Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох Анхны парламентын түүх

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох Анхны парламентын түүх

Анхны парламентын түүх

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар иргэн бүр төрийн үйл хэрэгт оролцох эрх хангагдаж, ардчилсан нийгэмд шилжсэн билээ. Түүнээс хойших 30 жилийн хугацаанд 8 удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж, улстөрийн эрх чөлөөгөө эдэлж ирлээ. Энэ бол иргэний онцгой эрх бөгөөд иргэний оролцоог дээдэлсэн ардчилсан Монгол Улсын үнэт зүйл юм.

Эдүгээгээс яг 30 жилийн өмнө буюу зургаадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын сонгууль болж байв. Хүний амьдралаар бодоход 1992 оноос нэгэн шинэ үе төрөн гарч, шинэ нийгмийн тогтолцоонд ажиллаж, амьдарч явна.

Өнгөрсөн 30 жилд Монгол орны хөгжил, дэвшилд алдаа, оноо аль аль нь байсан. Парламентын засаглал бол Монгол Улсын  хувьд хамгийн зөв сонголт байсан гэдгийг цаг хугацаа улирах тутам харуулж байна. Хамгийн гол нь энэхүү засаглалаа зөв зохион байгуулах, шударга ёс, хариуцлагыг сахиж, үнэт зүйлээ дээдлэхэд бид алдаж, онож яваа. Өнөөдөр энэ алдаа бүхнээ ухаарч, засч залруулахаар эрх зүй, эдийн засгийн хувьсгалыг эхлүүлж, улмаар сонгуулийн тогтолцоогоо эргэн харахаар улстөрийн намууд нэгдэж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Үндсэн хуулиа ягштал баримтлан 8 удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж,  парламентын хөгжлийн 30 жилийн түүх үргэлжилж байна.

Цаг хугацаа бүхэн өөрийн үнэ цэнэтэй учраас тэртээх 30 жилийн өмнөх УИХ-ын сонгуулийн талаар эргэн дурсах нь зүйтэй юм.

1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнгээр бид бүх ард түмний ардчилсан сонгуулийг зохион байгуулсан. Монгол Улсын 430 тойргоос 403 депутат сонгогдож, байнгын ажиллагаатай Улсын бага хурал, байнгын бус ажиллагаатай Ардын Их Хурал байгуулагдсан. Энэхүү хоёр танхимтай хууль тогтоох байгууллага шинэ Үндсэн хуулийг бүтэн гурван сар  хэлэлцэн 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталж байлаа.   Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат монгол төрийн хасбуу тамгыг дарж, Үндсэн хуулиа баталгаажуулсан түүхэн агшин тод үлджээ.

Шинэ Үндсэн хууль батлагдсанаас 5 сарын дараа УИХ-ын анхны сонгууль болсон он цаг, үйл явдлын дараалалтай билээ.

1992 оны сонгуульд улстөрийн намууд шинэхэн, өрсөлдөөн бага, улстөрчид туршлагагүй, сонгогчдын мэдлэг нимгэн байсан. Гэхдээ шинэ нийгэм, эрх чөлөөт ирээдүйг төсөөлсөн ард түмэн сонгуульдаа маш идэвхтэй оролцож байжээ. Монгол Улсын сонгуулийн насны  1,085,129 сонгогчоос 1,037,392  иргэн саналаа өгсөн байна. Энэ нь сонгогчдын 95,5 хувь нь саналаа өгсөн нь УИХ-ын сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр ирцэд тооцогдож байгаа юм.

Үүнээс харахад монголчууд ардчилсан нийгмийн тогтолцоо буюу  ирж буй шинэ цагийг дэмжиж, талархан хүлээсэн нь харагдаж байна.

Монгол Улсын Бага Хурлын тогтоолоор  энэ сонгуулийн зардлын хэмжээг 21 сая төгрөгөөр баталжээ.

Сонгуулийн 26 тойрогт найман нам, хоёр эвсэл, бие даагч нийт 293 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Мөн ардчиллын эхлэл болох тухайн цаг үед 18 бие даагч өрсөлдсөн нь монголчууд өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэмжилж байсны бас нэгэн илрэл юм.

МАХН (одоогийн МАН) нийт 51.7хувийн саналаар УИХ-д 70 суудал авч үнэмлэхүй олонх болжээ. Энэ нь улстөрийн ууган хүчин МАН шинэ нийгэм цаг үед ард түмнээ туршлагаараа залж явна гэдэгт итгэсэн сонголт байв. Мөн сонгогчид нэр дэвшигчдийг багаар нь сонгох хандлага давамгайлсан байна.  

Түүнээс гадна МоАН-МҮДН-НН-ын эвслээс нэр дэвшсэн дөрөв, МСДН-аас нэр дэвшсэн нэг, бие даан нэр дэвшигчдээс нэг хүн УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Сонгогдсон гишүүдийн 58 буюу 76,1 хувь нь 50-иас дээш хувийн санал авсан байна.

Нийгмийн бүрэлдэхүүний хувьд 75 буюу 98,7 хувь нь сэхээтэн, 1 буюу 1,3 хувь нь малчин, 3 буюу 3,9 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

Тухайн үед Завхан аймгийн харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, малчин Ц.Намхайнямбуу сонгогдсон нь бас нэгэн сонирхолтой дүр төрх байв. Тэрбээр анхны хууль тогтоох байгууллагад ажиллахдаа монгол малчин хүний ухааны цараа, амьдралын ухааныг харуулж чадсан хэмээн үнэлэгддэг билээ.

Анхны парламентад Т.Ганди, Д.Мөнхөө, Ж.Бямбажав нарын гурван эмэгтэй сонгогдсон байна. Т.Ганди хожим Монгол Улсын төрийн сайдаар хоёронтоо сонгогдсон эмэгтэй улстөрчдийн тод төлөөлөл юм.

Д.Мөнхөө бол Улсын Бага Хурлаас эхлээд ардчилсан төрийг байгуулахад хүчин зүтгэж ирсэн улстөр, нийгмийн зүтгэлтэн билээ.

Харин Ж.Бямбажав прокурор хожим  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, цэцийн орон тооны бус зөвлөхөөр ажилласан байна.  Тэрбээр  Үндсэн хуулийг сахин хамгаалах, чандлан сахиулах, Үндсэн хуулийн цэцийг бэхжүүлэх үйл хэрэгт мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан шилдэг хуульч гэгдэж байв.

2020-2024 оны парламентын  33-40 насны зургаан гишүүн  хамгийн залууд тооцогдож байгаа. Харин  1992-1996 оны гишүүдийн 11 нь 25-35 насных байжээ. Анхны парламент эдүгээтэй харьцуулахад парламентын гишүүд нь харьцангуй залуу байв.  Мөн  37 гишүүн нь 36-45, 28 нь 46-гаас дээш насныхан байжээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2022 оны 06 дугаар сарын15-ны өдрийн дугаар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Амгалан Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил эхэллээ

    Амгалан Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил эхэллээ