“Моннис”-ийн сурагчдын автобус нийлүүлэх "ЛУЙВАР" ба Б.Чулуунбаатарт олгож буй намын “ДАВУУ ЭРХ”

“Моннис”-ийн сурагчдын автобус нийлүүлэх "ЛУЙВАР" ба Б.Чулуунбаатарт олгож буй намын “ДАВУУ ЭРХ”

    Моннис групп маш том “АРТАЙ”, шийдвэр гаргагчдын “НӨЛӨӨТЭЙ”. Тиймдээ ч зөвхөн өөрсдөдөө зориулж тендер “зарлуулдаг” бололтой. Тэгвэл Моннис Группын Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Б.Чулуунбаатар, “Моннис Моторс” ХХК-ийн захирал Г.Мөнхбаатар  нар хэрхэн ТӨСВИЙН МӨНГИЙГ УГААЖ, хэрхэн яаж, зальжин аргаар “ЗАВШДАГ болохыг ганцхан жишээгээр энд сийрүүлье. 

 

“Моннис Моторс” ХХК-ийн 200 автобус 25 болж болж “ХУГА” буурав

Нэг талаас хотын түгжрэлийг бууруулах, нөгөө талаас сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 2020 оны хичээлийн жилд 200 сурагчдын автобус үйлчилгээнд явуулна гэж шийдвэр гарч тендер зарлахад “Моннис Моторс” ХХК шалгарсан байдаг. Өөрөөр хэлбэл 23,5 тэрбум төгрөгийн тендерийг ямар ч өрсөлдөгчгүйгээр авав. Гэтэл цар тахал, хил гааль хаалттай гэх шалтгаанаар өнөөх 200 автобус 75 болж “ХУГА” буурав. Одоо үнийн өсөлт гэх шалтгаанаар 75 автобус нь 25 болж “нам уналаа”. 2020 оноос хойш “Моннис Моторс”  ХХК таван л автобусыг Хотод хүлээлгэн өгөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл анх гэрээгээр 200 автобус хүлээлгэн өгөх атал зөвхөн 5-ийг. Харин тендерийн үнэд өөрчлөлт оруулж, үнийн дүнг нэмбэл 75 автобус нийлүүлнэ, эс бөгөөс  25-ийг  хүлээлгэн өгөхөөр ярьж байгаа аж. 

 

“Моннис Моторс” ХХК-д “зориулж” 5.4 тэрбум төгрөгийн тендер зарлажээ

Г.Мөнхбаатар захиралтай “Моннис Моторс” ХХК тендер “ХУСАГЧ” болохыг дараах тендер зарласан байдлаас харж болно. Өмнөх гэрээ, тендерийн гүйцэтгэл  хийгдэж дуусаагүй байхад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн тэргүүтнүүд сурагчдын автобус нэн шаардлагатай гэх шалтгаанаар зөвхөн “Моннис Моторс” ХХК-д “зориулж” 5.4 тэрбум төгрөгийн тендер зарласан байх юм. Энэ тендер Моннист зориулсан гэлтэй. 

Тендерийг 2022 оны 04-р сарын 20-ны өдөр зарлаж энэ онд санхүүжүүлэх дүн  нь 1.5 тэрбум хэмээн тусгажээ. Гэвч 2022 оны 05-р сарын 24-ны өдөр тендерт өөрчлөлт оруулж уг төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолтыг захиалагчаас баталгаажуулж ирүүлэх хүртэл тодорхойгүй хугацаагаар өөрчлөлтийн хүсэлт гаргасан байна. 

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгийн баталсан тендерийн бичиг баримтад “DONGFENG хойд тэнхлэгтэй, Eaton хурдны хайрцагтай, Jingyida урд тэнхлэгтэй” байхаар, мөн 2019, 2020, 2021 онд Монгол Улсад сургуулийн автобус нийлүүлж байсан туршлагатай байх шалгуур тавьсан нь яах аргагүй Моннист зориулж. Өөрөөр хэлбэл Dongfeng автобусыг ганцхан “Моннис Моторс” компани оруулж ирдэг шүү дээ. 

Ингэж л яам нь хувийн хэвшилтэйгээ “ХУЙВАЛДАЖ” төсвийн мөнгийг тендер нэрээр “ШАМШИГДУУЛДАГ” жишээ энэ. 

 

Тансаг загварын ЖИПТЭЙ дүйцэхүйц үнэтэй сурагчдын автобус

Хотын дарга асан, одоогийн шадар сайд С.Амарсайхан, Моннис группт давуу байдал олгосон нь үнэн. Одоо БШУЯ нь хүртэл оролцож байна. Тэгвэл тэд худал хэлсэн ч хоёр алхахгүй “үнэнд гүйцэгдэх” нь тэр. Сурагчдын автобусны нэг бүрийн үнийг одоогийн шадар сайд С.Амарсайхан ч тэр Моннис ч тэр “НУУДАГ”. Тэгвэл  alibaba.com сайтад тавигдсан Dong Fenf Motor Indutry компанийн сургуулийн автобуснуудыг үнийг харвал хамгийн үнэтэй нь 113,000 ам.долларын үнэтэй. Уг автобус нь 24 хүүхдийн суудалтай, тансаг кабинтай, түлшний зарцуулалт багатай зэрэг давуу талтай аж. Харин Моннис компанийн 52 хүүхдийн суудалтай автобусны хамгийн өндөр ханштай нь 72,500 ам.доллар байгаа гэх.

      Шадар сайд С.Амарсайхан Моннис компанийг цээжээрээ хамгаалж өмөөрөв. Тухайн үед хотын дарга байхдаа тэрбээр  “20 тэрбум төгрөгийг 75 автобусанд хуваагаад үз” гэв. Ингээд бодвол нэг бүрийн үнэ нь 267 сая төгрөг буюу 93.4 мянган ам.доллар болж байна. Энэ бол“Мөнхада”, “Таванбогд моторс”-ийн борлуулдаг цоо шинэ жип автомашинтай дүйцэхүйц үнэ. Тодруулбал Моннис-ийн оруулж ирэх сурагчдын автобус Тансаг загварын жиптэй дүйцэхүйц үнэтэй аж. 

 

МАН-ын бага хурлын гишүүн Б.Чулуунбаатарт олгож буй “ДАВУУ ЭРХ” биш биз

Моннис группийн ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Б.Чулуунбаатар МАН-ын Бага хурлын гишүүн. Иймээс бизнесийн талаар ч тэр, улс төрийн нөлөөллөөр ч тэр намдаа нөлөөлөх хэмжээний хүн. Магадгүй түүнийг бага хурлын гишүүн учраас “давуу эрх” олгож, зөвхөн түүнд зориулж тендер зарладаг юм биш биз гэх хардлага байна. Үгүй гэх ч үндэслэл алга.

Харин энэ давуу эрхээ хотын дарга асан, шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нараар “гүйцэтгүүлж” байж мэдэх. 

Төр.мн сайт дараагийн дугаарт шадар сайд С.Амарсайхан Моннис групптэй хэрхэн “ХАЛААС” нэг болох, Моннис Моторс группын Хөгжлийн банкны зээлийн асуудлыг хөндөн хүргэх болно. 

Төр.мн
Б.БАДАРЧ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажил эхэлнэ

    Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажил эхэлнэ