Ээлжийн амралтаа авахаар төлөвлөж буй хүмүүсийн заавал мэдэх ЗҮЙЛС

Ээлжийн амралтаа авахаар төлөвлөж буй хүмүүсийн заавал мэдэх ЗҮЙЛС

Та ээлжийн амралтаа авахаар төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна хэмээн Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Хэдэн жил ажилласнаасаа шалтгаалж ээлжийн амралтын хугацаа уртасдаг.

Зарим хүн ээлжийн амралтаа авчхаад “Юу ч хийсэнгүй, нэг мэдэхэд л дуусчихлаа” хэмээсээр ажилдаа буцаж орох нь бий. Угтаа бол ээлжийн амралтын хугацаа нь хувь хүн ажлаасаа бүрэн холдож, бүтэн жил тасралтгүй ажилласан өөрийнхөө урам зориг, эрч хүчийг сэлбэх боломж юм.

Гэтэл энэ өдрүүд эхлээд л дуусчхаж байгаа юм шиг санагдах нь харамсалтай. Шалтгаан нь юу вэ гэж үү? Төлөвлөгөөгүй байдалтай шууд холбоотой юм. Ингээд Лондонгийн Эдийн засгийн сургуулийн зан үйлийн шинжлэх ухааны дэд профессор, Лаура М.Жирж, Корнеллийн их сургуулийн Байгууллагын зан үйл судлалын дэд профессор Ванесса Бонн нарын “Harvard Business Review”-д бичсэн нийтлэлд ээлжийн амралтыг хэрхэн өнгөрөөх нь үр дүнтэй талаар өгүүлснийг хүргэе.

ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮМҮҮСТ АЖЛААСАА ХАЛШРАХ ШИНЖ ТЭМДЭГ НЭМЭГДСЭН ТАЛААР СЭТГЭЛЗҮЙЧИД АНХААРУУЛААД БУЙ

Амралтаа авахаасаа өмнө юу хийхээ төлөвлөж, хувийн тэмдэглэл хөтөлсөн хүмүүс огт төлөвлөдөггүй хүмүүсээс илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун байдгийг олон судалгааны үр дүн харуулж байна.

Цар тахлын үед хүмүүст ажлаасаа халшрах шинж тэмдэг нэмэгдсэн талаар сэтгэлзүйчид анхааруулаад буй. Тэгвэл үүнээс сэргийлэх нэг арга нь ажлаасаа түр зуурын амралт авах, ээлжийн амралтаа зөв зүйтэй өнгөрөөх юм.

Зарим хүн ээлжийн амралтаа хийцгүй, юу хийхээ ч мэдэхгүй өнгөрөөх нь бий. Гэхдээ гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх, шинэ хоббитой болох, хувцасны шүүгээгээ янзлах зэргээр төлөвлөгөө гаргаж амралтын хугацаагаа үр дүнтэй өнгөрөөх олон арга байдаг.


2020 оны арванхоёрдугаар сард АНУ-ын төрийн байгууллагад ажилладаг 537 ажилтнаас судалгаа авчээ. Тэднээс “Удахгүй болох өвлийн амралтаар юу хийхээ төлөвлөсөн үү” хэмээн асуусан байна. Тэгэхэд “тийм” гэх хариулт хэлсэн хүмүүс “үгүй” гэж хариулсан хүмүүсээс 8 хувиар илүү аз жаргалтай, сэтгэл ханамжтай байгаа нь судалгаагаар харагджээ. Аз жаргалтай байдал нь нас, хүйс, албан тушаал, орлого, гэрлэсэн эсэх, гэрээсээ ажиллаж байгаа зэргээс огт шалтгаалаагүй байна.

Амралтаа хэрхэн өнгөрөөх талаар тодорхой зорилго тавьсан хүмүүс зурагт үзэх, өдрийн цагаар унтах, юу ч хийхгүй байх зэргээр чөлөөт цагаа идэвхгүй өнгөрөөхөд 24 хувь бага цаг зарцуулдаг. Харин найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхөд 28 хувь илүү хугацааг зарцуулдаг байна.

ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАНА ГЭДЭГ НЬ ЧАНГА ХАТУУ ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ БИЧНЭ ГЭСЭН ҮГ БИШ

Хийх зүйлсээ төлөвлөж амралтаа авсан ажилтнууд буцаж ажилдаа орохдоо бусдаас 5 хувь илүү ажлын бүтээмжтэй байсныг судалгаа харуулжээ. Тиймээс энэ нь албан байгууллага, аж ахуйн нэгжид ч хамааралтай асуудал юм.

Энэ нь зөвхөн ээлжийн амралтын хугацаагаар хязгаарлагдахгүй. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт амрахдаа ч төлөвлөгөө гаргадаг хүмүүс бусдаас 13 хувиар аз жаргалын индекс өндөр байсан талаар онцолжээ.

Төлөвлөгөө гаргана гэдэг нь чанга хатуу хийх ёстой зүйлсийн жагсаалт бичнэ гэсэн үг биш. Бид уян хатан хандах ёстой. Энэ талаар судлаач Габриэла Тониетто, Селин Малкок нар “Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх талаар хэт няхуур, чанга төлөвлөгөө гаргах нь сул талтай. Тухайн хүн чөлөөт цагаараа хийж буй зүйлсээсээ сэтгэл хөдлөл, аз жаргалыг мэдрэх биш ажлын нэг хэсэг мэт ойлгох нь бий” хэмээн зөвлөжээ.

Ингээд танд ээлжийн амралтаараа хийх зүйлсийн төлөвлөгөөндөө багтаах боломжтой зүйлсийг хүргэе.  

Та хүүхдийн асрамжийн газар, амьтны асрах газар зэрэг ашгийн төлөө бус байгууллагад нэг, хоёр өдрөөр очиж сайн дурын ажил хийж болно. Богинохон ч гэсэн энэ хугацаа танд амьдралыг өөр өнцгөөр харах, бусдыг болон өөрийгөө хүндэлж, хайрлахын чухлыг улам ойлгуулах алхам ч байж мэдэх юм.
Та олон хоног хөдөө явж, хол зам туулахыг хүсэхгүй байгаа бол Улаанбаатар хотод шинээр ямар музей, кино театр, үзвэр үйлчилгээний байгууламж бий болсныг судлаад үзээрэй. Шинэ музейгээр зочилж, түүхийн жимээр аялахад нэг өдрийг зарцуулахад харамсахгүй байх гэж итгэж байна.
Их ажлын хажуугаар уншиж амжаагүй хав дарсан номуудаа гэрт, гадаа, гудамжны сандал, кофе шопт гээд хаа дуртай газраа уншаарай. Заавал унших номын жагсаалт гаргавал илүү үр дүнтэй байх болно.
Аялах нь заавал алс холын орныг зорихын нэр биш. Та Монголынхоо аль нэг аймаг руу аялалд гарах боломжтой гэдгийг санаарай. Галт тэргэнд суух маршруттай аялал танд өнгөрсөн дурсамжийг сэргээж, адал явдалтай “найзлах” түлхүүр ч болж магадгүй.
Гэртээ шинэ төрлийн хоол туршиж үзэх, талх барихаас эхлүүлээд гал тогоондоо цагийг өнгөрөөх нь тийм ч муу сонголт биш. Учир нь та амьдралын бусад стрессийг орхиод хэрхэн амттай хоол хийх вэ гэх ганц бодолд л анхаарлаа хандуулна.
Эмх цэгцтэй байдлыг эрэлхийлж элдэв хэрэгцээгүй зүйлсийг хаях хэрэгтэй. Ингэхийн тулд их цэвэрлэгээ хийж, гэрийнхээ булан тохойг ч үлдээхгүй цэвэрлээрэй. Үүний дараа танд их зүйл амжуулсан мэт сайхан мэдрэмж төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Эцэст нь сануулж хэлэхэд, Амралт гэдэг назгайрахын нэр биш. Тиймээс эрт унтаж, эрт босохыг эрхэмлээрэй. Түүнчлэн хаа, сайгүй аялж зугаалж буйгаа цахимд хуваалцах нэгэнтэй өөрийгөө харьцуулах бус өөрийнхөө эргэн тойрон дахь боломжийг олж харж, амралтаа сайхан өнгөрөөхийг хүсье.
                                                                                                                      Эх сурвалж: Harvard Business Review, skillsportal

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Орон нутгийн зүгээс гаргасан саналууд дэмжигдлээ

    Орон нутгийн зүгээс гаргасан саналууд дэмжигдлээ