• 0
  • 1100

“Хайр“-ын маршруттай Сөүл дэх аялал

“Хайр“-ын маршруттай Сөүл дэх аялал

Энэхүү аялал нь БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Сөүл-Жонжү чиглэлийн таван өдрийн танилцах аялал юм.

Онгоц хөөрөх цагт өөрчлөлт орсноос өглөө “болзох” цагаасаа бид ялимгүй хойно цугларцгаав. Ийнхүү бүртгэлдээ орж, Улаанбаатар хотоос 10:30 цаг орчимд хөөрөв. Аялалын багт таван хүн багтсан бөгөөд биднийг БНСУ-ын Инчеон нисэх буудалд буух үед аялалын баг маань нэг гишүүнээр бүл нэмэв. Мөн бидний аялалд хөтөч хийх И Жин Ён залуу биднийг найрсагаар тосон авав. Энд цухас тэмдэглэхэд, аялалын багийн маань хамгийн сонирхолтой гишүүн бол дуучин С. Гантогоо. Тэрбээр аялалын туршид өөрийн дагагчиддаа хамгийн “амттай” гэмээр мөчүүдийг харуулж харагдана лээ.

Онгоц нисэх цагт хойшилсноос бидний төлөвлөгөөнд өөрчлөлт орж, шууд л буудалдаа очиж байрласны дараагаар оройн зоог барихаар болов. Сөүл хот дахь худалдаа, үйлчилгээний төвүүд нэг дор байрлах хамгийн том худалдааны гудамж болох Мёон дун. Гоо сайхан, хувцас бүтээгдэхүүний худалдаанаас гадна анзаарч харсан хамгийн гол зүйл нь энд гудамжны хоол үйлдвэрлэл нь ч алдартай. Тиймдээ ч Сөүл хотод ирсэн жуулчдын зорьж ирэх газруудын нэгд Мёон дун багтдаг аж. Оройн зоог барих газар луу алхах зуурт Мёон дун энгийн үед хүртэл олны хөлд дарагддаг болохыг харж болно.

Шөнийн Сөүлийг Намсанаас тольдох нь

“Энэ олон гэрэлнүүд бид бүгд ажилласаар л байгаа юм шүү” гэдгийг бидэнд хэлж, урам нэмдэг юм хэмээх нь. Намсан цамхгийн дүүжин цахилгаан шатанд суувал тэрхүү гэрэлүүдийг хамгийн тодоор харж болно. Нэг байгууламж л гэхэд тэр чигтээ гэрэлт гудамж юм. 

Элэгдсэн ЦООЖ

Нэг тийм хайр мэдрүүлсэн орчин. Эргэн тойрон гэр бүлээрээ яваа аль эсвэл залуу хосууд их. Хамгийн сонирхолтой нь, Намсан цамхагт ирээд хайраа “цоожилчихсон” хүмүүс их юм билээ. Цоожилно гэдэг угтаа үүрд хамтдаа байхаа илэрхийлсэн явдал болов уу. Хэдэн арван жил болсон болов уу гэлтэй хуучирч, дээр нь бичсэн нэрс үл ялигхан мэдэгдэх шахуу халцарч муудсан цоожнууд ч энд байсаар байна. Цоожтой хэвээр.

Сөүлийн өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлэх Time capsule

Дэлхийд танигдсан цамхгууд нь тухайн улс орон хотын билгэдэл болж өгдөгтэй адил өнгөрсөн 40 гаруй жилийн турш Солонгосын нэрийг гаргасан аялал жуулчлал ба Сөүл хотын бэлгэ тэмдэг болж иржээ. Намсан цамхгийн эгц урд талд байрлах Time capsule гэх энэ талбайд Сөүлд амьдарч байсан иргэдийн аж ахуйд хэрэглэж байсан 600 төрлийн зүйлсийг 15 метр гүнд булсан байдаг ба 400 жилийн дараа буюу 2394 онд задлахаар товлосон байдаг гэнэ. Миний ойлгож буйгаар өнгөрсөн, одоо, хойчийн аж ахуй, түүхийг хадгалахыг зорьсон бололтой.

Мөрөөдлөө дэлгэх орчил- “Star Field” номын сан

Энэ хэсэг номын хорхойтон нөхдийн маань сонирхлыг эрхгүй татна гэдэгт эргэлзэхгүй байна. Сөүл дэх хамгийн том номын сан энд байрлалтай. Монголчуудын хэлдгээр найман настайгаас 80 настай буурал ч энд номоор тархиа амрааж байгаа харагдана. Номын сан дангаараа 2800 м.кв талбайг хамарсан байх бөгөөд 23 мянган ном, 600 төрлийн сэтгүүл өрөөстэй. Дөрвөн хэл дээрх e book, амралтын өдөр байхгүйгээр өглөөнөөс орой хүртэл ажилладаг .

Хэн ч гайхалтай "ертөнц"-тэй танилцаж болно. Тиймдээ ч залуус Coex дотор байрлах “Star Field” номын санг мөрөөдлөө дэлгэх орчил хэмээн нэрийддэг байна. Номын санд ганцхан ном унших гэж ирдэггүй. Бодлоо тунгаах, хэн нэгнийг хүлээх зуураа ч ороод гарч болно. Гэхдээ хаа ч явсан хүний анхаарлыг сарниулах нь соёлд тооцогдохгүй. Тиймдээ энд үйлчлэх ганц журам нь “Бусдад саад болохгүй байх”.

Сэлж чаддаг байх шаардлагагүй

Яг л далайн гүнд орчихсон мэт мэдрэмж. Эргэн тойронд гол ус, хүрхрээн чимээ эрхгүй тайвшрал төрүүлнэ. Аварга загаснуудыг өөдөөс ирэхийг хараад зогтусах айдас ч жинхэнэ мэт. Солонгостоо хамгийн томд тооцогдох усан парк болох Coex аквариумд зогсож буй минь энэ. Үүсгэн байгуулагдаад 20 гаруй жилийн нүүрийг үзсэн гэх эл усан парк гол мөрнөөс авахуулаад далай тэнгис чиглэлтэйгээр далайн амьтад байрлан оршдгоороо онцлог ба Амазоны ширэнгэн ойн загаснууд, аварга загас байдгаараа давуу талтай аж. Ингэхдээ 17 зүйлийн 110 төрлийн махчин загас, хамгийн том хэмжээтэй устах аюул бүхий нэн ховор төрлийн өвсөн тэжээлт далайн үхэр байдаг.

Далайн гүнээр аялах эл хэсэгт киноны зураг авалтууд их хийгддэг аж. Зун, өвлийн улиралд зорьж ирэх жуулчдын тоо ихэсдэг байна. Арга ч үгүй. Ирсэн хэн ч сүрдэхээр байгууламж бол Coex аквариум шиг санагдсанаа нуух юун.

Энд ажигласан хамгийн чухал зүйл нь аквариумаар аялах цаг хугацаагаа зөвхөн гэр бүлдээ л зориулж буй хүмүүс. Гар утас барьж, зураг сэлт авч авах хүн бараг л үгүй. Ихэнхдээ бага насны хүүхдүүдээ дагуулан яваа эцэг, эхчүүд их. Тэд хүүхэдтэйгээ далайн амьтдын талаар ярилцаж, тайлбарлаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлцгээхэд л анхаарч байгаа нь илт.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

    Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа