• 8
  • 1337

WeLoveU-н сайн дурын гишүүд Туул гол болон Сархиа уулыг цэвэрлэлээ

WeLoveU-н сайн дурын гишүүд Туул гол болон Сархиа уулыг цэвэрлэлээ

Зуны нар тогтуун сайхан ээсэн ням гарагийн амралтын өдрөөр нийслэлийн иргэд Зайсан руу зорчин, салхинд гарч цэвэр агаараар амьсгалахаар гэр бүл, хамт олноороо хөлхөлдөн бужигналдана.

Амралтын энэ өдөр (2022.6.12)-ийн үд дунд 14 цагийн орчимд Зайсангийн гүүрний дэргэд цагаан хувцасаар ижилсэн жигдэрсэн, гартаа ажлын бээлий өмсөж, урт төмөр чимхүүр бариад баяр хөөртэй байгаа залуус бол энэ орчмын хогийг цэвэрлэхээр цугласан WeLoveU олон улсын байгууллгагын сайн дурын гишүүд байлаа. “Цэвэр дэлхий” (Clean World) хөдөлгөөний хүрээнд нийслэл хотын ундны усан хангамжийн эх үүсвэр болсон Туул голын эргийн дагуух нэг км орчим талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд WeLoveU байгууллагын гишүүд, тэдний ар гэр, айл хөрш гээд ойролцоогоор 400 гаруй хүн цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө сэтгэл хүслээ нэгтгэн оролцлоо. 

Тус хөдөлгөөнд хамт оролцсон Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн х.Үзмээ: “WeLoveU" олон улсын байгууллагаас өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул гол орчимд “Clean world” хөдөлгөөнийг өрнүүлж цэвэрлэгээ хийхээр маш олон гишүүд нь оролцож байгааг харахад сэтгэл хөдөлж байна. 

 Цаашид энэ хөдөлгөөнөө олон удаа зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран ажиллахыг хүсэж байна. Амралтын өдрөөрөө байгаль орчноо хамгаалах, цэвэр байлгахад цаг зав гарган ирж, ийм сайхан ажилд сайн дураараа оролцож байгаа та бүхэнд талархсанаа илэрхийлье” хэмээн энэ үйл ажиллагааг дэмжин, урам зориг өглөө. Энэ удаагийн “Цэвэр дэлхий” хөдөлгөөнөөр сайн дурынхан Туул голын эргийн дагуу, мөн усны захаар хөглөрсөн хаягдал цаас, хуванцар, резин, хуванцар эдлэл, төмөр, архи, ундааны шил, нэг удаагийн хэрэглээ гэх мэт 350 гаруй уут ахуйн хог хаягдал цэвэрлэсэн байна.

“Цэвэр дэлхий” хөдөлгөөнд оролцсон Хан-Уул дүүргийн Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Алтангэрэл: “Өнөөдөр WeLoveU байгууллагын залуучуудын Туул голоо цэвэрлэж байгаа ажил бол маш чухал зүйл. Туул гол өнөөдөр дэлхийн бохирдолтой голуудын тоонд ордог. Үүний гол шалтгаан бол хог хаягдал, химийн бодис юм. Энэ хог хаягдлаас болж Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр бохирдож байна. Загас жараахайнууд нь багасаж, голын эрэг орчмоор хогийн ургамлууд ургаж байгааг судлаачид, эрдэмтэд тогтоосон байгаа. Манай Хан-Уул дүүргээс “Эко дүүрэг” уриаг дэвшүүлж, хог хаягдлыг багасгах, бууруулах зорилт тавин ажиллаж байна. Бидний энэ зорилготой нэгдэж хамтран ажиллаж байгаа залуустаа талархсанаа илэрхийлье. Цаашдаа ч бас олон зүйл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

“Цэвэр дэлхий” хөдөлгөөний үйл ажиллагаа зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй мөн Эрдэнэт хотод нэгэн зэрэг өрнөсөн юм. WeLoveU байгууллагын Эрдэнэт хот дахь сайн дурын гишүүд Сархиа уулын хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

“Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан байгаль хамгаалах томоохон хөдөлгөөн явуулдаг байгууллага бол НҮБ-ын DGC–тэй хамтран ажилладаг WeLoveU олон улсын байгууллага (Тэргүүн Зан Гил Жа, цаашид WeLoveU гэх) юм. Энэ жилийн хувьд WeLoveU байгууллага 5-6 сарын хугацаанд дэлхий дахины “Цэвэр дэлхий” хөдөлгөөнөө зохион явуулж байна. WeLoveU байгууллагын албаны хүн хэлэхдээ, “Ар гэрээ харж ханддаг эхийн сэтгэлээр, хөрш нийгмийнхээ төлөө амьдрах ахуй орчныг нь цэвэр цэмцгэр болгох зорилготойгоор гишүүд маань сэтгэл хүслээ нэгтгэлээ. Цор ганц эх дэлхийгээ хайрлан хамгаалж хойч үедээ сайхан орчин өвлүүлж өгөх үйлсэд цаашид улам олон хүн оролцоосой гэж хүсэж байна” гэв. “Цэвэр дэлхий” хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчин бол хүн төрөлхтний халамжтай нягт уялдаа холбоотойг харгалзан, унаган байгалиа хайрлан хамгаалж хүн төрөлхтний тогтвортой аз жаргалыг дэмжихэд чиглэсэн WeLoveU-гаас зохион байгуулдаг байгаль орчин, халамжийн хөдөлгөөн юм. 

Энэхүү хөдөлгөөн нь Солонгос, АНУ, Мексик, Перу, Нидерланд, Герман, Малайз, Пакистан, Кени, Того, Австрали зэрэг 35 оронд явагдаж байна. Тус байгууллага энэ мэт ажлаараа олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байна.

 Глобал хүмүүнлэгийн байгууллага WeLoveU нь байгаль орчин хамгаалах, цус хандивлах, яаралтай тусламж үзүүлэх, ядуурал, өлсгөлөнг бууруулах, ус, ариун цэврийн байгууламжийн тусламж, боловсролыг дэмжих зэрэг олон төрлийн үйл ажиллагааг дэлхий даяар явуулдаг аж. Манай Монгол улсад л гэхэд Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатар хотын Богд уул, Туул гол, Дархан хотын 9-р хорооны Хээтэй 4-2 талбайд “Цэвэр дэлхий” хөдөлгөөнийг зохион байгуулжээ.  2021 онд Улаанбаатар хотын Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр “Дэлхий дахины цусны донорын аян”-ыг зохион байгуулж, 25,800мл цус хандивлажээ. Энэ хугацаанд тус байгууллага цусаа хандивлах томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, цусгүйн улмаас амь нас нь эрсдэлд орсон иргэдэд тусалж, цусны хангамжийн дутагдлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсаар иржээ. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн номын сангийн засварын ажлыг хийж, 75-р сургуульд зурагт, принтер, самбар, номын тавиур, сурах бичиг, толь бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг хандивлаж, Хан-Уул дүүргийн сурагчдын гэрэлт ирээдүйг дэмжих зорилго бүхий сайн дурын ажлуудыг гүйцэтгэсэн байна.

             Түүнчлэн, цар тахлыг даван туулахын төлөө идэвхтэй ажиллаж, Эрүүл мэндийн яаманд 200ш хамгаалалтын хувцас, 5000 ширхэг KN95 маск хандивласан байна.  Солонгост 20,000 амны хаалт (KF94) болон яаралтай тусламжаар 20 сая воны хандив тусламж үзүүлсэн нь эмзэг бүлгийн хүмүүст хүсэл найдвар бэлэглэсэн байна. Иордан дахь Сирийн дүрвэгсэд болон эмзэг бүлгийнхэн, Гондурас дахь хар салхинд нэрвэгдэгсэд, Эквадор дахь үерт нэрвэгдэгсэд гэх мэт гамшигт өртсөн хүмүүст мөн тусламжийн гараа сунгажээ. Энэ мэтээр 28 улсад халдвар хамгааллын болон ахуйн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн хандивлах аян зохиосон байна.

Эдгээр үйл ажиллагаа нь "Эх дэлхийгээ хайрлан хамгаалъя" (Save the World) төслийн нэг хэсэг юм. Үүгээр дамжуулан “Эх дэлхийгээ хайрлан хамгаалах”, “Бусдын амь аврах”, “Хүн төрөлхтнийг аврах” гэсэн гурван үндсэн хөдөлгөөнийг хэрэгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDG) биелүүлэхээр зорьж байна. 

Энэхүү олон төрлийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийснийхээ төлөө АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (хамгийн нэр хүндтэй шагналыг 8 удаа), БНСУ-ын Төрийн дээд одон, Камбожийн Вангийн шагнал, Перугийн Эмэгтэйчүүдийн яамны сайдын хүндэт өргөмжлөл, Олон улсын байгаль орчны “Ногоон алим” гэх мэт олон шагнал урамшуулал хүртжээ.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 7 Зөв 2 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 10 Дуртай
Нийт сэтгэгдэл 8
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Enkhjargal .l - 3 жил өмнө

    Vneheer gaihaltai . Tedentei adil delhiigee cewerleh hudulguund zaluus negdecgeevel sainsan. Bvgded ni super Amjilt.

  • Puujee - 3 жил өмнө

    Uneheer mundag vumaa..

  • Puujee - 3 жил өмнө

    Uneheer mundag vumaa..

  • Багий - 3 жил өмнө

    Бурханы сүмийнхэн туул голыг нэг хүн шиг хог цэвэрлэж байх нь сайхан харагдаж байналээ залуусаа хотоо цэвэр цэмцгэр байлгая.

  • оюунцэцэг - 3 жил өмнө

    үнэхээр сэтгэлтэй байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалдаг мундаг байгууллага мундаг залуучууд бна. баярлалаа амжилт хүсье.

  • Гантуяа - 3 жил өмнө

    Баяр хүргэе.Үргэлж хамтдаа.Мундаг залуучууд шүү.

  • Цэцэгмаа - 3 жил өмнө

    Үнэхээр цаг үеэ олсон үйл ажиллагаа болжээ.Цаашид Монгол Улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх нь зөв болуу? гэж санагдлаа.

  • Tsendhkorol - 3 жил өмнө

    Mash mundag shvv.

  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна

    Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна