Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 50, аюулт үзэгдэл, ослын 2 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 50 иргэний аюулгүй байдлыг хангаж, 318 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/399 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 1191 техник хэрэгсэл, 569 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллаласан байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
