“Норовын хүү АЛТАНТУЯА” нь Элбэгдоржийн Алтанхуяг болсон ТҮҮХ

“Норовын хүү АЛТАНТУЯА” нь Элбэгдоржийн Алтанхуяг болсон ТҮҮХ

      Ардчиллын эхний он жилүүдэд олон нам эвсэл байгуулагдах үед МУИС-ийн багш нар нэгдэн Монголын Социал Демократ Нам гэж байгуулж нарийн бичгийн даргаар нь Норовын Алтанхуяг томилогдож байв. Биофизикийн багш Н.Алтанхуягийн улс төрд орж хөл тавьсан эхлэн энэ. 

      2004 оны УИХ-ын сонгуульд М.Энхсайхнаар ахлуулсан Ардчилсан нам “Эх орон” намтай эвсэн оролцож тухайн үеийн МАХН-тай бараг ижил суудал авсан байдаг. Бараг тэнцүү суудал авсан учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын даргын суудлыг авч гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлыг Ардчилсан намын дарга М.Энхсайхан авах байв. Гэвч тэр үед нарийн бичгээр ажиллаж байсан Н.Алтанхуяг "хор" найруулж сонгуульд ямар ч оролцоогүй байсан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгосон байдаг.

Ингэж Н.Алтанхуяг болон Ц.Элбэгдорж нарын алтан ургийн хэлхээ холбогдсон түүхтэй. Ц.Элбэгдорж ерөнхий сайд болсон учир Н.Алтанхуягт шагнал бай олгогдох нь мэдээж. Тэр ч утгаар тухайн үеийн засгийн газрын Сангийн сайдын албан тушаалд биофизикийн багш мэргэжилтэй Н.Алтанхуяг томилогдож байлаа. 

Мэдээж М.Энхсайхан ерөнхий сайд болоогүй шалтгаан нь бас л Н.Алтанхуягтай холбоотой. Тэрбээр М.Энхсайханыг дараа жилийнх нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлнэ гэж хулхин дээр нь цэцэг ургуулж гал намжаасан байдаг. Гэвч 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтахуяг, Ц.Элбэгдорж нарын "хор" гүйж Р.Гончигдорж нэр дэвшиж АН-ын дарга М.Энхсайхан ар нуруундаа "хутга шаалгуулж" амаараа шороо үмхэн хоцорсон түүхтэй. 

   Н.Алтанхуягийн "хор" үүгээр ч зогсохгүй. Тэрбээр М.Энхсайханаас намын даргын суудлыг нь булаан авч Ц.Элбэгдоржийг Ардчилсан намын дарга болоход нь хамгийн том үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Гэхдээ яагаад өөрөө намын дарга болоогүй вэ гэдэг асуулт гарч ирдэг. Шалтгаан нь 2008 оны сонгуульд ялагдах магадлал маш өндөр учир энэ хохиролыг өөр дээрээ авахыг тэр хүсээгүй юм.

Түүний төлөвлөгөө ч ёсоор болж 2008 онд Ардчилсан нам ялагдсан. Намаа ялагдалд хүргэсэн Ц.Элбэгдорж ажлаа өгөх нь гарцаагүй. Энэ үед Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын алтан ургийн хэлхээ дахин нөлөөлж Ц.Элбэгдорж намын даргын ажлаа Н.Алтанхуягт өгсөн байдаг. Үүнд нь Э.Бат-Үүлээс эхлээд ардчиллын алтан хараацайнуудын нөлөөлөл их байсан л байх. 
      Гэхдээ өөрийн нам дотроо дайсан олонтой Н.Алтанхуягт алтан хараацай яагаад дэм болов гэдэг асуулт бас л гарч ирнэ. Учир юу вэ гэхээр Н.Алтанхуяг нь Э.Бат-Үүлийг 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэх ҮЗХ-ны хурал дээр дэмжих асуудал байлаа. Э.Бат-Үүл ч намын дарга Н.Алтанхуягт саналаа хэлж мань эр ч 100 хувь дэмжихээ илэрхийлж байв.

     Гэвч яндар дээрээ тийм биш байсан. Н.Алтанхуяг тээр жил М.Энхсайханыг амаар нь шороо үмхүүлсэн шигээ Э.Бат-Үүлийг бас л шороо үмхүүлсэн. Намын даргын суудал авч өгөлцсөн хоёр хүн энд байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэд бол Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нар юм. Хүний мөс маруухан, муу бүхний эхлэлийг тавигч ч гэсэн Н.Алтанхуягт нэг сайн тал байжээ.

Тэр нь ач санах ухаан байв. Тэрээр 2009 оны сонгуульд Э.Бат-Үүлийг биш намын даргын суудлаа өгч байсан Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлсэн юм. 
Хожим Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нар Э.Бат-Үүлийгээ тайвшруулахын тулд Монголын түүхэнд анх удаа энх цагийн “Улсын баатар”-аар Э.Бат-Үүлийг тодруулан шагнасан байдаг. Үүндээ ч Э.Бат-Үүл сэтгэл ханамжтай үлдсэн. Сүүлд тэрбээр хотын мээр ч болсоныг бүгд мэднэ. Ц.Элбэгдорж , Алтанхуяг хоёрын нам дотроо үүсгэн бие биенээ гэсэн алтан хэлхээ 2012 онд улам төгөлдөршиж төрийн өмч рүү дайрч эхэлсэн. Яагаад 2012 он гэж. 2012 онд Н.Алтанхуяг Монгол улсын ерөнхий сайд, Ц.Элбэгдорж Монгол улсын Ерөнхийлөгч байсан. Энэ хоёр хүнийг юу ч зогсоож чадахгүй тийм л хүч, эрх мэдлийг хуримтлуулж чадсан байсан. 

 Тэд төрөөс хийх хулгайгаа Х.Баттулга болон Сахал Д.Эрдэнэбилэг нартай хамтран гүйцэлдүүлсэн байдаг. Ганцхан жишээ хэлье. 2009 онд ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж 2012 онд засгийн газрын мэдэлд байсан Төрийн Өмчийн Хороог Үйлдвэр,Хөдөө Аж Ахуйн яаманд шилжүүлэх саналыг тавьж ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг ч ёсоор болгосон байдаг.

Тухайн үед тус яамны сайдаар Х.Баттулга ажиллаж байсан юм. Нэг үгээр хэлбэл Монгол улсын төрийн бүх өмч Х.Баттулгын мэдэлд шууд хамааралтай болж эхэлсэн юм. 

Энэ үед Х.Баттулга нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээ гэгчээр халхавчлан Сахал Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си” компанид үнэгүй шахам өгсөн байдаг. 

Энэ бол Н.Алтанхуягийн Цахиагийн Элбэгдорж, Халтмаагийн Баттулга, сахал гэгдэх Должингийн Эрдэнэбилэг нартай үгсэн хуйвалдаж төрөөс хэдэн их наядын хөрөнгө хулгайлсан урт түүхийн жим эхэлсэн юм. 

Үргэлжлэл бий...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 1 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нийцлийн менежмент, авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нийцлийн менежмент, авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна