“Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аваргаар Орхон аймгийн “Эрдэм I” баг шалгарлаа

“Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аваргаар Орхон аймгийн “Эрдэм I” баг шалгарлаа

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран сурагчдын дунд “Парламентын боловсрол” сэдэвт илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнийг 2022 оны 5 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

    Тус тэмцээний аваргын төлөө мэтгэлцэх төгсгөлийн шатны шалгаруулалт өнөөдөр (2022.05.30) Төрийн ордонд болов.

    Төгсгөлийн шатны шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн. Тэрбээр “Энэ удаагийн мэтгэлцээнд нийт 64 багийн 192 сурагч оролцсон. Баг тус бүр гурван оролцогчтой өрсөлдсөн байна” гээд аймаг, орон нутгаас буюу Орхон, Дорноговь, Дархан-Уул зэрэг аймгаас ирж, нийслэлийн үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдсөн болон мэтгэлцээнд оролцсон нийт сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарт баяр хүргээд “Парламентын боловсрол” хөтөлбөр, мэтгэлцээний зорилго залуу үеийнхнийг илүү хэрсүү, оновчтой дүгнэлтэд үндэслэн сонголт хийх, сонгосныхоо дараа зөв шаардлага тавьж, төрийг удирдах үйл хэрэгт хамтран оролцох чадвартай, хариуцлагатай иргэд болгон төлөвшүүлэхэд чиглэж буйг хэллээ. Мөн мэтгэлцээнд оролцож мэдлэг чадвараа дээшлүүлсэн төдийгүй өөрсдийн дуу хоолойгоо төр засагт, нийт нийгэмд сонсгож чадсан хүүхдүүдээр бахархаж буйгаа тэмдэглээд энэ үйл ажиллагаанаас сурсан, мэдсэнээ улам гүнзгийрүүлэн судалж, илүү сайхан нийгмийг, илүү хүмүүнлэг дэлхий ертөнцийг бүтээх үйл хэргийн эзэд болохыг хүсэн ерөөв.  Мэтгэлцээнийг зохион байгуулж, хамтран ажиллагсдад мөн талархал илэрхийллээ.


    Швейцарын Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Мейер-Биш мөн мэтгэлцээнийг нээж үг хэлэв.  Парламентын үйл ажиллагааны үндсэн дөрвөн чиг үүргийг мэтгэлцэгч хүүхдүүдээс сонсохын зэрэгцээ мэтгэлцээнд оролцсон хүүхдүүдийг Монголын ирээдүйн парламентын гишүүд гэж харж буйгаа тэмдэглэн, “Парламентын боловсрол” хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд хамрагдаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг зорилгынхоо талаар тэрбээр товч танилцуулсан юм.  

    Дараа нь мэтгэлцээнд сурагчдаа бэлтгэсэн багш нарыг төлөөлж Орхон аймгийн 5 дугаар сургуулийн түүх, нийгэм судлалын багш Д.Гантуул, мэтгэлцээнд оролцсон сурагчдыг төлөөлж шилдэг илтгэгчээр шалгарсан ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч М.Мөнх-Эрдэнэ нар сэтгэгдлээ хуваалцав.


    Ингээд мэтгэлцээний төгсгөлийн шатанд тунаж үлдсэн Орхон аймгийн “Мэргэд” баг болон, “Эрдэм I” багийн хооронд тэргүүн байрын төлөөх тоглолт эхэлллээ. Багууд нотлогч болон няцаагч байр сууринаас “Ардчилсан нийгэмд өрсөлдөөн нь хамтын ажиллагаанаас илүү хөгжлийн түлхэц болдог” сэдвийн хүрээнд эн тэнцүү мэтгэлцэв.  

    Тоглолт дууссаны дараа шүүгчид багуудын тоглолттой холбогдуулан алдаа оноо, амжилтын талаар санал, зөвлөмж, шүүмжээ хуваалцаад аваргаар Энхтайваны Энхжин,  Уранчимэгийн Долгорсүрэн, Батсайханы Минжбадам нарын бүрэлдэхүүнтэй Орхон аймгийн “Эрдэм I” баг шалгарсныг зарлалаа.

    Тэмцээний 2 дугаар байранд Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарсан бол 3 дугаар байранд Улаанбаатараас оролцсон“Абсолют Франклин”, Дархан-Уул аймгийн “Титэм” баг тус тус шалгарсан. Тусгай буюу шагналт байранд Орхон аймгийн “Орхон” баг, мөн тус аймгийн Эрдэм II” баг, Улаанбаатараас оролцсон “Атлантис”, “Импакт” багууд шалгарчээ.

    Дээрх шилдэг найман багт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Швейцарын Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Мейер-Биш нар шагналыг нь гардууллаа.

    Энэ үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын дунд илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон хүүхдүүд болон тэднийг бэлтгэсэн багш нар маш идэвхтэй байлаа. Ур чадварын хувьд ч сайн байна. Энэ удаагийн мэтгэлцээнд 64 баг оролцуулахаар зар тавихад тэр өдөртөө 64 баг шууд бүрдсэн. Энэ нь хүүхдүүд ямар ч мэтгэлцээнд бэлтгэлтэй байгааг харуулж буй хэрэг. Хот, хөдөөгийн олон сургуульд мэтгэлцээний клубүүд ажилладаг юм байна. Эдгээр клуб, сургалтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газраас дэмжиж ажиллана. Мэтгэлцээнд оролцож буй хүүхдүүдээс харахад бидний ирээдүй үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ мэддэг, идэвхтэй иргэд болон төлөвшиж буй юм байна” хэмээн дүгнэж хэлэв.

    Мэтгэлцээн өндөрлөсний дараа сурагчид Төрийн ордонтой танилцах аялалд хамрагдав. Харин багш нарыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хүлээн авч, уулзан саналыг нь сонсож, ярилцлаа. Энэ үеэр багш нараас багш нарын дунд мэтгэлцээний тэмцээн зохион байгуулах, багш нарт зориулсан сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах хүсэлт гаргасныг Л.Өлзийсайхан дарга бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэн мэтгэлцээнд хүүхдүүдээ бэлтгэж оролцуулсан багш нарын сургуулиуд руу талархлын бичиг хүргүүлнэ, дараагийн мэтгэлцээнээр шилдэг илтгэгч багш нарыг тодруулна 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийтийн тээврийн парк шинэчлэлийг НИТХ-аас дэмжлээ

    Нийтийн тээврийн парк шинэчлэлийг НИТХ-аас дэмжлээ