Нэгэн цагт АН-ын даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж Ардчилсан намын дотор үүссэн асуудлаар өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлсэн. Ингэхдээ гол буруутан нь Ардчилсан нам бус харин МАН мэтээр ярьсан нь Ерөнхий сайд асан С.Баяр “эгдүүцлийг” хүргэв.
Тэрбээр ийн жиргэжээ. "Эбий даргын лайв. Зөв. Улсаа хөгжүүлэх, АН-ыг нэгтгэх чухал санаа олон хэлэв. Гэвч ярих зуураа АН-ын хашаа давуулан МАН, мань мэт рүү элс чулуу тувт цацах юм. Боль. Мань мэт танд, та бүхэнд сайныг хүснэ. Эхлээд хашаа хашаандаа учраа олцгооё. Бурууг өөрөөсөө, бөөсийг бандгаасаа" гэжээ.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021