Монгол Улсын Засгийн газар 2012 оноос “Шинэ сум” сум төсөл хэрэгжүүлж 18 аймгийн 19 сумыг хамруулсан бол ирэх онд хэд хэдэн онцгой байршил бүхий сумыг Жишиг сум болгон хөгжүүлэхээр болсон. Тиймээс 2022 оны Улсын нэгдсэн төсөвт тодорхой саналууд туссан. Түүний нэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийг Улсын жишиг сум болгох ажил юм.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нар уг асуудлыг идэвхийлэн хөөцөлдөж 2022 оны Улсын төсөвт эхний ээлжинд 4 тэрбум төгрөгийг тусгасан боловч. Одоог хүртэлх ажил нь эхлээгүй аж.
Тэгвэл 2022 оны 06-р сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн орон нутгийн өмчийн газар нэгэн тендер зарлажээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг 4 тэрбум төгрөгийн төсөвтэй Жишиг сум болгох тендерийн урилга зарлажээ. Уг тендерийг 2022 оны 06 -р сарын 16 -ны өдрийн 10 цаг 00 минутөөс өмнө хүлээж авахаар тооцоолжээ.
Алслагдмал бүс нутаг, онцгойлон хөгжүүлэх ёстой чухал сум, сууринг хөгжүүлэх замаар эдийн засгийн олон талт байдлыг сэргээж, эх орны өнцөг булан бүрд хүн ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх нь чухал.
Гэхдээ сайд, дарга нарын хөшүүр хойрго, авилга хээл хахуул, тендер завшигчид гээд олон хүчин зүйлээс шалтгаалж төлөвлөсөн ажил нь хойшилж, хийсэн ажлын чанар нь нэмгэрэх тохиолдлууд маш их байгааг нуух юун.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
