Б.ДАВААСҮРЭН: LRT бол түгжрэл бууруулах гол шийдэл

Б.ДАВААСҮРЭН: LRT бол түгжрэл бууруулах гол шийдэл

     “Нийслэл Улаанбаатар хотод жил тутамд 70-80 мянгаар өсөн нэмэгдэж буй  автомашинтай уралдаж зам тавин түгжрэлийг бууруулах боломж үнэндээ байхгүй. Автобус, троллейбусыг хэдэн арваар нь худалдан аваад ч иргэдийг машинаас татгалзуулж чадахгүй. Тиймээс л масс транзит тээвэр буюу хөнгөн галт тэрэг LRT нь түгжрэл бууруулах гол шийдэл болж байгаа. Улаанбаатар хотын тухайд энэхүү хөнгөн галт тэргийг гүүрэн тулгууртай байх нь илүү оновчтой гэж тооцоолсон юм” хэмээн Гүүрэн тулгуурт хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулах судалгааны багийн ахлагч, зөвлөх эдийн засагч Б.Даваасүрэн ярилаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөл Улаанбаатар хотод хэр хэрэгцээ, шаардлагатай вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-LRT төслийн ТЭЗҮ судалгааны багийг ахалж ажилласан хүний хувьд, мөн хотын иргэний хувьд хэлэхэд энэ төсөл маш чухал ач холбогдолтой. Улаанбаатар хотод төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болсон. Мөн шинэ дэд төвүүд, дагуул, хаяа хотуудыг холбох хэрэгцээ, шаардлага ч тулгарч байна. Энэ нөхцөлд их багтаамжтай тээврийн хэрэгсэл ашиглахгүй, хуучин шигээ автобус, хувийн машинаар тээврийн хэрэгцээгээ хангах боломжгүй. Тиймээс тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна. Манай улсад  хамгийн тохиромжтой, олон хүн багтаах тээврийн хэрэгсэл бол LRT  буюу хөнгөн галт тэрэг. LRT-г нэвтрүүлэхээс гадна бүх төрлийн тээврийн хэрэгслийн зохион байгуулалтыг шинэчлэн, шинэ тогтолцоогоор явах хэрэгтэй. Маш олон жилийн турш, хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгслийг судалсны эцэст LRT буюу хөнгөн галт тэргийг сонгосон.

-Улаанбаатар хотод LRT  биш, метро л тохиромжтой гэж үзэх хүмүүс бий. Нөгөө талаас иргэдийн дунд LRT нөгөө л метро шиг замхрах вий гэсэн болгоомжлол байна. Ер нь яагаад заавал LRT гэж. LRT метроноос ямар давуу талтай вэ?

-Өнгөрсөн жилүүдэд метро, дүүжин тээвэр, MRT, тусгай зориулалтын автобус, LRT гэх мэт олон судалгаа хийгдсэн. Мэдээж олон асуудлыг судалж, харьцуулж байж зөв шийд гарна. Эдгээр судалгааны үр дүнд нийтийн тээврийн даацтай, том өөрчлөлтийн эхлэлийг LRT буюу хөнгөн галт тэрэг тавьж чадах юм байна гэж үзсэн. Үүнд хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, өртгийн хувьд метроны нэг км замд 150 сая ам.доллароос багагүй хөрөнгө зарна. Газар зүйн байрлал, хэр гүн тавихаас хамаараад энэ үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр метро бол манай өнөөдрийн эдийн засагт тохиромжгүй.

Мөн дэлхийн хандлагыг харах хэрэгтэй. Дэлхийн хотууд гурван саяас дээш хүн амтай болсон үед метро барьдаг. 1.5 сая хүнтэй Улаанбаатар хотод одоо метро барих нь тохиромжтой биш.

Метро, LRT бол агуулгын хувьд ойролцоо, аль аль нь ямар ч саадгүй, тогтоосон хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Нэг удаадаа 600-700 хүн зөөж, 2-3 минутын хугацаатай явна гэдэг бол унаа хүлээх, түгжрэх асуудал байхгүй болно гэсэн үг. Хүн хоёр цаг түгжрэх үү, 30 минутад тухайн газраа очоод, ажлаа амжуулах уу гэдэг нь тодорхой шүү дээ. LRT нь метроноос ялгарах зүйлгүй, тохилог, осол аваар гарахгүйгээс гадна эдийн засгийн хувьд ч олон давуу талыг олгож байгаа. LRT-гийн буудлууд байгуулна. Буудлуудыг дагаад эдийн засаг, бизнесийн орчин бүрдэх боломжтой. ТЭЗҮ-д үндсэн буудлыг төлөвлөхөөс гадна тээврийн маршрутыг сайн суулгаж өгсөн. Нийтийн тээврийн зохион байгуулалтыг хэрхэн өөрчлөх ерөнхий дүр зураг ч эндээс гарна.

-Бусад улс оронд хямд зардлаар боссон хөнгөн галт тэрэг яагаад Улаанбаатарт өндөр үнээр босох тооцоо гарав гэх асуудал хөндөгдөж байна. Тус төслийн өртөг, зардлын тооцоог танилцуулаач?

-Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Ажлын хэсэгт гадаад, дотоодын 110 инженер мэргэжилтэн 40 гаруй хоногт хамтарч ажиллаж, хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ-ийг  боловсруулж дууссан.  Хөнгөн галт тэрэг барих, түүний ТЭЗҮ боловсруулах ажлыг анх удаа хийж буй хэрэг биш юм. 2010 онд БНСУ-ын компани анх LRT хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулахдаа нэг км замыг 56 сая ам.доллароор тооцсон байдаг. Дараа нь ЖАЙКА олон улсын байгууллага метроны төслийг боловсруулахдаа км замыг 118 сая ам.доллароор барина гэсэн тооцоолол гаргажээ. Гадаад, дотоодын зарим инженерийн тооцооллоор LRT км тутамдаа 73 сая ам.долларын өртөгтэй гарсан нь ч бий. Одоогийн ТЭЗҮ-д тусгасан км тутмын өртгийг өндөр байна гэж ярьж буй хүн байна. Ер нь бол төслийн өртгийг км-ээр тооцно гэдэг өрөөсгөл ойлголт. Харьцангуй ойлголт шүү дээ. Хот төлөвлөлт муутай, дэд бүтэц хийгдээгүй газарт LRT хөнгөн галт тэрэгний өртөг хямд гарна. Саяхан Вьетнам улс хөнгөн галт тэрэгтэй боллоо гэж мэдээлсэн. Тэрхүү галт тэрэгний өртөг 830 сая ам.доллароор хийгдсэн байдаг.

13 км замыг барихын тулд зөвхөн газар чөлөөлөлт болоод хот төлөвлөлтөд 200 сая гаруй ам.доллар зарцуулсан.

Вьетнамд бүх газраа өмчилчихсөн байдгаас замын хажуугийн газрыг чөлөөлөхөд асар их зардал гарсан гэдэг. Яг үүн шиг манай Улаанбаатарт ч олон төрлийн зардал гарна. 15 буудал бүхий  18.1 км зам барихын тулд 926 сая ам.доллар зарцуулах тооцоолол бүхий төсөл. Газар чөлөөлөх зардлаас гадна өндөр хүчдэлийн шугам чөлөөлөх, зам өргөтгөх гэхчлэн бүх зардал багтаад 926 сая ам.доллар болж байгаа юм. Дээрээс нь магадлашгүй ажлын зардалд түүхий эдийн үнэ өсөх, валютын ханшийн өөрчлөлтийг ч багтаасан.

-18.1 км зам тавихын тулд чөлөөлөх шаардлагатай газрыг хэрхэн тусгасан бэ?

-Нийтдээ 700 гаруй нэгж газрыг чөлөөлөхөөр тусгасан. Нисэх, “Буянт-Ухаа 2”  хороолол орчимд 110 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах юм. Тэнд метроны депо, томоохон худалдааны төвүүд, 25 мянган  автомашины зогсоол барина. Өмнөговь, Дундговиос орж ирж бараа тээвэрлэдэг автомашинууд тухайн орчноосоо бараагаа татаж аваад буцах, эсвэл тэндээ машинаа тавьчихаад метронд суугаад хотын төв рүү орох байдлаар тооцоолсон. Түүнчлэн Хөшигийн хөндий зүгт явдаг автобус метроны депо орчимд зорчигчдоо сэлгэх боломж бүрдэнэ. Шинэ Яармаг хороолол баригдаад дуусах үед зорчигч хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ.

-LRT хөнгөн галт тэрэгний үр ашгийн тооцоог хэрхэн гарсан бэ. Хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхөх вэ?

-Бид 2050 он хүртэлх судалгааг гаргасан. LRT хөнгөн галт тэрэгний төсөл бол арилжааны төсөл биш гэдгийг энд онцолъё. Ямар ч улс оронд нийтийн тээврийн төсөл арилжааны төсөлд ордоггүй. Тиймээс энэхүү төсөл нь нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний судалсан маршрутын дагуу иргэд өдөрт 2.5 цагийг түгжрэлд өнгөрөөж байгаа. Үүнийг жилд дундажлаад тооцвол, иргэн 35 хоногийг машин дотроо өнгөрөөж байна. Дундаж наслалт 72 гэж тооцвол түүнийхээ 6.5 жилийн түгжрэлд өнгөрөөхөөр харагдаж байгаа юм.

Дээрээс нь хөдөлмөрийн бүтээмжийг харах нь зүйтэй. Нэг хүн 2.5 цагт 20.400 төгрөгийн бүтээмж алдаж байна гэсэн үг. Энэ маршрутын дагуу хувийн машин болоод нийтийн тээврээр зорчигчдын тоогоор үржүүлбэл, жилд 2.4 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол амсаж байна гэсэн тооцоо гарсан. Автомашины түгжрэлд зогсохдоо шатааж  буй шатахууныг 2.5 мотортой машинаар дундажлаад тооцвол 3.46 литр бензин зарцуулж байгаа. Энэ нь 8400 төгрөг, жилийн турш 440 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч буй юм. Жилд гурван их наяд гаруй төгрөгийн бодит хохирлоос гадна хүмүүсийн бухимдал, байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагавар гээд бүгдийг ТЭЗҮ-д тооцож суулгасан.

-Хөнгөн галт тэрэг нэвтэрснээр түгжрэлийг хэдэн хувиар бууруулах вэ?

-Түгжрэлийг 25 хувиар бууруулна гэж тооцож байгаа.  18.1 км үргэлжлэх  маршрут нь “Буянт-Ухаа-2”-оос эхлээд Яармаг, Мишээл экспо, Ажилчдын ордон, Гэгээнтэн, И-март, Цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав, 13 дугаар хороолол, Зүүн 4 замаар дайран  Сансарын тойрог хүрэх хамгийн эрчим өндөртэй газруудыг дайрахаар төлөвлөсөн.

-LRT хөнгөн галт тэрэгний шугамын суурь бүтэц, галт тэрэгний насжилтын хувьд тооцоолол хийсэн үү?

-Ер нь бол 30 жил ашиглана гэж тооцоолж байгаа. Урт хугацаанд ашиглагдах учир хөрөнгө оруулалтын зардал харьцангуй өндөр байх талтай. Цаашилбал, төсөл хэрэгжсэнээс хойш 15-16 дахь жилээсээ шууд үр ашиг өгч эхэлнэ. Суурь дэд бүтэц, тулгуурт гүүр, төмөр замын тухайд 50-100 жилийн насжилттай гэсэн үг. Хөдлөх бүрэлдэхүүний хувьд 30 жилийн насжилттай. Тэгэхээр энэ бол 21 дүгээр зуунд Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлно гэсэн үг.

-Төсвийн байнгын хорооноос тодотголд оруулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт хэр үндэслэлтэй вэ. Төсвийн байнгын хороо төсөлтэй  хэр сайн танилцаж чадсан бол?

-Улаанбаатар хотод хөгжлийн асуудал тулгамдаж байгаа энэ үед харамсалтай л санагдаж байна. Гэхдээ ойлголцолд хүрэх болов уу. Төсөлтэй нарийн сайн танилцаж, УИХ-ын гишүүдийн саналыг сонсон шийдвэр гаргах хэрэгтэй. Өр зээл ихтэй байгаа үед хөрөнгө мөнгө их зарцуулах нь хүндрэлтэй ч улс оронд тулгамдаж буй хөгжлийн асуудлыг хойш тавьж болохгүй. Учир нь  Улаанбаатар хотын нэг ч болов асуудлыг шийдсэнээр хотын хөгжлийн эрчимжилт улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах болно.

Манайд “Оюутолгой”, “Тавантолгой” гэх мэт томоохон төслүүд хэрэгждэг. Улс орны хамгийн гол зорилго бол иргэдээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах байдаг. Тийм болохоор тэр олж байгаа орлогоо яагаад иргэддээ зориулж, нэг халааснаас нөгөө рүүгээ шилжүүлж болохгүй гэж. Хамгийн гол зорилго бол иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах биз дээ. Үүнээс хойш сууж, хөрөнгө мөнгө харамлаж суумааргүй санагдаж байна.

-Төсөл хэрэгжихгүй цаг алдсанаас үүдэн ажил товлосон хугацаанаасаа хожимдохоос гадна  өөр ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Товлосон хугацаанаасаа хожимдох бол мэдээж хамгийн наад захын асуудал. Түүнээс гадна LRT төсөл дээр Хятадын зүгээс хамтран ажиллахдаа нааштай хандах магадлалтай байгаа.  Тиймээс хоёр хөрштэйгөө харилцахдаа сэтгэл хөдлөл, олон нийтийн хандлагаар  бус нарийн тооцоололд тулгуурлаж  нухацтай хандах хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

    5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ