НББХ: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо

НББХ: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамжийг батлав

    Эхлээд Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсгийн удирдамжийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нар ажиллаж буй юм. Ажлын хэсэг хүүхдийн эрх, хүүхдийн хөгжил, хамгааллын 2020-2022 оны үйл ажиллагаанд долоон чиглэлээр хяналт шалгалт хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох дүрэм журам хэрэгжиж эхэлснээс хойшхи үйл ажиллагааг хамрах юм.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсов

    Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан.

    Танилцуулгадаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Улсын Их Хурлаас томилогдсон Засгийн газар, даатгуулагч, ажил олгогч гурван талыг төлөөлсөн тус бүр гурав, нийт есөн гишүүнтэй гээд тус зөвлөл 2021 онд есөн удаа хуралдаж, холбогдох асуудлыг хэлэлцэн, 24 тогтоол баталсан. Тухайлбал, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох тухай, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллын хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тогтоох тухай, Нэрийн дансны 2021 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай гэсэн нийтээр заавал дагаж мөрдүүлэх таван тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн… Капитал банкны Нийгмийн даатгалын санд төлөх төлбөрийг барагдуулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, дөрвөн тогтоол гарган, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан гээд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

    Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланд шинжилгээ хийсэн талаар гишүүдэд бичгээр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны “Системчилсэн үнэлгээ хийх тухай” 05 дугаар тогтоолын дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланд Улсын Их Хурлын Тамгын газраас дүн шинжилгээ хийсэн бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь хуулиар олгосон чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын Их Хурал, Засгийн газраас үүрэг, чиглэл болгосон тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар, Байгууллагын үйл ажиллагаандаа системчилсэн үнэлгээ хийсэн эсэх асуудлыг хамруулан гүйцэтгэсэн байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Д.Батлут, Б.Пүрэвдорж, Ц.Идэрбат, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, сангийн хөрөнгийг хадгалж буй байдал, Нийгмийн даатгалын сангийн Капитал банканд байршуулсан хадгаламжийн хөрөнгийг холбогдох яам, агентлагийн төсвийн эрх захирагч нар шийдвэртэй арга хэмжээ авч буцаан авах талаар болон Чингис хаан банкны авлагатай холбоотой тодруулсан. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Үндэсний аудитын газраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланд аудит хийгээд хязгаарлалттай дүгнэлт гарсан байна. Хуулиар хязгаарлалттай дүгнэлт авах юм бол хариуцлага хүлээдэг. Үүн дээр хэн, ямар хариуцлага, хүлээх вэ гэдгийг тодруулж, хариулт авлаа. Мөн олон акт, албан шаардлага, зөвлөмжүүд, өндөр дүнтэй дүгнэлтүүдийн 90 хувь нь банктай холбоотой буюу  Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгийг банкуудад байршуулаад авч чаддаггүй асуудлууд байна. Эдгээр банкуудаас хамгийн том нь Капитал банкны 104 тэрбум төгрөгийн авлага 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 73.9 тэрбумын үлдэгдэлтэй байна. 46 үл хөдлөх хөрөнгийг 22.1 тэрбум төгрөгөөр үнэлэн авчээ. Үүнээс 30 үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлж аваагүй гэж Аудитын тайланд дурьдсан байна гээд яагаад нэр шилжүүлж аваагүй вэ гэдгийг, мөн Чингис хаан банкны авлага 2021 онд 35 тэрбум төгрөгөөр 12 сарын хугацаатай, сар бүр төлөх хуваарь гарсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Үүн дээр хариуцлага тооцсон уу. Бусад банкнуудаас 5.4 тэрбум төгрөгийн авлага өнөөдрийг хүртэл хуримтлагдсан байна. Үүнийг хэрхэн авах вэ гэдгийг тодруулж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа болон тус зөвлөлийн гишүүд хариулт өгөв.

Тайланг сонссоноор Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Улсын Их Хурал, Засгийн газраас Сангуудийн үйл ажиллагааг хумих, үр дүнтэй байлгах чиглэл барьж буй учир үйл ажиллагаа хуульд нийцүүлэн сайжруулахыг чиглэл болгов.

Ажлын хэсгийн тайланг сонслоо

    Үргэлжлүүлэн Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийн явцын тайланг сонссон. Тайлангийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа танилцуулав.

Тэрбээр, 2021 оны 12 дугаар сарын байдлаар асрамжийн газруудад нийт 400 орчим асруулагч асруулж, энэ салбарт 250 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна гээд төрийн болон хувийн ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах хүрээнд Ахмад настны үндэсний төв, Увс аймаг дахь Баруун бүсийн ахмад настны асрамж, үйлчилгээний  төв, Ватиканы Католик шашны Төлөөлөгчийн газрын харьяа Эмэгтэйчүүдийн ахмад настны асрамжийн газар,  Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж, үйлчилгээний төв, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Батгэрэлт-ирээдүй” төрийн бус байгууллагын асрамжийн  газар, Геронтологийн үндэсний төв, ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан “Наян зургаа дөрвөн зуу” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан талаараа танилцууллаа. Түүнчлэн, аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажилласан талаар болон “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан үр дүнгийн талаар, мөн Ажлын хэсгээр шийдвэрлэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгмийн хамгааллын чиглэлийн ажил, шийдвэрлэсэн бусад асуудлын талаар танилцуулсан.  

    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, М.Оюунчимаг нар асуулт асууж, санал хэллээ. Тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ахмадуудын өмнө тулгамдаж буй асуудал нь мөнгө санхүүтэй холбоотойгоор шийдвэрлэгдэх асуудал байгаа учир 2023 оны төсөвт аль санхүүжилтийг тусгаж шийдвэрлэх боломжтойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулж, хариулт авахын зэрэгцээ Ажлын хэсэг хариуцлагатай, сайн ажиллаж буйг тэмдэглэж, Ажлын хэсэг ажилласны дагуу цаашид авах арга хэмжээг шийдвэрлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгснөөр хуралдаан өндөрлөсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн нээлттэй сонсгол зохион байгууллаа

    ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн нээлттэй сонсгол зохион байгууллаа