Ардчилсан намын бүлгийн хурлаар Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Тус нам нь дотроо хоёр хуваагдсан гэж яригдаж байгаа ч анхан болон дунд шатандаа нам нэг талдаа байгаагаа харуулан улс орон даяар өчигдөр Ардчилсан Намын бүх гишүүдийн Онц хурал болсон. Энэ үеэр АН-ын Бүлгийн даргаар Д.Ганбат ажиллах ёсгүй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлсэн байна.
Харин Д.Ганбат өөрийгөө "Би жинхэнэ бүлгийн дарга, намайг хэн ч огцруулж чадахгүй. Тийм хууль зүйн үндэслэл байхгүй. Би ажлаа хийж байгаа" гэж мэдэгдэж байгаа аж.
Өчигдрөөс эхлэн УДШ-ийн гадаа Ардчилсан намын гишүүд жагсаж байгаа. Харин өнөөдрөөс тэдний жагсөаалыг эсэргүүцэн бас нэгэн жагсаал замынх нь эсрэг тал...
© 2013-2021