Энэтхэгийн зохиолч Наяантра Сахгалын "Индра Ганди-Захирах зөн" бүтээлийг Отгонтэнгэр их сургуулийн багш нар орчуулсан бөгөөд тус номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Номонд Энэтхэг улсын гурав дахь ерөнхийлөгч, алдартай улс төрч эмэгтэй болох Индра Гандийн намтар түүхийг өгүүлдэг аж. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол улсын гавьяат багш, ОТИС-ийн үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхорол санаачлан, ерөнхий редактораар ажилласан байна.
Мөн энэхүү номыг монгол хэлнээ хөрвүүлэх төслийн багт Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургууль, Англи хэлний тэнхим, Сэтгүүл зүй - Олон улсын харилцааны тэнхимийн багш нар ажиллажээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC




