Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн хууль тогтоомжийн биелэлтийг хангах, төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хангах, Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөө, хянан шалгах чиг үүргийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт долоон бүлэг, 58 зүйлтэйгээр хэлэлцэн баталсан.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгож, Улсын Их Хурал хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авахаас гадна хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар ирсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд шинээр тусгасан билээ.

Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран УИХ-аас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.06.08) зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд тавих Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд Улсын Их Хурлаас хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах, хяналтын сонсгол зохион байгуулах, шаардлагатай бол  хянан шалгах түр хороо байгуулах, төсөв төрийн санхүүгийн удирдлагын хяналтын байнгын тогтолцоог бүрдүүлэх, үр нөлөөг сайжруулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож хуулийн хэрэгжилтийг тайлагнах, хуулийн нэгдсэн ойлголттой болход уулзалт, хэлэлцүүлгийн зорилго оршиж байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Янжинхорлоо хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолсон.Тэрбээр хуулийн үзэл баримтлалын талаар болон “Улсын Их Хурлын хянан шалгах хэлбэр ба Тамгын газрын чиг үүрэг” сэдвээр танилцуулга хийв.  

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд Улсын Их Хурлын хяналт шалгалтыг урьдчилан төлөвлөдөг болсон, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульчилсан, хяналтын сонсголын төрөл, хэлбэр тодорхой болж, нарийвчлан зэрэг шинэлэг зохицуулалтууд орсныг дурдаад, хууль хэрэгжсэнээр Улсын Их Хурлаас батлагдсан хууль тогтоомжид, хүний эрх  хангагдсан эсэх талаар хяналт хийгддэг болж, Улсын Их Хурлын хяналт шалгалтыг нийтийн эрх ашигт нийцсэн байдлаар илүү үр нөлөөтэй, нээлттэй явуулах байнгын тогтолцоо бүрдэнэ гэдгийг илтгэлдээ тодотгосон юм. Монгол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд УИХ-ын Тамгын газар мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бөгөөд Тамгын газарт хуулиар гурван чиг үүрэг, 15 багц үйл ажиллагаа шинээр нэмэгдсэн хэмээн мэдээлсэн. 

Хэлэлцүүлэг “Улсын Их Хурлын Хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд бусад байгууллагын оролцоо”, “Улсын Их Хурлаас зохион байгуулж буй хяналтын сонсгол болон бусад байгууллагын оролцоо”, “Улсын Их Хурлын хянан шалгах Түр хорооны үйл ажиллагаа бусад байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа”, “Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд мэдээлэл сонсох, тайлан , мэдээлэл хэлэлцэх, явц дахь байгууллагуудын үүрэг оролцоо”, “Хууль тогтоомжийн хэрэгжилт болон Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийхэд бусад байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа”, “Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт”, “Төсвийн хяналт” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн бөгөөд оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Уулзалт, хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн удирдах албан тушаалтнууд оролцсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Говийн байгалийг будаг бийрээр урлаж байна

    Говийн байгалийг будаг бийрээр урлаж байна