Х.Баттулга VS Ц.Элбэгдорж

Х.Баттулга VS Ц.Элбэгдорж

      200 мянган гишүүнтэй гэх ч албан ёсоор 150 мянган гишүүний нэрийн бүртгэлтэй Ардчилсан намын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 120 мянган хүний санал авч, ялалт байгуулсан. 120 мянган хүний дэмжлэг гэдэг нэг намын байтугай улсын сонгуулийн хувьд ч "маш том" тоо. Сонгуулийн дүнг АН Их хурлаараа батламжлан,  Улсын дээд шүүхэд "АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэх"-ээр хандсаны дагуух УДШ-ийн нийт шүүгчдийн хурал маргааш (2022.05.20) болно.

"Шүүх ямар шийдвэр гаргахыг эрх баригч намынхан, төрийн өндөр албан тушаалтнууд шийддэг" гэх хэвшмэл ойлголтоор Ардчилсан намын гишүүд УДШ-ийг шударгаар ажиллахыг сануулан өнөөдрөөс тус шүүхийн байрны гадна тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байгаа. Энэ хүрээн дэх агуулгыг дор уншуулъя. 

Нөгөө талаас, намынхаа гишүүдийн 90 хувийнх нь дэмжлэгийг авсан Х.Баттулгыг АН-ын дарга болгохын эсрэг тус намаар овоглосон лидерүүд, УИХ-ын гишүүд нь ч хүчээ нэгтгээд байгаа. Тэдний гол тоглогч бол Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ. Түүнийг УДШ "АН-ын даргаар бүртгэх боломжгүй" хэмээн тогтоол гаргаснаар С.Эрдэнэд энэ хүрээндээ алхам хийх боломжгүй болсон.

Тиймээс "АН-ын дарга" гэх нэрийг хэн нэгэнд шилжүүлэх шаардлагатай болсон бөгөөд тэр хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэх мэдээлэл байна.

      Тодруулбал, Ерөнхийлөгчийн албанаасаа буугаад 2020 оны 11-р сард АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн тэрбээр нам гүмхэн хоёр жил орчим болоод, саяхан буюу 2022 оны 5-р сарын 16-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон. Түүнчлэн сүүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод нийгмийн сүлжээгээр "АН-ын эв нэгдэл, шинэчлэл" гэх агуулгыг маш идэвхитэй ярьж, бичиж байгаа нь "АН-ын дарга" гэх хүчин төгөлдөр бус албыг хүлээн авахаар тохиролцсоных нь баталгаа мэт харагдана. Түүнчлэн, Л.Гантөмөр, Ч.Өнөрбаяр, Х.Тэмүүжин нарын нэгийг генсекээ болгохоор тохирсон гэх мэдээлэл ч тус намын нөлөө бүхий хүмүүсийн дунд яригдаж байна. 

Хэрэв АН-ын дарга гэх албанд С.Эрдэнийн оронд Ц.Элбэгдорж ирвэл Х.Баттулгад саналаа өгсөн 120 мянган гишүүнээс ямар үйлдэл гарах, УДШ-ийн шийдвэрт нийтлэлийн эхэнд дурдсанчлан, эрхбаригчид хэрхэн нөлөө үзүүлэх, Х.Баттулга ба Ц.Элбэгдорж гэх МУ-ын Ерөнхийлөгч асан 2 хүний "тулаан" эхлэх, хэр их хугацаа зарцуулах гээд олон асуудлууд урган гарна. 

Цаг хугацаа сунжрахын хэрээр сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх чадамжгүй байгаа АН-ын хүч, нөлөө улам хумигдах, цаашлаад гишүүдийнхээ ч дэмжлэггүй болох эрсдэл хүлээж байна.  Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй дүрэмтэй ч МУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн нөлөөлөл эрх баригч намд С.Эрдэнийнхээс илүү хүчтэй бий нь ойлгомжтой бөгөөд АН-ын хувь заяаны асуудалд илүү хүчтэй бүлэг эсрэгцэх үйлдлүүдийг хийх нь ерөнхийдөө тодорхой болоод байна. 

        Жишээлэхэд л, өдгөө 13 гишүүнтэй гэх УИХ-ын АН-ын бүлгээс Ш.Адыша, А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан нараас бусад нь С.Эрдэнийн "талд" байгаа нь ил харагддаг бөгөөд УИХ дахь намын бүлгийг Ц.Элбэгдорж удирддаг болно гэсэн үг юм. Тэр хэрээр хууль батлах институц дэх нөлөөллөөрөө дамжуулан "юу хийх"-ийг бас таахын аргагүй... 

Эх сурвалж: Цахиур.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ургамлын тос үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахыг зорьж байна

    Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ургамлын тос үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахыг зорьж байна