Фэйсбүүкээр дурласан таньж мэдэхгүй гадны иргэн рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлжээ  

Фэйсбүүкээр дурласан таньж мэдэхгүй гадны иргэн рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлжээ  

Фэйсбүүкээр найзын хүсэлт явуулсан элдэв гадны иргэнтэй харилцаа тогтоож, түүндээ дурлаж, суух дээрээ тулсан монгол эмэгтэйчүүдийн хүн итгэхийн аргагүй гомдлууд цагдаагийн байгууллагад ирэх нь ихэсчээ. Зөвхөн гурван эмэгтэйн нэр, хаяг нь, бүр аль улсын иргэн гэдэг нь тодорхойгүй цахим хайр дурлалын улмаас гадагшаа мөнгө шилжүүлж, хохирсон хохирлын хэмжээ 147,800 доллар, монгол мөнгөөр 443 сая 400 мянган төгрөг болсон байна.  


Эдгээр эмэгтэйчүүд бүгд гадны залилангийн нарын хохирогч болсон нь  тогтоогдсон бөгөөд гадагшаа шилжүүлсэн олон улсын гүйлгээ бүхий мөнгө нь эргэж олдохгүй замхардаг болохыг хуулийнхан хэлж байна. залилнгийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн хэргүүд цагдаад цөөнгүй шалгагдаж байна. Хуулийнхны хэллэгээр “РОМАНС” залилан гэж нэрлэгдээд байгаа цахимаар танилцаж, хайртай дуртай болсон, улмаар танай Монголд очиж үл хөдлөх хөрөнгө худалдан авч хамтдаа амьдарна, би хөрөнгө оруулалтын олон улсын компанитай, чамд байгаа мөнгийг өсгөж, нугалж ашиг хүртээнэ гэх зэргээр олон улсын гүйлгээгээр валют шилжүүлэн авдаг хэрэг эрс нэмэгдсэн байна.


Тодруулбал  Монгол улсын иргэн Д.О гэгч эмэгтэй АНУ-ын иргэн гэж өөрийгөө итгүүлэн Aliso Camelove гэж хаягтай хүнтэй фэйсбүүкээр танилцан, харилцаж, чаталсаар хайр сэтгэлийн холбоо тогтоож олон улсын мөнгөн гуйвуулгаар Голомт банкаар дамжуулан 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарсан байна. Aliso Camelove  гэгч нь иргэн О-д өөрийгөө хувийн компанитай, ажил гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө орж ирэх үед өгсөн мөнгийг нь буцааж 2-3 дахин нугалж өгнө гэж итгүүлэн 77 мянган доллар авсан, эмэгтэй өөрийнхөө залилуулж байгааг 2 сарын турш мэдээгүй бөгөөд, мэдсэнийхээ дараа цагдаад хандсан ч цагдаагийн байгууллага Турк дэх АНУ-ын Консулын газраар дамжуулан хайлт хийлгэхэд Aliso Camelove  нэртэй хүн АНУ-д бүртгэлгүй гэсэн хариу ирсэн байгаа юм. Яг үүнтэй адилхан байдлаар Mickeal гэх хаягтай, өөрийгөө малын эмч гэж танилцуулан Турк улсад шувууны ханиад эмчилж байгаа гэх хүнд Иргэн С 33,500 доллар, George Henson гэдэг хаягтай, Австралид амьдардаг, Австралид ирэх урилга, илгээмж явуулна гэсэн хүнд иргэн С 2 удаагийн үйлдлээр 37 мянган доллар шилжүүлжээ.
Олон улсад ROMANCE SCAM гэж нэрлэдэг энэ гэмт хэргийн цаана хохирогчтой чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, 3-6 сарын хугацаанд хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлж, урхиддаг байна. Эмэгтэйчүүд англи хэлээ сайжруулна, гадны хүнтэй сууж баян тансаг амьдрана, гадагшаа явна гэсэн хүслүүдээрээ дамжуулан гадны иргэнтэй сошиэл орчинд найз болох нь их байдаг, үүний цаана ихэвчлэн улс дамнасан залилангийн хэрэг үйлдэгчид бүлгээрээ ажиллаж байдаг гэдгийг байнга бодож, хянуур хандах хэрэгтэй. Тэд өөртэй нь харицаж байгааг ойр дотны хүмүүс, найз нөхөддөө битгий мэдэгдээрэй гэж хүсдэг, таны талаар маш олон асуулт асуудаг, таны хувийн санхүүгийн талаар сонирхож, дараа нь таниас мөнгө нэхэх аргыг ашигладаг байна.
Тэдний арга нь ихэвчлэн гадаадад амьдрах урилга явуулна, чиний нэр дээр илгээмж явуулна, танай улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад амьдарна, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цалингаа шууд чиний дансанд чинь байршуулая гэх мэтээр их хэмжээний ашиг амлаж, энэ бүхнийг хийхийн тулд шимтгэл төлөх хэрэгтэй гэж итгүүлэн олон удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг. Ингээд зогсохгүй данс болон интернэт банкийг нь ашиглаж олсон мөнгөө дансруу нь шилжүүлэн, гадаад улсын өөр дансруу шилжүүлүүлж авах замаар залилангийн хэргээ үйлдэж байна.
 Романс залилангаар  Монгол Улсын 7 иргэн Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөж, Индонез улс дахь дансруу их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэрэг гарч байв. Нигерийн бүлэглэл гэдэг шиг яг ийм гадны олон орны бүлэг этгээдүүд Монгол улсыг онилон, зорилтот ажил болгож, судалгаа хийж, маш нарийн төлөвлөгөөтэйгээр Романс залиланг үйлддэг. Монголчууд шиг технологийн мэдлэг муутай улс орны иргэдрүү зохион байгуулалтад орсон албан байгууллага шиг үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүд тогтмол цагаар ажиллаж, ихэвчлэн Америк иргэдийн бүртгэлгүй нэрээр фэйсбүүк, инстаргам, твитерт бизнес эрхэлдэг ганц бие эмэгтэйчүүд, тэтгэврийн насны хүмүүсийг нарийвчлан судалж хайр дурлалын романс үүсгэдэг. Тэд  гэмт үйлдлээ гадаад орноос хийдэг, ашиглаж буй цахим болон IP хаяг нь  хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа бусад хэргээс ялгаатай байдаг.
Цагдаагийн байгууллага залилангийн гэмт хэргийг 60 орчим хувьтай илрүүлдэг боловч нэгэнт гадны улс орон руу шилжүүлгээр гарсан мөнгө эргэн олдох боломжгүй гэдгийг иргэд маш сайн ойлгодог болохгүй бол яг энэ мэтээр РОМАНС залилангийн хохирогч болж байгаа эмэгтэйчүүд цаашдаа ч ихсэхийг үгүйсгэхгүй аргагүй. Хэн ч ийм хэргийн хохирогч болох эрсдэлтэй, тааварлах ямар ч боломжгүй байдаг тул иргэн та энэ мэдээллийг ойр хавийнхаа хүмүүст заавал түгээж, анхааруулж сэрэмжлүүлээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Язгуурт Монголчуудын эв нэгдлийн бэлгэдэл “Тойрон бүжиг”-ийн уралдаант өдөрлөг 06-р сарын 18-нд болно

    Язгуурт Монголчуудын эв нэгдлийн бэлгэдэл “Тойрон бүжиг”-ийн уралдаант өдөрлөг 06-р сарын 18-нд болно