Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудын саналыг сонслоо

Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудын саналыг сонслоо

 Өнгөрөгч даваа гаригт (2022.05.23) эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол өнөөдөр (2022.05.25) улс төрийн намуудын удирдлагуудын саналыг сонсох ээлжит хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Ирэх баасан гаригт (2022.05.29) ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд буй юм.

    Цуврал хэлэлцүүлгийн зорилго нь улс төрийн намуудаас болон иргэдийн жагсаал, цуглаанаас гарсан санал, шаардлагын дагуу сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх саналыг сонсоход чиглэж байна.

    Өнөөдрийн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ажилласан. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриан дор Д.Сүхбаатарын талбайд болсон тайван цуглаанд оролцсон иргэдийн төлөөллөөс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын нийт гишүүдэд ирүүлсэн шаардлагыг уншиж танилцуулав.

    Шаардлагад,

-Улсын Их Хурлын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, ингэхдээ хамгийн багадаа гишүүдийн 50 хувийг нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгодог болгох;

-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчсөн, улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд буюу 20000 гаруй иргэд эвлэлдэн нэгдсэн байхыг шаардсан Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болгох;

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд Үндсэн хуульд нийслэлийн нэрийг тухайлан заахаас татгалзаж, эдийн засгийн тулгуур төв, хотуудыг байгуулах боломж бүрдүүлэх;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, төрийн захиргааны зардлыг бууруулах, зах зээлийг зохиомол хил хязгааргүйгээр нэгтгэснээр орон нутагт ажиллах, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх;

-Аливаа хотын даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийнх нь саналаар сонгодог болгох гэсэн чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тусгасан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын засаглалтай орнуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх эсэх;

-Улсын Их Хурлын гишүүд сайдын албан тушаал хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөх эсэх;

-Улсын Их Хурлыг хамтын хариуцлага хүлээлгэж, Ерөнхий сайдаа дэмжих олонхгүй болсон тохиолдолд Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч тараах бодит боломжийг бүрдүүлэх эсэх;

-Ерөнхийлөгчийг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгон ирүүлсэн зохих тооны төлөөлөгчдийг оролцуулан Улсын Их Хурлын өргөтгөсөн чуулганаас сонгох эсэх зэрэг асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлж, зохих санал, дэмжлэгийг авсны үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг Улсын Их Хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх шаардлага тавьжээ. Түүнчлэн шаардлагуудыг бодит ажил хэрэг болгохын тулд дээр дурдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэх асуудлын дараалалд оруулан хэлэлцэж,  Улсын Их Хурлыг ажлын тав хоногт завсарлуулан, гишүүд тус бүрээр тус тусын тойргийнхоо иргэдэд танилцуулах ажлыг гүйцэтгүүлэх замаар хэлэлцүүлгийг яаралтай зохион байгуулах, шаардлагын хариуг ажлын тав хоногт багтаан өгөхийг шаардан, заасан хугацаанд хариу эс өгвөл Улсын Их Хурлыг тараах дараагийн шатны тэмцлийг хийх болно гэсэн байна.  Дээрх шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн юм.

    Хэлэлцүүлэгт Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон цөөнхийг төлөөлсөн гишүүд, улс төрийн намуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улс төрийн 20 гаруй намын төлөөлөл оролцон хэлэлцүүлэг хийсэн талар болон хэлэлцүүлгээс гурван чиглэлээр шаардлага гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн талаар хэллээ. Тэрбээр мөн хэлэлцүүлгээс хөгжлийн бодлого, зорилгод нийцсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн зэрэгцээ Сонгуулийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль болон бусад холбогдох хуулийн хэлэлцүүлэг, шаардлагатай өөрчлөлтийг цогцоор нь хийх,  Улсын Их Хурлын өнгөрсөн найман удаагийн сонгуулийн долоод нь хэрэглэж, өнөөгийн нөхцөлд хүргэсэн мажоритар буюу олонхыг төлөөлөх сонгуулийн тогтолцоог нэн тэргүүнд өөрчилж, парламентын ардчилалтай, хөгжингүй орнуудын нийтлэг жишгээр хувь тэнцүүлэх сонгуулийн тогтолцоог бий болгох зэрэг шаардлага гаргаж, хүргүүлсэн хэмээв.

    

    Үргэлжлүүлэн нийт оролцогчдын дунд нээлттэй ярилцлага өрнүүлэн, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсний дараа  Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэлцүүлгийг хааж дүгнэлт хэлэв. Тэрбээр улс төрийн 26 намын дарга, төлөөлөл хүрэлцэн ирж, давхардсан тоогоор 21 хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн гээд улс төрийн намуудын төлөөлөл ерөнхийдөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юм байна. Тухайлбал, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат дэмжиж байна, гэхдээ тооцоо судалгааг сайн хийх, Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг шинэчлэе гэвэл зоригтой хөдлөх хэрэгтэй, хоёр танхимтай парламенттай болохыг дэмжиж байна, Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл дэмжиж байна, Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт өөрсдөдөө зориулж хууль өөрчилж болохгүй шүү, гэхдээ дэмжиж болно гэдгээ илэрхийллээ. Хөгжлийн хөтөлбөрийн намын Нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол цаашаа явах боломжгүй болсон, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өөрчлөлтийг хийвэл хийсэн шиг хий, Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэсэн агуулгаар үг хэллээ. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Т.Төмөрсүх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудаа илүү тодорхой болговол улс төрийн намууд дэмжих боломжтой, өөрчлөхөөр бол 6.2 дах заалтыг өөрчлөх хэрэгтэй, Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа хэрвээ өөрчлөхөөр бол мөн 6.2 дахь заалтыг өөрчлөх, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат хэрхэн өөрчлөх талаар эрх баригч нам саналаа гаргаж тавиад хэлэлцүүлэгт оруулах хэрэгтэй гэсэн агуулгаар саналаа хэлсэн бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар өөрчилснөөр ирээдүйн хөгжлийг авчрана гэдэгт хатуу байр суурьтай байдгаа, Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ард иргэд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын саналыг сонссоно, өөрчлөнө гэх юм бол өөрчилж болно гэсэн санал хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь нар Ардчилсан намын бүлгийг төлөөлж үг хэлсэн. С.Одонтуяа гишүүн дэмжиж буй байр суурь илэрхийлсэн, ХҮН намын дарга Т.Доржханд дэмжинэ гэдгээ тодорхой хэлж, уриалан, улс төрийн байр суурь илэрхийллээ гэв.  

Тэрбээр мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэгт Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар 2022 оны 5 дугаар сарын 30-ны дотор Улсын Их Хуралд дүгнэлтээ танилцуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. 30-ны дотор дүгнэлтээ танилцуулснаар цаашид үргэлжлэх үйл явц тодорхой болно хэмээв.

    Хэлэлцүүлгийн чиглүүлэгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төгсгөлд нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан зэрэг зарим нэг улс төрийн намын удирдлагын хэлсэн үгнээс Улсын Их Хурлын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтөд саад болж байна гэсэн ойлголт төрлөө. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийг, тэр дундаа сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бүрэн дэмжиж байгаа. Тиймээс ч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Ажлын хэсгийг шуурхай байгуулж, цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж буйг тодруулж хэлэв

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ