Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан энэхүү тэмцээн энэ жил дунд, ахлах гэсэн хоёр насны ангилалд явагдаж байгаагаараа онцлогтой.
“Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээний I шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 9754 сурагч оролцсон бол шигшээ тэмцээнд 38 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгарчээ. Улмаар Хан-Уул дүүргийн лаборатори 115-р сургууль Нийслэлийн шилдэг сургуулиар тодорлоо.
10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй тус тэмцээний гол зорилго багийн спортоор дамжуулан хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, тэдэнд хамтач үзэл санаа, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, гар бөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд, багачуудын ур чадварыг нэмэгдүүлэх, тив, дэлхийд өрсөлдөх чадвартай тамирчин бэлтгэхэд оршдог.
Өчигдрөөс эхлэн УДШ-ийн гадаа Ардчилсан намын гишүүд жагсаж байгаа. Харин өнөөдрөөс тэдний жагсөаалыг эсэргүүцэн бас нэгэн жагсаал замынх нь эсрэг тал...
© 2013-2021