээд нууц санал хураалтын дүн 99,9 хувиар Х.Баттулгыг АН-ын даргаар батламжлах нь зүйтэй гэж үзсэн учраас ёсоор болгож, Улсын Дээд шүүхэд өргөн барьсан байгаа. Ийм л нөхцөл байдалтай байна.

-АН-ын даргын сунгааны сурталчилгаа дууссан өдөр Улсын дээд Шүүх С.Эрдэнэ тэргүүтний өгсөн намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсан. Энэ нь С.Эрдэнэ намын дарга хэвээрээ байгаа гэдгийг нотолсон хэрэг гэж өөрсдөө ярьж байгаа. Энэ үнэхээр тийм юм уу? Мөн С.Эрдэнэ тэргүүтний бүртгүүлсэн намын дүрмийн өөрчлөлтийг та үзсэн үү? Яг ямар өөрчлөлтүүд хийгдсэн юм бэ?

-Үгүй л дээ. Янз бүрийн байдлаар С.Эрдэнэ асуудлыг өөрт ашигтай байдлаар тайлбарлах зүйл гарч байна. Цаг хугацаа үүнийг шүүж тунгааж харуулна. 3 сарын 30-ний өдөр болсон Дээд шүүхийн хуралдаанаар баталсан дүрмийн өөрчлөлт нь ҮБХ-ны гишүүдтэй холбоотой өөрчлөлт байгаа. ҮБХ нь даргатай байна, тэр дарга нь, тэргүүлэгчид нь хэрхэн сонгогдох юм, гишүүд нь ямар эрх, үүрэгтэй оролцох юм гэдэг харилцааг зохицуулсан жижиг өөрчлөлт орсон байгаа. Уг өөрчлөлтөөр намын даргыг сонгохтой холбоотой шинэчилсэн өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл сунгаа зохион байгуулахтай холбоотой өөрчлөлт ороогүй учраас хуучин дүрмийн дагуу сунгаа явах нь зүйтэй гэсэн. Тийм учраас сунгаа зохион байгуулагдсан. Мөн намын их хуралтай холбоотой ямар нэгэн өөрчлөлт ороогүй. АН-ын ҮБХ хуралдахтай холбоотой ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тийм учраас бидний өмнө нь эхлүүлсэн ажлууд бүгд явагдаж дууссан. Аливаа өөрчлөлт орсон өдрөөсөө хэрэгжиж эхэлдэг учраас намын даргын сунгаа зарлачихсан байсан мөчид бий болсон өөрчлөлт дараагийн сунгаанаас үйлчилж эхлэх эрхзүйн гаргалгаатай. Гэсэн хэдий ч уг өөрчлөлтөнд намын даргын сунгаатай холбоотой зүйл ороогүй учраас дүрмийн дагуу бүх үйл ажиллагаа явагдаж дууссан.

-С.Эрдэнэ даргын энэ улайрсан үйлдлийн шалтгааныг та ямар учиртай гэж таамагладаг вэ? Зарим улс төр судлаачид бол түүнийг ямар нэгэн шахаа, барьцаанд орсон байж магадгүй гэж хүртэл дүгнэдэг шүү дээ.

-Би бусдын адил өөрийн үзэж байгаа өнцгөөс тайлбар хиймээргүй байна. Улсын Дээд Шүүх бол улс төрийн намын тухайд бүртгэлийн байгууллага. Дээд Шүүхийн цахим мэдээллийн сан руу одоо ороод үзэхэд АН-ын дарга гэсэн бүртгэлийн цонх хоосон байгаа. Тэгэхээр өнөөдөр албан ёсоор бүртгэгдсэн намын дарга байхгүй байгаа нь үнэн. Үүнийг бий болгох процедур нь Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дүрэмд заасны дагуу бүх гишүүдийн дунд хэн ч нэр дэвших эрх нь нээлттэй сунгааг 2 сарын 25-нд зарлаж, 3 сарын 9, 10-нд бүртгүүлнэ үү гэж олон нийтэд хүргэсэн. Нэгэнт бүртгэл хийгдсэн бол дараагийн шат нь нэр дэвшигчид Монгол орон даяар, 21 аймаг, 9 дүүрэгт намын гишүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой. Энэ ажил 3 сарын 16-наас 4 сарын 1-ний хооронд явагдчихсан. Гурав дахь шат нь бүх саналын эрхтэй гишүүдийн хүрээнд намын даргын санал хураалтыг орон даяар нэг өдөр зохион байгуулах ёстой.

Энэ үйл ажиллагаа 4 сарын 3-ны өдөр болсон. Хэдийгээр мал төллөж байгаа буюу ихээхэн ачаалалтай, хөдөө орон нутгийн иргэдэд бэрхшээлтэй байсан хэдий ч нийт санал өгөх эрхтэй гишүүдийн 74,5 хувь нь хүрэлцэн ирсэн гэдэг нь намын гишүүд шийдвэр гаргахад идэвхтэй оролцож байгаагийн илрэл юм.

Ардчилал гэдэг бол олонхийн засаглал. Хэн шийдвэр гаргах вэ? гэхээр олонхи шийдвэр гаргадаг. Ардчилсан намыг өмчлөх, эсвэл эзэмших эрх зөвхөн гишүүдэд нь л байгаа. 220,000 гишүүдийн олонхи нь юу гэж үзэж байна, тэр л Ардчилсан намын шийдвэр байх ёстой. Тийм ч учраас 200,000 гаруй гишүүдийн маань 157,000 нь оролцоод, 117,000 нь дэмжээд намын даргаа шийдсэн энэ бол хамгийн дээд шийдэл. Энэ шийдлийг бүртгэж авах үүрэг нь улстөрийн намын тухай хуулиар улсын бүртгэлийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага нь Улсын Дээд шүүх. Энэ утгаараа Дээд шүүх бүртгэж авна гэж найдаж байна. 

-Улсын дээд шүүх АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулгыг батламжлах эсэх асуудал яаж шийдэгдэхээс шалтгаалж, улс төрийн нөхцөл байдал өрнөх байх. Таны бодлоор Улсын дээд шүүх Х.Баттулгыг АН-ын даргаар  бүртгэвэл Монголын улс төрд юу болох вэ?

-Өнөөдөр явж байгаа процедур бол АН-ын 200,000 гишүүдийн дийлэнхийн шийдсэн асуудал. Өөрөөр хэлбэл 117,000 гишүүний санал. Энэ саналыг хүргэж өгөх нь АН-ын Их хурлыг даргалсан даргалагчийн хувьд миний үүрэг. Энэ намын ХЭГ-ын үүрэг болж байгаа юм. 117,000 гишүүдийн шийдсэн шийдвэрийг Улсын Дээд шүүх бүртгэж авах ёстой юм. Олонхи ямар шийдвэр гаргасан бэ? гэдэг нь чухал болохоос процедур ямар байсан гэдэг нь чухал биш гэж бодож байна. Улсын Дээд шүүх энэ шийдвэрийг бүртгэснээрээ ямар үр дүн гарах вэ? гэвэл өнөөдөр сөрөг хүчин байхгүй байна. Сөрөг хүчин байхгүй учраас эрх баригчид дур дураараа шийдвэр гаргаж байна. Ард түмний амьдралд маш олон хүндрэлүүд бий болж байна. Үнийн өсөлт ямар түвшинд байгаа билээ.

Импортын хязгаарлалтаас хамаарч дотоодод үнийн өсөлт, амьжиргааны түвшингийн доройтол үүсч, нөгөө талд орлого буюу цалингийн өсөлт байхгүй байгаа учраас зарлага буюу өрхийн зардлын өсөлт маш өндөр түвшинд оччихсон байна шүү дээ.

Энэ бол бүхэлдээ Монгол улсын эдийн засаг хямралт байдалд орчихсон, улстөрийн байдал нь ч хямрал руу орчихсон байна гэсэн үг. Үүн дээр хэн ард түмний дуу хоолой болж зогсох ёстой юм бэ? гэдэг асуудал байгаа. Энэ бол мэдээж ард түмний сонголтыг авч, цөөнхийн бүлэг бүрдүүлсэн АН байх учиртай. АН-ыг ажлаа хийх боломжийг хааж байна гэдэг нь ард түмний дуу хоолойг хааж байна гэсэн үг юм. Тийм учраас АН-ын даргыг Улсын Дээд шүүх бүртгэж авснаар ард түмний дуу хоолой нээгдэнэ гэж харж байгаа. 

-Хэрвээ Улсын Дээд шүүх батламжлахгүй бол нөхцөл байдал яаж өрнөх бол? 

-Одоо Улсын Дээд шүүх бүртгэж авна байх аа. Яагаад гэвэл өмнө бидний өгч байсан материалууд асуудалтай байсан. Улсын Дээд шүүх буцаах нь зүйн хэрэг байсан гэдгийг бид ч хүлээн зөвшөөрч байгаа. Сүүлийн гаргасан бичиг баримтууд бол Улсын Дээд шүүхээс өгсөн чиглэлийн дагуу процедурийн ямар нэгэн алдаагүй хийгдсэн учир бүртгэчих байх гэж бодож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч Боаогийн чуулга уулзалтад цахимаар оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Боаогийн чуулга уулзалтад цахимаар оролцлоо