Хөгжлийн банканд 506 тэрбумын өртэй “сахал” хочит Д.Эрдэнэбилэг хэдхэн хоногийн өмнө сахлаа цэмбийтэл хусч ирээд телевизэд ярилцлага өгөхдөө “Зээл аваад, зээлээ төлөхгүй удах нь буруу биш. Би Хөгжлийн банкнаас зээл аваагүй” гэдэг агуулгатай ярилцлага өгч багагүй дуулиан тарьсан. Гэвч Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Д.Эрдэнэбилэгийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарч, түүнийг хориод байна.
Д.Эрдэнэбилэгийг хориод 24 цаг ч болоогүй байхад түүний эзэмшилд байдаг Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд захидал илгээж, “Хөгжлийн банкны 191 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулахад бэлэн” гэдгээ мэдэгдлээ.
.jpg)
Ямартай ч Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хууль бусаар хувьчлан авч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээ гэгч бас л хууль бус шийдвэрээр өөрийнхөө эзэмшилд байлгаж, дээрх байгууллагуудын нэрээр Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, мөнгө эргэлдүүлж байсан Худалдаа хөгжлийн банкны эзэд үнэнд гүйцэгдэж эхлэв. Монголын төр хуультай, энэ хуулийг нь хэрэгжүүлдэг эзэнтэй юм шүү гэдгийг тэдэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулж өгсөн бололтой.
Like
3
Зөв
1
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
