"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 87 дугаар захирамжаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулан байгуулсан бөгөөд Ажлын хэсэг гурван удаа, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 10 удаа хуралдсан хэмээлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасны дагуу Төсвийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо тус тус эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцээд санал, дүгнэлт болон олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлсэн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Н.Ганибал, Ц.Туваан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан байна.

Ажлын хэсгээс тогтоолын хавсралтад тусгасан төсөл, арга хэмжээг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор “хавсралтад тусгасан төсөл, арга хэмжээг 2022 онд хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг судалж, шийдвэрлэхийг Сангийн яамнд, тогтоолын хавсралтад 2023 онд хэрэгжүүлэхээр тусгасан төсөл,  арга хэмжээг Улсын Их Хурлаас батлагдсан “Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгаж, уг тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамнд тус тус үүрэг болгох”-той холбоотой зарчмын зөрүүтэй саналыг тогтоолын төсөлд нэмж тусгахаар санал гаргасан боловч холбогдох албан тушаалтнууд тогтоолын төсөлд тус заалтыг нэмэхгүйгээр хавсралтад тусгасан тухайн төсөл, арга хэмжээ бүрийг  хэрэгжүүлнэ” гэсний дагуу тус зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас хуралдааны тэмдэглэлд тусгасан асуудлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу “парламентыг үл хүндэтгэсэн” үйлдэл хэмээн үзэж, хариуцлага оногдуулахтай холбоотой хуулийн заалтыг уншиж  анилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос малын эрүүл мэндийг хамгаалах асуудлаар тогтоол баталж, таван жилийн хугацаанд мал сүргээ бүрэн вакцинжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах чиглэл өгсөн. Энэ асуудал Хүнсний хамгамж, аюулгүй байдлыг хангах тухай тогтоолын хөтөлбөр, төлөвлөгөөнд бүрэн туссан. Таван жилийн хугацаанд жил бүр үе шаттайгаар малын вакцинжуулалтыг хийх бөгөөд 145 тэрбум төгрөгийн төсөвт өртөг туссан байгаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Бид сүүний хэрэглээний 50 орчим хувийг дотоодоос хангаж байгаа. Цаашид дотоодын хэрэгцээг 100 хувь хангахын тулд 400 сая литр сүү нэмж үйлдвэрлэх шаардлагатай. Тогтоолын төсөлд эрчимжсэн аж ахуйг дэмжих ажлуудыг тусгасан бөгөөд энэ хүрээнд мах, сүүний чиглэлийн тус бүр 50 мянган толгой үхэр оруулж ирж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдээ дэмжихээр төлөвлөсөн.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах техникийн зохицуулалтыг баталсан. Төхөөрөхөөс өмнөх малын эрүүл мэндээс эхлээд махан бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр ирэх хүртэлх бүх сүлжээнд тавигдах нэгдсэн стандартыг Засгийн газар баталсан. Мал эрүүл эсэх, вакцинжуулалтын хугацаа дууссан эсэх, эрүүл ахуйн шаардлага хангасан ямар үйлдвэрт бэлтгэх болон тээвэрлэлт, хадгалалтын ямар стандартыг мөрдөхийг нарийвчлан тусгасан.

Ингээд 2023 оны 01 дүгээр сарын нэгнээс эхлэн Техникийн зохицуулалтыг мөрдөнө. Одоо бид нийт махны зургаа орчим хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж байгаа. 2023 оны 01 дүгээр сараас эхлээд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махыг үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсэндээ хэрэглэх зорилт тавиад ажиллаж байна гэлээ.

УИХ-ын гишүүд асууж, хариулт авсаны дараа Байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол улсын хэмжээнд дундаж цалин 1,450,100 төгрөг байна

    Монгол улсын хэмжээнд дундаж цалин 1,450,100 төгрөг байна